Friday, February 11, 2011

Мэдээд авахад илүүдэхгүй шүү

Хүүг маань ямар өвчин туссан юм бол гэж бодож байгаа байх. Би өөрөө ч эмч гэр бүлээс гаралтай ойр дотны бүх найз нарын маань тэн хагас нь эмч мөртлөө /уртаашаа 5 найзтай тэрний 2 нь эмч/ энэ өвчний тухай амьдралдаа анх удаа л сонслоо. 
Ингэсэн юмаа. Битүүний урьд өдрийн орой 2 хүүхэдтэйгээ шүдний эмнэлэг орчихоод ирж явтал хүү маань доголоод эхэллээ. Яасан бэ гэтэл "Ээж ээ миний хөл өвдөөд байна аа" гээд бүр орцны хаалган дээр иртэл "Ээж ээ би явж чадахгүй нь ээ, хөл аймаар өвдөөд байна" гээд би хүүгээ тэвэрч 4 давхар өөд мацаж арай гэж гэртээ орж ирээд яагаад хөл нь өвдөөд байгаа юм бол гээд хувцсыг нь тайлаад хартал хөлөөр нь улаан хүрэн цэгнүүд туурчихсан байна. Тавхай нь бамбайтлаа хавдаад хөлөнд нь хүрэхээр л орилоод байх юм. Хэд хоногийн өмнө шилбэнийх нь ард талд хоёр хөл нь хоёулаа жижигхэн жижигхэн хөхөрчихсөн байсан юм. Манай нөхөр бид хоёр нэг их ач холбогдол өгөлгүй цэцэрлэг дээрээ тоглож байгаад ингэчихсэн юм болов уу эсвэл хөл нь өвдөөд байна гэхээр нь манай хүн хэтэрхий чанга базчихсан юм байх гэж бодоод өнгөрсөн байсан юм. Гэтэл хартал өнөө хөх няц толбонууд нь бүүр олон болоод нэмэгдчихэж. Бас гар өвдөөд байна гээд байхаар нь гарыг нь хартал гарын алганы ар тал болох тос түрхдэг яг тэр хэсэг нь голдоо хөхрөөд пэмбийтлээ хавдчихсан байх юм. 
Би үхтлээ айлаа. Шууд л утсаа аваад хүүхдийн түргэн рүү ярьтал шинж тэмдгийг нь сонсонгуутаа хаягаа хэл гээд дуудлага хүлээж авлаа гэж байна. Уг нь бол хоолой өвдөөд халуурах мэтийн дуудлаганд чинь барагтай бол хаяг хэлүүлдэггүй тэг ингэ гэж утсаар зааварлаад дуудлага авдаггүй юм. Ингэж шууд ирж байгааг бодоход ноцтой юм болоод байгааг нь би гадарлалаа. Ядаж байхад нөхөр ууцаа чанах гээд айл руу явчихсан байдаг. Ярих гэснээ за сүртэй юм биш байвал хамаг ажлыг нь алдуулж нааш нь явуулаад яахав гэж бодоод түргэн иртэл хүлээлээ. Түргэн ч нээг их удалгүй хүрээд ирлээ. Эмч нь хүүгийн маань тууралтыг харангуутаа шууд л "За та 2 хувцсаа бэлд. Эх нялхаст очиж хэвтэнэ" гэж авдаг юм даа. Дотор пал хийгээд явчихлаа. Ямар өвчин юм бэ гэтэл цусны талын өвчин байна гэхээс өөр юм хэлсэнгүй. Нүд харанхуйлаад зүрх түг түг гээд цохилчихлоо. Санд мэнд хүүгээ хувцаслаад охиноо хувцсаа өмс гээд л бүгд гараад түргэний машинд суугаад явлаа. Замдаа нөхөртөө хэллээ, манай хүн "Юу?" гэж орилоод л бөөн юм боллоо. 
