Thursday, February 17, 2011

Сэтгэгдлийн хариу

Сүүлийн бичлэгт маань сэтгэл гаргаж хариу бичсэн та нартаа үнэхээр их баярлалаа. Би сэтгэгдлийн доор бичих гэснээ болиод пост болгоод оруулчихъя гэж бодоод бичиж байна. 
Хүүгийн маань шээсний шинжилгээнд эритроцид /120-100-100/, уураг /1,1/ нь маш өндөр гарсан. Энэ нь шээсээр нь цус гарч байна гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл бөөр лүүгээ нөлөөлсөн, хүндэрч байна, хэвтрийн дэглэмээ сайн бариагүйгээс болсон гэсэн үг юм гэнэ. Бид 2 өчигдөр ЭНЭШТ-ийн зөвлөх эмч Гэрэлмаа гэдэг эмчид хувийн эмнэлэг дээр нь очиж үзүүлсэн.
Одоо бид 2 маш сайн хэвтрийн дэглэм бариад нөгөө алдарт Преднизолоноо 1 сар уугаад 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгөх заавар авлаа. Энэ өвчинд сүүлийн үед энэ преднизолоныг уухаа болисон гэж байна, гэхдээ танай хүүгийн судасны ханын нэвчилт маш өндөр байгаа учраас өөр арга байхгүй энэ гормоныг уу гэнээ. Гаж нөлөө ихтэй л гэнэ одоо яая гэхэв. Сэтгэгдэл дээр бичсэн байсан даа, их хөөж таргалдаг, хоолны дуршил ихддэг гээд.  Манай хүн ажлаа хаяад хүүгээ хараад гэртээ суухаар болсон. Хоолны дэглэм дээр нь чанасан жигнэсэн алим байцаа идэж болдог эсэхийг мэдмээр байх юм. Хүү маань ямар ч тэжээлгүй шим шүүсгүй хоол идээд их л ядарч байгаа юм шиг санагдаад байна. Царай нь хувхай цагаан, нүднийх нь доогуур томоос том хөхөрчихсөн,  турж эцэж байна гэж жигтэйхэн яс арьс, гарын алга нь аймаар хөлөрдөг, шөнө унтахдаа бас хөлрөөд байгаа. Ханиалгахгүй юм даа, тэгээд л арай үгүй байлгүй гэж бодоод байна. Хэрвээ ганц л ханиадаг юм бол шууд аваачиж цээжний зургийг нь авахуулая гэж бодож байна. Тийм юмны халдвар авах үндэслэл болоогүй дээ.   
Тэр өвгөн эмчийн тухайд хэлэхэд зөнөчихсөн юм шиг байна лээ. Уг нь их алдартай бараг ЭНЭШТ-ийн бүх эмч нарын багш нь л юм гэнэ. Гэхдээ яг энэ чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нь биш болохоор үзүүлээгүй нь ч болсон байх. Бүр намайг хүртэл үзнэ гээд байсан шүү хэхэхэ. Хүүе яагаад намайг үзэх гээд байгаан бэ гэсэн чинь би хүүхдийг нь ч үздэг ээж аавыг нь ч үздэг гээд байсан. Ядаж 10 жилийн өмнө бол сайн л эмч байсан байх. Одоо бол миний таамагласнаар 80 хүрч байгаа тэгэхээр ярьж хэлж байгаагаас нь харвал зөнөчихсөн юм билээ. Тэгээд ЭНЭШТ дээр очоод л дарга нарыг нь дарамтлаад байхаар нь нэг өрөө гаргаад өгчихсөн тэгээд тэндээ өөрийгөө зугаацуулаад сууж байдаг байх гэж би бодсон.   

11 comments:

Anonymous said...

Sain bnauu?

Hoolnii deglem, hewtriin deglemee sain bariad baiwal hurdan edgerne ee. Bi ooroo yag ene owchnoor owdood edgersiin. Eldew sorwigui edgerdiin bna lee.

Hoolnii tuhaid gewel daws bagatai hool. Jignesen baitsaa alim idej bolno oo. Ene emiig uuj bhad mahan hool sain idehgui bol hodoodond nolooldog gesen. Mahtai baitsaanii oroomog jigneed hiij idwel ih zugeer bna lee. Hoolnii horio ihtei ch gesen ali boloh olon torol bolgoj hooloo idehgui bol neg hewiin tejeel bagatai hool ideed, huchtei eme taria heregleed bhaar darhlaa buuraad busad owchin amarhan hureh geed baidgiin bna lee.

mongoo said...

er ni makhaa ugaaj davsgui xereglex xeregtei. bas nogoogoo golduu jignej xereglex. uzemnii shuus sain uulgax. uzemee butsalgaj bolku. sun maid geed amerik uzem deer ni xaluun us xiigeed goe tungalag otgon shuus gardgiin terugeer shuus xiigeerei. ub martiin door supermarketad 9600 gedeg. davs tos l xereggui geed oilgochix. boov boortsog bol bulochka shig tos bagataig ni songono. xuuxed aimar ix ideed baidgiinmaa prednizlon uuxaar. gexdeeyaxav deee odo.

