Thursday, January 22, 2015

Гадаад суралцах, гадаадад сургуульд сурах

Яг энэ тухай өмнө нь бичсэн байгаа боловч хүмүүс сайн олж уншиг гээд дахиад оруулахаар шийдлээ.
Шинэ гарчигийг нь гүүглээр хамгийн их хайгддаг үгээр биччихлээ.

 

Хичээлээ хийгээчээ

/Wednesday, June 13, 2012/

Өөртөө хэлж байгаан. Маргааш би аймаар чухал пресентаци тавих ёстой юм, дор хаяж нэг цаг ярих ёстой, тэгэхээр чинь овоо хэдэн слайд бэлдэх хэрэгтэй еэ дээ. Тэгтэл эгч одоо юу хийж байна? Блог хэсээл сээгий үлдээсэн шиг өөрийн блогтоо хэрэгтэй хэрэггүй юм эрээчсэн шиг сууж байх юмаа. Болиосой хичээлээ хийгээсэй би. Маргааш яах гэж байгаа юм болоо. За яадгийн яадгийн, хэдэн үг холбочихоол гаръя.
Алимаа эгчийн блогийг хальт шагайсан чинь нэг юм бичмээр санагдаад гар загатнаад болдоггүй ээ. Гадаадад сурсан сурч байгаа хүмүүс бусдадаа туршлагаасаа хуваалцвал зүгээр юмуу гэж бодогдоод. Яахав дээ яаж гадаадад сурахаар ирчихээд байгаагаа өнгөтөөр ярьж өгвөл гоё юмуу гэж бодсон өөрийгөө зөвтгөх гээд л шалтаг хайгаад байгаан ккк. Би чинь өнгөтөөр ярих их дуртай шд мэднэ биз дээ.