Эх нялхас дээр ирлээ. Хүлээн авах руу нь ороод түргэний эмч нэг өвчний нэр хэлчихээд "За та 2 ингээд хэвтээрэй" гээд яваад өглөө. Хүлээн авахын сувилагч юмуу эсвэл эмч нь юмуу бид хоёрыг ийшээ үзлэгийн өрөө рүү ороод байж бай гэж байна. Хүлээн авахын гадаах хүлээлгийн өрөөнд охиндоо хамаг гадуур хувцсаа тайлж үлдээгээд одоо аав нь ирнэ хүлээж бай гэж үлдээчихээд хүүгээ тэврээд цаашаа үзлэгийн өрөөнд ороод орон дээр нь хүүгээ хэвтүүлээд зогсож байтал нэг хөгшин эмч эгч ороод ирлээ. "За тууралтыг нь харъя. Гэдэс нь өвдсөн үү?" гэж байна. Үгүй харин явж чадахгүй байна гэхэд ирж хөлийнх нь тавхайн ясан дээр нь дарж үзчихээд үг дуугүй очоод л истоор нээгээд бичээд эхэллээ. Баахан юм л бичээд л байна бичээд л байна. Тэгэж тэгэж за энэ сувилагчийг дагаад яв гэж хажууд байсан нэг хүүхнийг хэлчихээд гараад явчихлаа. Нөгөө сувилагч хүүхэн бид хоёрыг буцаагаад хүлээн авахын өрөөнд аваачаад гэрийн хаяг, нөхөр бид 2-ын нэр ус ажил мэргэжил асууж нөгөө истоор дээрээ бичиж авч байлаа. Тэгсэн хаалга онгойгоод манай нөхөр шагайж байна. Ирчихэж. Нөхрөө харангуут шууд уйлмаар санагддаг байна шүү. "Яаж байна?" гээд аяархан асууж байна. Хэвт гэнээ гэхээс өөр юм хэлсэнгүй. Сувилагч асууж дуусаад "За намайг дагаад яв" гэснээ манай нөхөрт "Та тойроод лавлахаар ороод Зүрх судасны тасаг дээр яваад оч" гэчихээд явлаа. Би хүүгээ тэврээд үг дуугүй араас нь дагаад тойрч мушгирсан эх нялхасын коридороор явж байхдаа зүрх түг түг гээд л нүднээс нулимс урсчих гээд л хүүгээ тас тэврээд л явж байлаа. 
Зүрх судасны тасаг гэсэн хаалгаар ортол нөгөө сувилагч маань бас халаадтай хоёр хүүхэнд бид хоёрын истоорыг өгөөд нэг өвчний нэр хэлчихээд гараад явчихлаа. Нөгөө хоёр хүүхэн /нэг нь бараг надаас дүү залуухан, нөгөө нь манай ээж шиг хөгшин/ "Заа энэ хоёрыг чинь хаана оруулах вэ, аль өрөө зүгээр вэ?" гэж хоорондоо ярьж байснаа 4 лүү оруулъя гээд ийшээ яв гээд цаашаа булан тойрч дахиад нэг коридороор ороод палатууд руу хүрээд ирлээ. 4 гэсэн номертой өрөөний хаалгыг онгойлгоод "За ийшээ ор" гэлээ. Ээж ээ, энэ чинь одоо шоронгийн өрөө юмуу хаашаа юм. Навсайсан нарийхан харанхуй өрөөний хоёр ханаар нарийхаан модон ор тавьсан, нэг орон дээр нь цагаан хэрэглэлтэй 15 орчим насны охин сууж байна. Нөгөө ор нь эмнэлгийн гудастайгаа тэр нь хүн аймаар нэвширсэн хуучирсан. Наана нь нэг угаалтууртай юм. Орон дээр очоод хүүгээ тэврээстэй чигээрээ суутал нөгөө сувилагч хүүхэн "Та 2 хоолны дэглэмээ мэднэ биз дээ" гэнээ. "Юу, би чинь тэр хоол моол байтугай хүүхдээ ямар өвчин тусчихаад байгаа оношийг нь ч мэдэхгүй байхад" гэж муухай орилсон чинь нөгөө хоёр чинь өө гээд тачигнатал инээлдснээ "Судасны ханын үрэвсэл, Васкулит гэдэг өвчин" гээд яаг зэрэг хэлдэг байна шд. 
Үргэлжлэл дараагийн дугаарт...