Anonymous said...

ene ovchnii onosh angli heleer uo um boloo? medeed hariu bichvel bi endees medeelel oliy.
Zula (USA)

Yuri said...

Huu ni hurdan edgeh baihaa Gerelmaa chini huuhdiin bagsh, huuheddee sain gedeg yum baina lee. Chuham ene uvchinii tal deeree hir mergesheng medehgui yum. Za yu ch gesen amjilt shuu.
Zulaa uvchinii ner Vasculitis iishee orood uzvel jaahan ch gesen medeelel harj boloh baihaa tnx

http://en.wikipedia.org/wiki/Vasculitis

(umnuus ni hariulchihlaa sorry)

naraa said...

Anonymous-д: Баярлалаа өөрт чинь. Харин хоолон дээр нэг эргэлзээтэй юм гараад байна. Эмнэлэгт эмчилж байсан эмч нь жимс ногоо ерөөсөө огт болохгүй гээд байсан юм. Гэтэл хэд хэдэн хүн жигнэсэн ногоо болно гээд байгаа юм.
Mongoo-д: Харин тийм ээ, преднизолон уугаагүй байхдаа ч гэсэн аймаар идээд байдаг болчихлоо. Дөнгөж аяга дүүрэн хоол идээд дуусангуутаа өлсөөд байна идэх юм өгөөч гээд л орилоод байх юм. Бид 2 сүүлдээ юу идүүлэхээ мэдэхгүй гайхаад бие бие рүүгээ хараад зогсоно гээч. Одоо преднизолон уугаад эхэлсэн бүүр мангас болох байх даа. Хэрвээ жигнэсэн ногоо алим эд нар идүүлж болдог бол хоолны төрөл нь нэмэгдэж баярлах гээд байна л даа. Тэр үзэмийг чинь авч өгье байз. Мэддэг зүйлээ харамгүй хэлж өгсөнд баярлалаа.
Зулаа-д: Өвчний нэр нь Vasculitis, тэр дотроо Henoch–Schönlein purpura гэдэг төрөл нь юм шиг байгаан шинж тэмдэг хүндрэлээс нь харж байхад.
Yuri-д: Баярлалаа хө. Хүүд минь санаа зовон блогоор маань байнга орж гарч мэддэг бүхнээ хэлж өгч байгаад яаж талархахаа мэдэхгүй юм. Ямар ч байсан бичсэн бүхнийг чинь уншаад их баярлаж байгаа шүү.

Anonymous said...

ene ovchin 4 zuilees bolj uusdeg um bna. Neg bol virus, neg bol allergy, neg bol hunii biyiig hamgaalah systemiin ovchnoos, neg bol yamarvaa havdriin 2dogch ovchin bolj eheldeg gene. Alinaas ni bolj uussnees shaltgaalj emchilgee hiideg um bna. Mon mash olon torol dotroo bdag um bna. Ug ni emch nar yag ali bolohiig ni todorhoilvol ovchtond ih amar boloh um bna. Corticosteroid torliin emuud ihevchlen hereglegddeg. Edgeer emuud havan buulgah zorilgotoi um bna. Herev emnii uilchilgee sain garahgui bval hort havdriin esreg emuudiig mash baga tungaar heregluuldeg um bna. Buten shinjilgee ni tsusnii, sheesnii shinjilgee, durangaar dotor erhtnuudiig harah, zurag avah, bur zarim tohioldold ovchilson sudasnaaas biopsy avdag um bna. Shine jims, nogoo, mon oviyosiin torliin buteegdehuunuud, oohgui har mah, zagas zergiig davs, chihergui heregleh heregtei gene. Harin hevtriin deglem ene teriin tuhai zuil alga, dasgal sain hiij baih heregtei gesen baih um. Dasgal urd ni hiideggui bsan bol biyee baga bagaar dasgaj hodolgoontei bailga gejee. Oor olon medeelel bna. www.mayoclinic.com gej orood ovchniih ni neriig bicheed uzeerei, mash olon torliin medeelel bna. Bas www.webmd.com geed uzehed yor ni yamar ch ovchnii tuhai, shinj temdeg, onoshilgoo, emchilgee, deglem zergiig ni tailbarlaj bichsen bdag.

Anonymous said...

Oo deerees ni bas nemehed ugaasaa ene ovchnii uyd turdag gene. Haluurdag gene bas zarimdaa, gar ni holorch bgaa bol sain anhaarch bgaarai. Ene emiig uuj baih yavtsad hunii darhlaa sulardag uchraas tseverhen orchind bailgah shaardlagatai gene. Zarim tohioldold dahidag uchir mash sain emchilgee ovdoj baih uyd ni hiih heregtei genee. Boor muu bgaa shinj bval turgen hugatsaand huchtei emchilgee hiih ni iluu ur duntei gene. Aspirin (tylenol...) torliin em ogch bolohgui, harin paratsetmol (iboprufen...) torliin em haluurah esvel, bulchin ni ovdoh zeregt ogch bolno gene shuu.
Zula

Anonymous said...