Анх гадагшаа явах санаа 2009 онд төрсөн юмаа. Тэр үед би албан тушаал ахимаар санагдаад бяр чадал амтагдаад дур хүсэл оргилоод мэдрэл муудчихсан үе байсан юм шиг байгаан. Гэтэл гадаадад сургууль төгсөөгүй болохоор надад ямар ч шаанс байхгүй байв. 1-рт тэр ажилд өргөдөл өгсөн ч гадаадад сургууль төгссөн /graduate school/ хүмүүстэй өрсөлдөөд тэнцэх шаанс байхгүй, 2-рт тэр ажлыг авсан ч хийж чадна гэж өөртөө итгэхгүй байлаа. Учир нь би өөрийгөө мэдлэг боловсролын хувьд гадаадад сургууль төгссөн хүмүүсийн хажууд тун их голж байв. Ингээд гадагшаа сургуульд явах шийдвэрийг эргэлт буцалтгүй гаргаад нөхөртөө хэлж ойрын хугацаанд явбал гэр бүлээрээ явах бэлтгэлтэй байхыг сануулав. Нөхөр яахав дээ намайг тоглож байна гэж бодоо биз.
За тэгээд сургуулиуд хайлаа. Энэ чинь 2010 оны хавар эртээ цагаан сарын дараа л байсан. Эхлээд мэдээж Америкаар хайв. Дэлхийн шилдэг 100 их сургуулиуд ч билүү нэг тиймэрхүү сайтнаас жагсаалт хийж авч байгаад л дээрээс нь явлаа. Тэгсэн чинь Америкийн сургуулиуд TOEFL-с гадна graduate school-д сурах хүн заавал GRE өгөх ёстой гээд болдоггүй ээ. Ёо юун тэр жий аар ий мий өгөөд явж байх илүүдээ гарсан цаг зав мөнгө хаа байнаа. Тэгээд Америкийг орхилоо.
Европ руу орлоо. Герман Голландын баахан сургуулиудын сайтыг онгичив. Хамгийн сайн тэтгэлгүүд нь тухайн орны засгийн газрын буюу Германд DAAD, Голландад NUFFIC болж таарав. Учир нь би чинь гэр бүлээ авч явна, хоёрын хоёр хүүхэдтэй. Тэгсэн NUFFIC уучлаарай та олон улсын байгууллагад ажилладаг юм байна танд тэтгэлэг өгөх боломжгүй гэв. За за больж л байхгүй юу. DAAD-аар баахан эргэлдэв, бүр суурин төлөөлөгч герман нөхөртэй цаг болзон сүртэй нь аргагүй очиж уулзав. МУИС-ын 2-р байранд байсан санагдаж байна. Ер нь яг л Германыг сонгочихоод байсан шүү. Гэтэл германд нэг монгол залууг шинэ нацистууд зодсон ч билүү хутгалсан ч билүү хэрэг мандлаа. Шууд айж байгаа юм чинь. Би чинь ганцаараа биш, гэр бүлээрээ очно, өнөө азиудыг чинь аймаар арьс өнгөний үзлээр шахаж хавчдаг шуугиан сонсогдоод явчлаа. За больё больё. Уг нь бас Европын олон их сургуулиуд хамтарсан мастерийн сургалт байдаг юм билээ. Нэг семестерээ Испанид дараахийг нь Францад дараа нь Германд тэгээд Норвегт гэх мэт. Их сайхан боломж байгаа биз. Даанч би чинь ганцаараа биш, гэр бүлээрээ нэг газар дасч ядаж байтал өөр тийшээ нүүх болно, хүүхдийн сургууль соёл яах юм. Гэж бодоод энэ хөтөлбөрийг орхилоо. Энэ хөтөлбөр ганц бие хүмүүст их дажгүй санагдсан.
Английг би ерөөсөө сонирхоогүй орхичихсон. Угаасаа надад ерөөсөө ч таалагдахгүй байсан юм. Цаг агаар нь ялангуяа миний хүүд огт тохирохгүй, нартай өдөр цөөхөн гэхээр, тэгээд арьс өнгөний үзэл мааш их гэж бараг хүн болгон хэлж байв.
Тэгээд өнөө шилдэг милдэг их сургуулийн жагсаалтаа харж суусан чинь Токиогийн их сургууль их дээгүүр явж байнаа. Нээрэн би чинь арван жилд байхдаа Японд сурах юмсан гэж их мөрөөддөг байсан шүү дээ. Одоо яагаад явж болохгүй гэж. Тэтгэлэг хайлаа. Японы засгийн газрын тэтгэлгээс өөр л юм байвал зүгээр байна, тэгэхгүй бол бараг бүх хүн тэрэнд апплайддаг байхаа, яам мааман дээгүүр чинь апплайдаад өгөөч дээ гээд дүүрэн зар наачихсан байдаг болохоор, таньдаг хүнтэйгээ өрсөлдөх болчихвол хэцүү юм даа. Токиогийн их сургуулийн сайтыг баахан ухаж төнхлөө. Тэгсэн яг миний сонирхоод байгаа чиглэлээр Азийн Хөгжлийн Банк энэ сургуульд бас тэтгэлэг өгдөг юм байна, өөрийнх нь сайт руу ороод дэлгэрэнгүй мэдээлэл ав гэж байна. АDB-ийн сайт руу ороод үзсэн чинь уг нь Японы л мөнгө юм байна л даа, ADB-ээр дамжуулж өгдөг юм байна, бас өөр зөндөө орны сургуулиудад энэ тэтгэлгээр сурч болох юм байна. Япон, Австрали, Америк, Сингапур өөр хаана хаана ч билээ.