14 comments:

Gegeenee said...

Яг миний багадаа тусаж байсан өвчин байна шд. Онош нь мөн байна. Хөл дээр тууралт гараад явж чадахаа больдог юм. Гамаа сайн барьвал эдгэнэ. Гэхдээ их удаан. Би лав нэг жилийн турш эмнэлэгээр явсан. Жигнэсэн алим, үзэмний шүүс, цагаан будаатай бууз, сүүтэй будаа, сүүтэй гурил, тараг, сүү, ааруул гээд л идэх юмны жагсаалт дуусаж байсан юмдаг. Ёстой хэцүү, мах тос чихэр ундаа гээд юу ч идэж болохгүй.

Alice said...

Yaanaa, yaxaar tusdag uvchin be? Bi ch 2 xyyxedtei xyn, medeed aviya, uvdsun xoino ni ch umnu ni sergiiliye.

BuBu said...

huu ni hurdan edgenee. Eejiigee snavaa bi gj hun,

Yuri said...

Vasculit - sudasnii haniin urevsel. Hevteriin degle, gamaa barih yum bol edgene hugatsaa heregtei. Tegeed tuuralt alga bolood er ni emch edgesen gel heleed 3 jildee dahihgui bol buren edgesen gej uzdeg. Sain gam barih yum bol neh uldets, muu ur dagavar gaigui. Medeej ta sanaa buu zovooroi gej helj chadahgui ch taivan baigaarai huu chini edgenee. Ta 2 too amjilt husie hurdan edgeerei

bebe said...

bi bas owdoj bsan odoooo zugeeeer bolson sain gam barihgui bol dahidag. hool hewtriiin deglem sain barih heregtei. odoo 4 jil ogt dahij owdoodgui bn. ooriiigooo zugeeeer bolson gej boddog shdeee sanaaa zawioltgui sain emchluuulj deglem barih l heregtei amjilt

naraa said...

Yuri-д: Тийм үү, энэ өвчин чинь тийм дэлгэрэнгүй байдаг уу? Би бүр санаа зовоод сэтгэл хачин болоод л байна. Эмч нь 7 хоногийн дараа ирж үзүүлээрэй гэсэн. Гамаа л сайн барих хэрэгтэй гээд байгаа, бид ч хичээж л байна. Мэдээлэл өгсөнд баярлалаа.
bebe-д: Хүүе хэдэн настайдаа хэр удаан өвдсөн бэ. Гарал үүсэл нь юу юм болоо, харшил гэсэн үнэн болов уу? Чи хэр удаан гамаа барьсан бэ? манай хүүг дахиад 1 долоо хоног хэвтрийн дахиад нэг сар хоолны дэглэмээ үргэлжлүүл гэсэн.

Yuri said...

Barag jil gamaa sain bariarai. Huuhed bolohoor gam barina gedeg ih hetsuu. Baingiin l helj yarisan ch gesen sain hyanaj baihgui bol huurhii hetsuu shde. Hooloi ni ih uvddug uu? bas hanaid tomuu geh metiin haldvaruud avsan baij magad suuliin ued. Sudasnii hana l urevssen gesen ug shde.
Chi mini tegeed neeh setgel sanaagaar unahgui gamaa sain bariad l huugee hairlaad halamjlaad baital eruul bolno doo. Eh ur 2 huin holbootoi shde eej ni saihan yum bodood hicheegeed l baival huu ni hurdan edgeed ev eruul bolno udahgui. Ta 2 too amjilt husie hurdan edgeerei ;)

Anonymous said...

Aan tiin sorry helehee martaj er ni neeh hovor tohiolddog uvchin bish sanaa zovoltgui

ARi UKa said...

