Thursday, January 29, 2015

Ажлын сонин сайхан

Манайд 2 зөвлөх өвөө байсан юм. Нэг нь яагаав би эртээд нэг учиргүй гомдоллодог, нөгөө нь их сайхан буурь суурьтай олон долоон үггүй, хүмүүс их хүндэлдэг, гадуур дагаад явахад хүн болгон мэндлээд л.
Цуг явахад ажил бүтнэ гэж сайхан. Энд тэнд очихоор таньж мэддэггүй хүн гэж байдаггүй юмуу "Өө ... гуай, сайн байна уу та" гээд л угтана. Нэг тийм сайхан буурай байлаа. Гэтэл яг оны өмнөхөн гэв гэнэт ажлаасаа гарч яваад зүрх нь хаагдаад өнгөрчихсөн. Бид нар бүр шоконд ороод яахаа мэдэхгүй ийш тийшээ гүйлдээд эмэгтэйчүүд нь уйлалдаад. Ингээд дөнгөж сая хажууд инээгээд сууж байсан хүн байхгүй болчихно гэхээр итгэж өгөхгүй. Хэцүү ч юм даа, гэв гэнэт хайртай хүмүүсээ уйлуулаад бүх юмаа орхиод яваад өгөх юм. Талийгчийн 49 хоногийн дараа бид нар ширээг нь цэвэрлээд эд юмсыг нь гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөд. Ингээд ард нь үлдсэн бид нар хэн талийгчийн ажил бичиг баримтыг авах вэ гэж ярилцтал хамгийн ойр ажиллаж байснаар нь надад өгөхөөр болов. За ингээд талийгч зөвлөх өвөөгийн хариуцаж байсан ажлыг өөр дээрээ нэмж аваад холбоотой асуудал гарахаар би гүйх хэрэгтэй болов.
Гэтэл ойрын үед өнөө муухай ааштай мундаг нөгөө зөвлөх өвөө маань гадуур ажил хөөцөлдөж явахаараа намайг дагуулаад яваад байдаг боллоо. Би заавал явах ёстой юмуу гэхээр гүй ээ чи яв, зүгээр дагаад явж бай гээд л дагуулаад яваад байх юм. Тэгээд энэ бичиг баримтыг ингэж бүрдүүлдэг юм, эхлээд тэр яаман дээр очдог юм, тийм хүнтэй уулздаг юм гээд яриад байдаг байлаа. Нэг өдөр би бүр өөрийн ажлаа амждаггүй уур хүрээд хүний нөөц эгчтэйгээ юм ярингаа гомдоллосон чинь "Цаадах чинь ер нь ажлаа багасгаад тэтгэвэртээ гарах бодолтой байгаа. Чамд ажлаа өгөх гээд байгаа байх" гэж авдаг байна шүү. Би чинь одоо бараг худалч хүнд 2 өөр хэлтсийн ажлыг цугт нь хийж байгаа, гэтэл дээр нь нэмээд хүмүүсийн ажлыг аваад байхаар ачааллаа дийлэх юмуу гэж бодоод аймаар санагдаад явчлаа шүү. Одоо ажлын ачааллаас болоод яаж байна гэхээр өдөр тутмын асар их ажлаа яаж ийж цаг хугацаанд нь амжуулахаа л бодоод тэр нөгөө бодож төлөвлөх, шинээр юм санаачлах гэх мэт илүү дутуу юм бүгд будаа болж байна. Хамгийн гол нь тэс өөр 3 төрлийн ажил хийгээд байгаа юм. Арай л хүний нөөц санхүү 2 луу орохгүй юм даа.
За үүнээс гадна энэ төрийн байгууллага юм хийх гэж ядаж яваа хэдэн хувийн хэвшлээ яасан их бичиг цаас шалгалт шүүлгээр дарамталдаг юм бэ. Оны өмнө машин тэргэнд зөвшөөрөл өгдөг цагдаагийн Лицензийн төв, МХЕГ хоёроос нэг нэг зөвшөөрлийн бичиг авах гэж ёстой үгээ хэлж үстэй толгойгоо цайтал явлаа. Мэргэжлийн хяналтын байцааагчийн ямар бичиг баримт нэхэхийг ёстой тэр өдрийн тэнгэр л мэднэ дээ, таашгүй юм билээ. Бүрдүүлээд л авчирч өгөөд байхад дахиад өөрийг дахиад өөрийг нэхнэ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дүлий дүмбэ оргиод суучихна, тэгэж байснаа дахиад өөр бичиг нэхнэ. Яг ямар ямар бичиг баримт бүрдүүлж ирэх тийм тодорхой юм юу ч байхгүй, нэг байцаагчийн амнаас гарсан үгээр, тэр өдөр ааш зан нь ямар байхаас цэвэр шалтгаалаад байгаа юм. Тэр нэг байцаагчийн юу хүссэн 9 хүслийг нь биелүүлсээн, авчир гэсэн бүх бичиг баримтыг нь олж авчирч өгсөн. Гайтай тэр зөвшөөрлийн бичиггүй бол манай ажил зогсох гээд байдаг, сул зогссон өдөр бүрээр асар их мөнгөний алдагдалд орох гээд байдаг. Үйлийг минь үзсээн үзсэн, мэргэжлийн хяналт руу хичнээн ч явав. Ямар сайндаа гараад юу ч дуугарахгүй машиндаа суухад жолооч хаашаа явах уу ч гэж асуухгүй шууд мэргэжлийн хяналт руу явж байхав дээ. Манай зөвлөх өвөөгийн хэлснээр бол яс юман дээрээ мэргэжлийн хяналтаас энэ зөвшөөрлийг нь заавал авах ёстой хууль зүйн үндэс байдаггүй юм билээ. Хэн нэг эрхтэн дархтны /ялангуяа одоо энэ төрд ямар ч мэдлэг боловсролгүй намын амбицаар гарч ирсэн махан толгойтнуудаас болж/ гаргасан нэг ухаангүй шийдвэр доошоо хувийн хэвшил ард түмэндээ маш их дарамт чирэгдэл болж тусч байгаа юм. Мэргэжлийн хяналтын газар бол бичиг цаасны зөвшөөрөл өгөхөөсөө илүүтэй мэргэжлийн талаасаа хяналтаа тавиад л явдаг байвал болоо бишүү. Ядаж байхад яасан ч олон хүнээр гарын үсэг зуруулж тамгалуулдаг юм, нэг хурган дарга нь алга бол тэгээд л өрөөнийх нь үүдийг сахиад хэзээ ирэхийг нь хүлээх хэрэгтэй болчихож байгаа юм. Ганц л хүний гарын үсэг юмуу тамга нь дутуу бол хүчингүй шүү дээ өнөө алдартай бичиг нь. Лицензийн төвд болохоор яаж хөглөсөн гээч. Хавтас дүүрэн бичиг баримт бүрдүүлээд очсон чинь хурааж аваад оронд нь манайх комисс гарчихсан хуралдаж байгаа оны дараа шийднэ гэдэг ганц цаас өгч байгаа юм. Тэгээд оны дараа нь очсон чинь нөгөө бичиг баримтуудаа бүгдийг нь дахиад шинээр бүрдүүлээд аваад ир гэсэн шүү дээ. Танайд өгчихсөн шдээ гэсэн чинь, архивт ороод алга болсон, зөвшөөрөл авах гэж л байгаа юм бол тухай бүрт нь шинээр бүрдүүлж өгөх ёстой гээд. Зөвлөх өвөө намайг шоолоод "Төрийн байгууллагаар явж сураагүй л байна даа, өгсөн материалаа бүгдийг нь заавал хувилж авч үлддэг юм шдээ. Гол утга учир нь тэр" гэж. Юм сурч л байна, энд тэнд ямар нэг материал бүрдүүлж өгвөл бүгдийг нь сайхан копидож авч үлдэж байх хэрэгтэй юм байна лээ шүү албан бичгээ хүртэл.
Ажлын тухай гэсэн чинь хоёр зөвлөх өвөөгийнхөө тухай биччих шив дээ.