Бас Австрали, Шинэ Зеландын бараг бүх сургуулийг нь тоолсон байхаа. Уг нь Шинэ Зеландын улсын их сургуулийг нь жагсаалтдаа оруулчихсан байсан л даа. Тэгсэн нөхөр тэгэж байнаа, ямар нэг юм болоод ирж очиж байх хэрэг гарвал онгоцны тийз аймаар үнэтэй байх даа тээ тийшээ чинь гэнээ. Өө тийм шүү, нээрэн манай хүн чинь бизнес мизнес нь зун өргөжвөл нааш цаашаа явж байх хэрэг гарна. Тэгээд бөмбөрцгийн урд талын энэ хоёр орон шууд жагсаалтаас хасагдав. Бас дээр нь Гилийн хатан эгчийн Австралид оюутны амьдрал тийм ч амар биш тухай бичсэнийг уншчихсан байсныг ч хэлэх үү. Энэ хоёр улсаас нэг нэг сургуультай холбоо тогтоогоод ADB-н тэтгэлгээр сурахад бүрдүүлэх материалын жагсаалтаа авчихсан байснаа орхилоо. Ер нь бүх сургуульд Scholarship гэсэн хэсэг байдаг. Янз бүрийн тэтгэлэг бий, өндөр буюу бүх юмыг чинь cover болох сайн тэтгэлэг, бага буюу зөвхөн сургалтын төлбөрөөс тэдэн хувь хөнгөлнө, эсвэл сард төдий хэмжээний мөнгө төдий хугацаатай өгнө гэдэг тэтгэлэг ч байна. Хамгийн сайн буюу бүх зардлыг чинь төлөөд дээрээс нь сарын цалин өгдөг тэтгэлэг голдуу тухайн орны засгийн газрын л тэтгэлгүүд байдаг юм даа. 
За ер нь л Япон тунаад үлдчихлээ. Нөхөртөө Япон ямар вэ гэсэн чинь ёстой зүгээр шд, хажууд нь Солонгос байгаа, дуртай үедээ нисчихнэ /яг харагдаач одоо/, нутаг руугаа нааш цааш явж байхад ч ойрхон юм даа гээд их дуртай байнаа. Бас Гилийн хатан эгчтэй 5 минутан дотор биечлэн уулзаж санал сонилцлоо. Япон ёстой сайхан газар даа, миний явж үзсэн газруудаас оюутанд хамгийн энэрэнгүй, хангамж, орчин сайтай улс Япон л байсан гэж байна.
За за би ер нь шийдлээ. Японд Токиогийн их сургуульд сурлаа. Энэ үед 2010 оны намар болж байлаа, ямар ч байсан зун дуусч байсан юм. Сургуулийн гадаад харилцааны албатай холбоо барилаа /email бичлээ/. Би танай сургуульд энэ Aзийн Хөгжлийн Банкны тэтгэлгээр сурмаар байна. Өө бололгүй яахав, тэрний тулд эхлээд та манай сургуульд апплайдна, дараа нь тэнцвэл энэ тэтгэлэгтээ өрсөлдөнө, тэгээд тэнцвэл та манайд ирж болноо. Эхлээд ийм ийм материал бүрдүүлээд явуулна уу. Сургуульд ороход ямар материал бүрдүүлдэг билээ дээ тэр бүгд.
  • Бакалаврт сурч байсан 2 багшаас recommendation letter : /Диплом удирдсан багш, хичээл заалгаж байсан декан хоёроосоо авсан. Манай декан надаас улсын шалгалтан дээр асууж байсан асуултаа дахиж асуувал яах уу?/
  • Удирдлаган доор нь ажиллаж байсан 2 дарга хүнээс recommendation letter /Нэгийг нь авах гэж өчнөөн жилийн өмнө би танайд ажиллахгүй явлаа гээд гарсан MCS рүү нүүрээ ширлээд явсөөн явсан. Хаа очиж манай хуучин ажлынхан намайг их дотно хүлээж авсан шүү. Захирал төслийн удирдагч инженер ах хоёртоо баярласан гэж яаваа. Нөгөө захиаг нь сая ажиллаж байсан газрынхаа хайрт ганц монгол даргаасаа авна шүү дээ. Их сайн хүн юм байгаан, намайг явахад эргэж ирнэ гэдэг амлалтыг минь бараг бичүүлж авсан шүү. Хүүе захиа бичье байз, гэнэтхэн аймаар санадаг байна шд. Цагаан сараас хойш захиа бичээгүй./