сайн байцгаана уу? би одоо 1-р курс. анх 11-р ангидаа энэ өвчнөөр өвдсөн.Анх өвдөгний үеэр өвдөөд байсан тэгэхэд нь би тоогоогүй.харин 1 өдөр унтах гээд өмдөө тайлсан чинь өвдөгнөөс доошоо улаан жижигхэн юмнууд туурцан байсан.Би аав ээжид харуулсан чинь маргааш эмчид үзүүлье гэсэн.харин маргааш нь эмнэлэг хаалттай байсан болохоор нь бид нар дараа нь болье гээд больсон. 3,4 хоногийн дараа нөгөдөх маань бүр том том улаан бас тод өнгөтэй болцон байсан бас дээрээс нь гар нүдээр дүүрэн улаан юм болсон.Маргааш нь ээж аавтай шууд эмнэлэг яваад үзүүлсэн чинь эмч шууд хэвт гэсэн.Харин хоолны дэглэм нтрийн тухай нээх юм хэлээгүй болохоор ээж аав надад чихэр тараг боов шоколад гээд юм болгоныг авчирч өгдөг байсан.Гэтэл 1 өдөр сувилагч орж ирээд намайг чи яагаад ийм юм идээд байгаан бэ? болкуу шд бас босож явж болкуу гэж хэлсэн.Миний тууралт уг нь эмчилгээндээ бүдгэрч арилж байсан.Гэтэл яг эмнэлгээс гардгын өмнөх өдөр нь буцаад тод тод улаан тууралт гарсан.Маргааш нь ээж аав 2 хотруу авч явж үзүүлнэ гээд эмнэлгээс гаргасан.Хотод очоод эх нялхаст очоод эмчид үзүүлээд шууд хэвтсэн.Би зүрх судасны тасагт нь очсон чинь үнэхээр муухай эмнэлэг байсан.Харин тэнд васкулиттай 4 хүүхэд л лав байсан.Зарим нь хүндрээд бөөрлүүгээ орцон гэсэн хүүхдүүд ч байсан.Би тэнд хэвтээд л өвчнийхөө тухай илүү дэлгэрэнгүй мэдсэн.Харин эх нялхас эмчилгээний тухайд бол эм л уулгасан өөр ямарч эмчилгээ хийгээгүй.Тэнд 14 хоног хоносон ч яг л уридынх шигээ буцаад туурсан.Аав ээж 2 яахаа мэдэхээ болиод гол нь хоолны дэгдэм хэвтрийн дэглэм юм чинь гэрээрээ эмчилье гээд эмнэлгээс гарсан.Гэртээ ээж минь ажлаасаа чөлөө аваад намайг 14 хоног яасс хажууд минь сахиж сууж байгаад миний тууралтыг байхгүй болгосон.Харин 1 өдөр манай хамаатны ах танидаг бөөдөө намайг үзүүлнэ гээд би босч явсан тэгэхэд 4 давхраас машинд суух хооронд л тууралт эргээд дахисан байсан.Би суүүлдээ энэ өвчин хэзээ ч надаас салахгүй юм байна гэж бодсон.Тэгээд бөөд үзүүлсэн чинь нохойн мах идэж бузартсан байна гэсэн тэгээд 10 хоног бариул гэсэн.
Гэтэл эхний 2 барилтаас шууд тууралт маань алга болсон би тэр үед хэвтрийн дэглэм ерөөсөө бариагүй.10 хоногийн дараа би аймагруугаа явсан.Тэнд очоод удаагүй байтал эргээд туурсан.Тэр үед аав ээж 2 маань маш их сэтгэлээр унасан.Тэгээд манай аймагт хүүхдийн маш сайн гавяат эмч байдаг.Тэрэн дээр очиж үзүүлээд шууд хувийн эмнэлэгт нь хэвтсэн.Тэгээд хэвтэхэд аав ээж 2 надад ингэж хэлсэн.Миний охин одоо том болсон.1 сар л гүрийчих хоолны дэглэм хэвтрийн дэглэмээ сайн бариарай гэсэн.Би тэрийг сонсоод ухамсартай байх хэрэгтэй гэж бодоод 00 орохоос өөр босоогүй бас ямарч гурилан боов чихэр нтр амсаагүй.Харин аягүй таргалсан.Эмч маань надад ходоодны шархлааны эмчилгээ хийгээд бас витамин дуслаар хийлгээд тэгээд сүүлд нь 3 эм уусан.Тэрнийхээ нэрийг санахгүй байна аа.Тэгээд 14 хоног хэвтсэн чинь тууралт маань арилсан.Тэгсэн эмч маань 14 дэхь хоног дээр гарч болно.Гэр дотроо л жоохон явж болно гэж хэлсэн.Харин эмнэлгээс гарахад 1 трансфер фактор гээд сүлжээний эмийг 5 сар тасалтгүй уух хэрэгтэй тэгвэл ахиж туурахгүй гэж хэлсэн.Би тэрийг 3 сар уусан.Би эмнэлгээс гараад гэртээ 2 сар байсан.Тэгээд хичээлдээ 4 сарын дараа яваад сарын дараа конкурсаа өгсөн.Тэгэхэд миний тууралт ахиж гараагүй би бас хоолны дэглэмээ ч барихаа больсон.Харин Одоо бол 1 ч тууралт гараагүй би хичээлдээ явж байгаа бас хоолны дэглэм нтрээ барихаа ч болисон.Эцэст нь хэлэхэд дан ганц хэвтрийн дэглэм бариад эдгэхгүй гол нь биенийхээ дархлааг сайжруулах хэрэгтэй.Бас даарч болохгүй.Тэгээд гол нь л тэвчээр хэрэгтэй юм байна лээ.1 л сар яасс хэвтээд хажуугаар нь хоолны дэглэмээ бариад байвал маш хурдан эдгэнэ.тэгэнгүүт нь л тэр трансфер факторыг уучих.гол нь эмээ тасалдуулж болохгүй.за ингээд би өөрийнхө туулсан замыг хэллээ.асуух зүйл байвал постлчоорой!!!

