Tuesday, July 22, 2014

Ажил дээрээсээ

бичиж байнаа. Ямар сонин юм бэ, ингээд ажлынхаа рс-нээс блог руугаа орох чинь. Манай ажлын рс-нүүд чинь бүгд ямар нэг сошиал медиа худалдааны сайтууд руу ордоггүй, тусгай програмтай эд байгаа юм. Тэгсэн өнөөдөр миний рс нэг л биш, ажлын имэйл про эд нар луугаа орохгүй мөртлөө facebook, youtube, blogspot гэх мэт бүх хориотой сайтууд руу ороод байх юм, нэг юм нь л болохоо байгаад ердийн рс болсон бололтой.
За тэр яахав, зав гарсан дээрээ хэдэн үг бичээдхэе.
Наадмаар лагерь дээрээ өнжлөө. Аваргатосон руу хэд хоног амраад ирсэн наадмын дараа. Хэдэн сайхан зураг дарсан. Гэрийн рс-нээс орохоор гоё зурагтай пост оруулъя /би зурагтай пост оруулна гэж их хулхидаж байгаагаа мэдэж байгаа, түмэнтээ уучил/.
Өсвөрийн хөлбөмбөгчин хүүхдүүд олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна шдээ. Ямар хөөрхөн юм бэ. Бүүр хайр хүрээд байх юм.
Ойрд олон улсын болон дотоодын мэдээ уншихаар дандаа нэг осол аваарын тухай байхаар блогтоо бас муухай юм бичмээргүй санагдаад тэр тухай огт дурсахгүй байгаа шүү. Тэртэй тэргүй их стресстэй нийгэмд амьдарч байж миний блогоос жаахан эерэг энерги авч байвал зүгээр юмуу гэж бодоод байгаа.
Аваргатосон дээр явж байгаад машинаа шаварт суулгаад чирүүлж татуулж байж гарсан шүү. Мотоциклтой нутгийн 2 залуу хажуугаар өнгөрөхдөө зогсоод хараад байлаа, тэгснээ унаагаа тавьчихаад бууж ирээд араас түлхээд өгч байгаа юм даа, нээх хөөрхөн. Тэгэж байтал удалгүй рашаанд явж байгаа баахан машинтай улс ирж зогсоод бүгд машинаасаа гарч ирээд түлхэх нь түлхээд тойрч зогсоод орилолдож сэтгэл санаагаар дэмжих нь дэмжээд, нэг жийптэй хүн нь урт олс гаргаж ирж татаад бүх эрчүүд нь гар бие оролцоод намайг татаж гаргав. Хичнээн их баярлав. Ингэж бөөн адал явдал болж арай гэж хотод ирсэн чинь манай хүн машин дээр нэг зурчихсан байна гэж хэл ам хийгээд би "Шавар дотроос амьд мэнд гараад уулын замаар төөрч үхэлгүй явсаар эсэн мэнд ирж байхад юун тэр ганц зураас манатай л" гэлээ хэхэ. Манай хүн ажил ихтэй яваагүй юм, би 2 хүүхэдтэйгээ машинаа бариад явсан юм.
Нэг хөгжилтэй юм ярих уу. Манай 2 хүүхэд аавыгаа Тоторо гэж дууддаг гэж хэлж байсан даа. Тэр Тоторо чинь ойн савдаг байхгүй юу. Сүүлдээ бүр өхөөрдөөд "Ойн савдаг аа. Савдаг аа" гэж хааяа тоглоомоор дууддаг байхгүй юу. Нэг удаа явж байгаад "... аав нь сандраад түнтэгнээд, бондогоноод..." гээд ярьж байсан чинь охин "Еэ хөөрхий дөө, манай бондгор савдаг бондогоноод ямар өрөвдмөөр байсан бол доо. Еэ хөөрхий дөө. Савдаг аа" гээд аавыгаа өрөвдөөд байхаар нь би барьцаад "Би ч бас сандарсан шдээ. Намайг яагаад хэлэхгүй байгаан" гэсэн чинь охин над руу нэг их том харснаа "Еэ хөөрхий дөө. Савдагийн эхнэр ээ" гэж авдаг юм. Ингээд би савдагийн эхнэр болов оо.
За явлаа. Дараа үргэлжлүүлье.

Thursday, July 3, 2014

Гадаад төрхөнд татагдах сэтгэлзүй

Ийм нэг маш сонирхолтой судалгаа байхаар нь нааш нь аваад ирлээ. Хөөрхий эрчүүдийг сайхан бүсгүй рүү харц шидлээ гэж зэмлэх хэрэггүй байх нь байна шүү. Цаадуулын чинь генэнд нь ийм юм суучихсан байдаг болохоор өөрсдөө ч мэдэлгүй харчихаад байдаг байх нь кк. Бид ч бас өөрсдөө ч мэдэлгүй цаанаасаа л туръя гэж бодогдоод байдаг байх нь.


by memory-road
Эрчүүд эмэгтэйчүүдийн биений талаар эмэгтэйчүүд өөрсдөө мэдэхгүй зүйлийг “мэддэг”
Уран барималчид тэднийг урладаг. Яруу найрагчид тэднийг магтан дуулдаг. Жирийн эрчүүд ч тэднийг дээдэлдэг. Тооцоогоор америк эрчүүд жилд элсэн цаг шиг галбиртай буюу нарийн бэлхүүс, том таазтай бүсгүйчүүдийг харах гэж  3 тэрбум долларыг зардаг нь тогтоогджээ.

Минималист

Минималист гэж нэг загвар дизайны урсгал нэр томьёо байнаа. Элдэв чимэглэл, хээ хуар, гоёл, өнгө будгийг аль болох бага хэрэглэдэг.
Жишээ нь бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр ингэж харагдана.