  • За тэгээд 10 жилээс авахуулаад бакалаврын диплом хүртэл бүх боловсролын үнэмлэхнүүдээ англиш руу орчуулаад нотариаддаад. 
  • Cover letter - Үүнд би анх хэн байснаа хэн болж хувираад байгаа, манай эх орон нэг ийм, би тэгээд ингэж ингэж ажилламаар байна эх орныхоо төлөө, даанч тэгсэн надад ийм мэдлэг дутагдаад байна, тэгээд л би сурахаар шийдсэн, би ийм гэр бүлтэй, ингэж ингэж ажиллаж ийм туршлага хуримтлуулж байсан, одоо түүнийг ийм мэдлэгээр баяжуулчихвал надад их хэрэгтэй байна, тэгвэл миний цаашид ажиллах зам маань миний эх орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байна гэж бичнэ. Үүнд нэг юм сайн тохируулах хэрэгтэй, өөрийгөө хэт магтаж болохгүй, бас зарим хүмүүсийг харж байхад өөрийн орноо хэтэрхий ядуу буурай гэж доогуур ортол нь бичдэг юм байна лээ, тэгэж болохгүй. Гэхдээ яагаад чи сурах гээд байгаа, бас яагаад чамд тэтгэлэг хэрэгтэй болоод байгаагаа уншсан хүн аргагүй юм даа гэж бодогдохоор л бичих хэрэгтэй. 
  • Study Plan  - За үүнийг чинь бичих гэж ёстой бүтэн сар толгойгоо гашилгасан даа. Тэгээд бодож бодож нэг шийдэлд хүрсэн, бас шийдэлд хүрэхийн тулд хичнээн их сургуулийн сайтуудаар тэнүүчлэв, хичнээн их syllabus уншив даа мэдэхгүй. Тэгэж явсаар эцэстээ энэ одоо сурч байгаа сургуулийнхаа хамаг сайтыг бараг бүгдийг нь эхнээс нь дуустал захирлын мэндчилгээнээс холбоо барих хүртэл нь онгичоод одоо энэ сууж байгаа лабораторио олоод, тэгсэн надад энэ лаб л яг таарах юм шиг санагдаад, одоо миний удирдагч багш болсон сэнсэйгийнхээ бүх намтар хийсэн ажлыг нь вэбээс нь сайтар уншаад. Тэгээд л би танай сургуулийн тэр graduate school-ын тэр department-н тэр хэсгийн тэр лабораторид энэ хэн гуай гэдэг багшийн удирдлаган доор сурмаар байнаа гээд төгсгөлд нь бичээд хаясан. 
  • Research topic - Үүнийг бичихийн тулд харин би ёстой жинхнээсээ жинхэнэ толгойгоо ээдрээд гашилтал бодсон. Яахав, нэг ерөнхий сэдэв байгаад байгаан гэхдээ тэр дотроо яг ямар сэдэв? Үнэнийг хэлэхэд тогтсон тодорхой сэдэвгүй хүн чинь их хэцүү юм байна лээ шд. Судалгааны ажил хийж байсан хүмүүс чинь их учиртай, урьд нь хийж байсан сэдвээ үргэлжлүүлнэ гүнзгийрүүлж судална гээд хэлж бас болж байгаан. Жишээ нь, тийм нэртэй ургамлын биологийн шинж чанарыг судалж байсан одоо би үргэлжлүүлээд тийм шинж чанарыг нь тийм аргаар судалмаар байна гэдэг ч юмуу. Эсвэл макро эдийн засгийн байдлыг тийм аргаар судална гэдэг ч юмуу. Гэтэл ажил хийж байсан надад ямар юмны тийм сэдэв байх билээ. Гэхдээ дажгүй ээ, ерөнхийд нь нэг сэдэв сонгочиход сургуульдаа очоод багштайгаа сайхан зөвлөлдөж байгаад болчихно. 
Би өөрийн зүгээс хичээл зүтгэл гарган бэлдэх ёстой бичиг баримтыг нэрлэлээ, сургуулийн анкет өөрийн сивиг дурьдсангүй. Ингээд эдгээр бичиг баримтаа сайхан дугтуйнд хийгээд шуудан дээр очоод сургуулийнхаа хаягийг бичээд явуулна шүү дээ. Энэ чинь 10 сарын 31-нээс өмнө гэсэн deadline-с нь өмнө юм байгаан. Би чинь анх удаа гадаадын сургууль руу материалаа явуулж үзэж байгаан, айж догдолж байсан гэж жигтэйхэн. Тэгээд сургуульд тэнцсэн үгүй хариу нь 1 сард ирнэ гэсэн, ажилдаа гүйгээд л хариугаа хүлээгээд л суугаад байлаа. Он гарлаа, 1 сар дундаа орлоо, хариу байдаггүй. Намайг мартчихна гэж баймааргүй юм, ядаж тэнцээгүй бол тэнцсэнгүй гэж хэлмээр юмаа гэж бодоод л