Anu Anuka said...

Ohin maani yag ene uwchniig tusaad bid 2 gertee garaad 7 honoj bn. Bi ch bas gnet tsetserlegees ni duudaad ochson. Ehleed medehgui gemtel dr ohinoo tewreed aawiig ni hurdan ir gj duudaad yawaad ochson. Tgsn haraad oh manaih bish eh nyalhas yaw gsn. Ochood hewt genguut aigaad l uiltsan. Zurh sudas genguut zurh zogsoh shahsan. Hadam aaw 1r emnelgiin tsusnii tasagt hewteed dunguj garch bsn yum.
Tgd 7 honog hewteed l garsan. Odoo dajgui l bn. 3han nastai huuhed chiher idmeer bgaa ch ih l tewchij bn. Ta hoolnoo deglem yu ugch bsn talaaraa delgerengui oruulj uguuch

Jaagii said...

Tanii ene medeelel uneheer chuhal medeelel bainaa bayrlalaa.Ta huuhdiinhee uvchniig yaj bvren edgeesen be? Ene talaar delgerengui zuvluguu uguuch manai huuhed yag iim baidald orchihood baina... Hariu ilgeene gedegt itgej baina

uyanga tsendee said...

ene uwchind hoolnii deglem yag yu yu idwel zvgeer we hewtriin deglem geheer gertee oo ntr orj bolno bzdee uuruu us zasand orj hvneer baas sheese arai zoolgohgui bzdee nadad tuslaach yag yah yostoi we

Odko said...

za yag naad uvchiniig chine tusaad 7 honog 4-r platnii 4-r uruund hevteed uchigdur garlaa daa.Iim uvchintei huuhduud mash ih baina shuu.Chips,coca cola,budagtai chiher jims metiin zuilsees tatgalzaarai.

Anonymous said...

Ene uvchnii talaar delgerengui medmeer bnaa