7 comments:

Unknown said...

Одоо тэгээд Гадаад явж , галуу шувууны мах идсэн та нар шиг залуус л өөрчлөнө шүү дээ. Энэ хүнд суртлын мөсөн уулыг хөлдүү паялникаар хайлуулаад байж дээ. Don't ever give up. Best of luck.

mongolbusgui said...

nzaa ter zawsar zaigaar n suuchihsan ajilaa medqu hurgan darguud ajil ih ballaj bnaa. Tuhai salbaraa sain meddeg neg shn zuvluh l salbariin yaam tamgiin gazar n suuj bdg ter hunee holij solihgui bdg bol ajil shn uragshilna daa. manaih ch hugjihgui bna l gd bgaa, hugjihgui bgaa gol shaltgaan naad olon hund surtal bichig tsaasnii ajil, ajilaa medqu darga tseregees bolj bgaa gej bodogdood bgaa.
Tgd l ingej zawaarsn olon bichig tsaas burduulj bhr ariin haalgaar ugdugiig n uguud nuguu utgagui zuvshuurliin bichihgee avchihwal tsag mungu hemneh bh. Tgd heel hahuulitai temtsene gene hmmm

Ajilaa amjuulaad, hajuugr n neg sain hun hajuudaa surgaad awaa nzaa. Tegj ailaa hunguvchil hu :)

amjilt husye!

Bi bas tugschuud ajilaa solidog ch ymuu, hehe

Anonymous said...

Zuv tolgoomiig tolgo, kareeriin strategiig anhaarch chadval sain.

erhtsas said...

Yoooo, huntei oligtoi mendelj suraagui baij hund surtald denduu garashsan baliar humuus ve. Unshij baihad l zad zagnaad garaad yavchihmaar sanagdaad, zagnachihval ajil ni ulam butehgui l dee gej bodogdood l sonin bailaa shuu. Ta ih tevcheert suraltsaj baigaa yum baina daa.

ZAYA said...

Ажаад байхад ажлаа мэдэхгүй хүмүүс арай их чирэгдүүлдэг юмаа. Буцаах гээд л байвал, энэ ер мэдэхгүй байгаа нөхөр байна гэж ойлгож болно. Тэр даруй нь аргыг гнь гартаа авахгүй бол, мэдэхгүй юмны гарт орно гэж юу гэсэн үг вэ хө...Буцаагаад л буцаагаад л... тийм болохоор эхний дайралтаар бүтээнэ гэсэн хатуу зорилготой очих хэрэгтэй.

zz said...

Hoshin shog dr gardag shg l bgm daa.. bukh halhuudaag gariin useg zuruulaad noteriataar batluulaad ir gdg shg

БМР said...

уншсан чинь нерв хөдөлчихлөө