Henoch-Schonlein purpura usually improves on its own within a few weeks — usually no more than eight weeks — with no lasting ill effects. Treatment is usually aimed at relieving discomfort and preventing complications. Most often, this means:

Bed rest
Plenty of fluids
Taking acetaminophen (Tylenol, others) or nonsteroidal anti-inflammatory drugs (NSAIDs), such as ibuprofen (Advil, Motrin, others)
Be sure to take your child for follow-up urine tests for as long as your doctor recommends. This helps alert your doctor to any serious kidney complications.

Hospitalization
In certain circumstances, children and young adults with Henoch-Schonlein purpura may require hospitalization. This is likely if they have:

Trouble staying well hydrated
Severe abdominal pain or gastrointestinal bleeding
Joint symptoms that make movement difficult
Extensive ulceration of the skin
Serious kidney problems, which may be treated with immunosuppressive drugs
Corticosteroids
The use of powerful corticosteroids in treating or preventing complications of Henoch-Schonlein purpura is controversial. It's most often used to treat severe gastrointestinal symptoms. Because these drugs can have serious side effects and their usefulness isn't clear, be sure to discuss the risks and benefits with your doctor or pediatrician
Children and adults with Henoch-Schonlein purpura should be kept comfortable while the disease runs its course. Rest and pain relievers as needed to relieve joint discomfort and swelling may help. NSAIDs can cause stomach upset and even ulcers, so follow package directions carefully and take NSAIDs with food or milk and for just a brief time.

In some children with abdominal pain, eating can trigger further pain. But most children are able to eat a simple, bland diet.



Huuy, hevtriin deglem sahi gesen bna shuu, minii deer bichsniig toolgui yag ene copy hiisniig unshchihval yag bolohiim bna. Deerh zuils bol busad torliin vasculitis-tai holbootoim bna.
Amjilt husiy! Huu ni hurdan edgeerei! Ene deerhees harahad tiim ch udahgui bololtoi.
Hundetgesen Zula

Yuri said...

Huugiinh ni bie sain biz de. Chadah chineegeeree tuslamaar l baina daanch sain tuslaj chadahgui baina oo :(
Ter ih ideed baigaa ni hoolnii turul genet uurchlugduud deglem sahiad ireheer bas calorie bagatai mahgui hool ideed ehleheer tegej baigaa baihaa emnii nuluu ch bas baigaa baih. Hoolondoo dasaad ireheer udahgui gaigui bolchih baihaa. Ter bol tur zuuriin yum chii yahav sanaa zovood hereggui de. Minii huu hoolnii bolon hevtiin deglemee sain sahival hurdan edgeed daraa ni zunduu goyo goyo amttan idej chaddag bolno geed huudee sain oilguulaarai. Huuhduud chini huurhuun uhaantai oilgochih yum bol tegeed deglemee ch sain bariad ehlene. Medeej menu genet uurchlugduh ni hetsuu l baigaa bid nar turahiin tuld hedhen honog diet barih gej yu l boldog bilee dee tegeheer medeej hund l baigaa. Huurhun byatshan zulzaga hurdan edgeed duraaraa guij haraigaad hussenee ideh hugatsaa udahgui baihoo :) Ta 2 too amjilt :)

bebe said...

хоол болон хөдөлгөөний дэглэмийг жил барих хэрэгтэй жаахан л дэглэм алдвал дахиад байдаг би анх 9 настайдаа өвдөөд 10 настайдаа дахиж өвдөөд нилээд удаан өвдөөгүй явж байгаад дахиад бүр хүнд өвдсөн хоолныхоо дэглэмээс болоод их ядарч байсан. харшлын гаралтай л гэдэг юм байна лээ бас хамгийн гол нь сэтгэл санаагаа өндөр байлгах хэрэгтэй гэдэг юм байнлээ би одоо өвдөөгүй 4 жил болсон ямар ч байсан эдгэдэг юм шүү тэвчээртэй байгаарай бүх зүйл сайхан болнооо

naraa said...

Зулаадаа Юурийдээ Бэбэдээ баярласнаа хэлье. Зөвлөгөөг чинь бүгдийг нь дагах болно. Одоо хүү маань гэртээ байгаа, энэ 2 дахид буюу маргааш ЭНЭШТ-д дахиж үзүүлэх цаг авсан. Тэр болтол шээсний шинжилгээгээ хараад л сууж байна. Харин тиймээ харшлын гаралтай гээд байгаа юм. Цагаан хорхойны шинжилгээ аваад байсан, тэр бас цус руу нян оруулснаас энэ өвчнийг үүсгэж болдог гэж үздэг юм байна. Бас бид 2-ыг хорхойтой бүх шүдээ эмчлүүл гэсэн. Хорхойтож цоорсон шүд буйлны хялгасан судас руу бохир оруулдаг гэж байна.
Сэтгэл гарган бичиж байгаа та нарынхаа урмыг бодоод бид 2 түргэн эдгэнэ ээ. Хүүхдэдээ хоол биш хор өгч байснаа /гаазтай ундаа чихэр элдэв амттан шимттэн/ одоо л ухаарч байна. Эдгэсэн ч гэсэн гаазтай ундаа амттангаас хол байлгана гэж бодож байгаа.