хүлээгээд байлаа. Тэгсэн чинь яг 1 сарын 31-нд имэйл ирлээ. Ёо тэр мэйлийг нээж уншихад ямар их догдолсон гэж сананаа. Зүрх мүрх чинь аймаар хүчтэй цохилоод. Нээгээд харсан чинь хамгийн түрүүнд "Баяр хүргэе" гэдэг үг нүдэнд тусаад. Цааш нь ёстой гар салгалаад л уншиж байгаа юм чинь. "Та манай сургуульд тэнцлээ, баяр хүргэе. Харин одоо тэтгэлэгт өрсөлдөх хэрэгтэй, харин та ийм ийм материал бүрдүүлээд дахиад явуулна уу, хариу нь хавар мэдэгдэнэ". За ямар ч байсан сургуульд нь бол тэнцчихэж, одоо тэтгэлэг. Хэрвээ тэтгэлэг л бүтвэл би тийшээ явж чадах юм чинь. Бүрдүүлэх материал нь дандаа миний орлого ажилтай холбоотой материал байв. Мэдээж хэдэн хуудас өөрсдийнх нь application form-ыг бөглөхөөс гадна бүх ажиллаж байсан газраа батлах бичиг баримт болох хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, орчуулаад нотариаддаад явуулна. Хамгийн хэцүү нь нөхрийн орлогыг тодорхойлох байлаа. Би ч яахав, хөдөлмөрийн гэрээгээр ажил хийж байсан хүн, манай хүн чинь хувиараа болсон болоогүй юм хийгээд явдаг, нийгмийн даатгал маатгал төлдөггүй байлаа. За тэгээд ямар ч байсан болгоод дахиад дугтуйнд хийгээд Төв шуудан дээр очоод EMS-ээр явуулна даа. Тэгээд хариугаа хүлээгээд суучихна. Тэсвэр тэвчээргүй хүн чинь хүлээж чадахгүй хавь ойрын хүмүүсээ сэтгэл санаагаар дарамтлаад байдаг юм билээ. Би өөрийгөө тэвчээргүй хүн гэдгээ сайн мэднэ. За тэгээд бүр цөхөрч мөхрөх дээрээ тулж байсан чинь 5 сард гэнэт нэг танил хаягнаас имэйл ирчихжээ. Дотор бачимдаад нээж унших гэсэн салгалж малгалаад тэнэгтэж өгч байгаа юм чинь. "Баяр хүргэе. Та Азийн Хөгжлийн Банкны тэтгэлгээр манай сургуульд сурах боломжтой боллоо" энэ өгүүлбэрийг хараад дотор цэлмээд л нүүрэн дээр өөрийн эрхгүй инээмсэглэл тодроод л. Ажил дээрээ сууж байсан болохоор хамгийн түрүүнд хажууд сууж байснаар нь даргадаа хэллээ. "Би тэнцчихэж, явах нь тодорхой боллоо" "Өө тэгээ юу. За баяр хүргэе. Би одоо яанаа". Дарга намайг явчихаар яанаа гэж байгаа юм. Хамаг юмаа надад найдаад орхичихдог ёстой санаа зовдоггүй байсан хүн чинь битүүхэндээ намайг явуулах дургүй байсан юм. Бүр нэг удаа "Нараа, онлайн сургууль зөндөө байдаг юм байна шдээ, заавал гадагшаа явах хэрэг байгаа юмуу, эндээсээ сураад гадаад сургуулийн мастер авч болох юм байна шд" гэж хэлж байсан удаатай. Энд ирсний дараахан даргаас шинэ хүн чинь ямар байна дажгүй юу гэсэн чинь "Заа дажтай ч гээд яахав, дажгүй ч гээд яахав" гээд байсан. Жаахан сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаан. Одоо дасаад гайгүй болоо байлгүй дээ. Өө хадуурах нь. 
За ингээд тэнцсэн нь тодорхой болсноос хойш захиа занаа бичиг баримтаар булна шүү дээ. Бүр жагсаалт хуваарь гаргаад л эхнээс нь явуулаад байдаг юм билээ. Одоо тийм тийм бичиг баримт явууллаа, уншиж танилц, тэдэн сарын тэдэнд цээж зургаа явуул тийм юманд хэрэглэнэ, тэдэнд тийм юмны мэдээлэл явуулна уншиж танилц гээд л явуулаад байна. Бүгдийг нь сайтар уншаад гарын үсэг зурж явуулах юм хум байвал зураад сканнердаад явуулаад байсан. Бас Google map-с очих газрынхаа ерөнхий төрхийг харчихсан байсан болохоор яг очоод төөрч мөөрөх нь гайгүй байсан шүү. Хамгийн сүүлд нисэхээс 4 хоногийн өмнө имэйлээр онгоцны билет маань ирсэн дээ.
Анх сургууль тэтгэлэг хайж эхэлснээс хойш сургуульдаа ирэх хүртэл 1 жил 6 сар өнгөрсөн байгаа юм.

6 comments:

byambaa said...

ene bichlegiig jpn yavj surmaar bna geed bdg hamaatnuuddaa unshuulah yumsan, hehe

Enkhzul .N said...

Сайн уу? та хэдэн оноотой тэтгэлэг авсан бэ?

zz said...

Angli hel saitai bolxoor tentsej bga bh da?

Anonymous said...

Сайн байна уу? Тун хэрэгтэй мэдээлэлэ оруулсанд баярлалаа. 4 семестр 4 өөр оронд хичээллэдэг тэтгэлэг нь ямар нэртэй юм бол? Би гүүглээс хайгаад олж чадсангүй. Миний асуултад хариулна гэж найдаж байна, баярлалаа.

jewel bulgaa said...

sain baina uu? zunduu heregtei medeelel oruulsan bn bi bas ypon ywj surahig husdeg tanias zuwluguu awch boloh bolwuu ?

bayrlalaa :)

テル said...

    Sain baina uu. Tanii bichsen ene niitlel unexeer ix taalagdaj nadad yag xeregtei baisan zuiliig zowloj ogox shig sanagdlaa.
    Tegeed bi tanias gants zuil todruulax gesen ym. Bi mongold yaponi xorongo oruulalttai gex surguulid 2 jil suraad dundaasaa surguuliinxaa jurmaar yapond neg jil ajillaj baigaa ym. Tegeed ene jiliin 4 sard neg jiliin maani xugatsaa duusad ergeed surguulidaa ochij surax yum. End ajillaj baix ued online xelbereer surj baigaa geed kredit dawxar tootsogdood 9.1nees shuud 4r kursd orox bolomjtoi yma. Gexdee bi shuud yapond irj suray gej bodood yapon surguuliudiig sudlaad http://www.kbs.keio.ac.jp/graduate/mba/curriculum.html gedeg surguuliig odoogoor songood baigaa yum. Tegeed tanii zaw bololtsoo garwal surguulidaa tetgelegt xamragdaxiin tuld yu yun deer anxaarax ystoi we gedgees exleed delgerengui medeelel ogj bolox uu gej asuux gesen ym.

    お忙しい中、大変失礼いたしました。