Гарчигийг нь жаахан буруу өгчихсөн юм шиг санагдаад хүмүүсийн ярианы хэлээр өөрчилчихлөө.
За маргааш нь эмнэлэг дээрээ давхиад очлоо. Нөгөө уриалгахан охин чинь бөхөлзөж нахилзаад угтаж аваад цаашаа дахиад өөр охинд өгчихлөө намайг. Нөгөөх нь намайг дагуулаад бүүр цаашаа эмнэлгийн гүн рүү явлаа. Тэгсэн чинь тэр чинь ямар том байсан юм бэ? Би наагуур лобби, эмч нарын өрөө, нүд шалгадаг баахан тоног төхөөрөмжтэй том танхим эд нараар төсөөлөөд байсан чинь бүр цаашаа хагалгааны хэсэг гээд өөр бас том хэсэг байсан байна. За тэгээд хувцас солих өрөөнд орж бүх хувцсаа тайлаад эмнэлгийн хувцас өмсөөд дахиад нэг өрөөний үүдэнд суулгачихлаа. Өөр нэг сувилагч охин ирээд нүд рүү нэг тестерний цаас шиг зүйл хийж үзэж байна. Нулимсний хэмжээг үздэг тест гэнэ. Тэгсэн энгийн хүнийх 5 хүртэл микрограмм ч билүү нулимстай байх ёстой байтал минийх 1.7 гарч маш бага нулимстай өөрөөр хэлбэл "огт уйлдаггүй хүн" за за тоглосон юм маш хуурай нүдтэй байнга хиймэл нулимс дусааж байвал таарах хүн болов. Үүнийг дагуулж орж ирсэн англи хэлтэй сувилагч охин тайлбарлаж өгөв. Охин охин гээд л байдаг тэд нар чинь нэг жаахан охин шиг харагдахаар туранхай яс арьс, тэгээд гоё арьстай, нүд амаа будчихсан болохоос биш нас нь бол зарим нь надаас ч хөгшин байх л даа.
Дараа нь өөр нэг сувилагч ирээд надаас цус авна гэв. Нэг төрлийн хагалгаа учраас цусны шинжилгээ бас хийх л юм байх даа гэж бодоод ав ав л гэлээ. Тэгсэн шинжилгээнээс гадна өөр учир жанцантай байсныг сүүлд өгүүлсүү.
За тэгээд эмнэлгийн хагалгааны хувцастай нэг их гоё буудлын коридор шиг коридорт нэг шилэн хаалганы үүдэнд суулгаад надад ipad дээр хагалгааны өмнөх ба дараах заавар гээд видео үз гээд суулгачихлаа. Гэтэл хувцас солих өрөөнд бүх юмаа тайлж үлдээгээрэй нүдний шилээ хүртэл гэсэн тул нүдний шилгүй хүн чинь өнөө ipad-аа хардаггүй бараг хамартаа тулгаж байж видеогоо үзэж дуусгав. Тэгтэл нөгөө сувилагч охин гарч ирээд намайг дагуулаад өнөө шилэн хаалга руу (автоматаар онгойдог) ортол тэнд нь бас табчик маавчик сольж өмсдөг бололтой, эсвэл гар мараа ариутгадаг бололтой нэг тийм дамжин өнгөрдөг маягийн жижиг өрөө харин цаанаа нь дахиад шилэн хаалганы цаана жинхэнэ хагалгааны өрөө нь байгаа бололтой сүүн шилний цаана хүмүүс холхилдох нь үзэгдэнэ. Өнөө сувилагч охин миний табчикийг тэндээс өөрөөр сольж өмсгөөд дагуулаад цаашаа орлоо.
Нээрэн тийм байна шүү. Томоо өрөө байна шүдний эмнэлгийг санагдуулам. Өрөөний голд хэвтдэг хагалгааны орны яг толгой дээр маш том гэрлийн бүрхүүлийг яг нүд байх газар луу гэрэл тусган байрлуулсан байна. Гэнэт айдас ч хүрэх шиг. Олон хүн бужигнаж байна. Баахан сувилагч нар л бололтой. Намайг тэр орон дээр хэвтүүлээд гарт минь нэг хөөрхөн бамбарууш бариулаад бор зузаан хөнжлөөр хуччихлаа.
Энэ сувилагч гар барьсны оронд чихмэл бамбарууш бариулчихсан. Зургийг нөгөө эмнэлгийнхээ вэбээс авчихлаа. |
Тэгээд эхлээд нэг улаан том аппарат дээр минь авчраад гэрлийг нь яг нүд рүү чиглүүлээд тусгачихлаа. Гэрэлд гялбаад нүдээ аних гэсэн чинь бүр нэг аймаар тэвхэддэг төмрөөр нүдийг минь томоо харуулаад тэвхэдчихдэг байна шдээ. Тэгээд нэг шингэн зүйлээр нүдэн доторхийг минь арчаад /мэдээ алдуулагч байсан юм болов уу/ жаахан байж байснаа нэг шар цэгэн гэрэл байгаа тийшээ хар, нүдээ цавчилж болохгүй гээд /угаасаа нүдээ аних ямар ч боломжгүй болгочихоод ккк/ шар гэрлийг тойроод улаан цэгэн гэрлүүд хөдөлж байснаа аймаар хиншүү үнэртээд явчихлаа шүү. Тэгтэл нөгөө голд байсан шар гэрэл чинь бүүдийгээд л бүрсийгээд л явчихдаг юм байна. Юу вэ, хараа сайжруулна гээд байсан чинь бүр бүрсийсэн юу ч хардаггүй болчихов уу яав гэж бодсоныг яана гээ ккк.
Нээрэн яг түлэгдсэн үнэр хиншүү үнэртдэг юм байна лээ. Энэ үйлдлээ нөгөө нүдэн дээр давтаад дараа нь бас жаахан бужигналдаж байснаа миний дээр байгаа энэ том улаан аппаратаа холдуулаад дахиад арай жижиг цайвар шар өнгөтэй аппарат татаж авчирч дээр тааруулаад тайлбарласан нь, "түрүүчийн улаанаар хийсэн нь хараа тэглэдэг /хараа сайжруулдаг, тэглэх гэдэг ойлголт уг нь бол байдаггүй юм байна лээ шдээ/ харин одоо энэ нь болохоор өнөө яриад байсан 2 дахь лазер буюу торлог бүрхүүлийг огтлолцол бүр дээр нь нэмж гагнаж өгөх лазер".
Ингээд нүд тус бүрт 2 янзын лазер хийгээд энгийн үед 20 минут болдог хагалгаа над дээр 40 минут болов оо.
За тэгээд дууслаа гэхээр нь босоод өрөөнөөс сувилагчаар хөтлүүлээд гарлаа. Яг хагалгааны дараах мэдрэмж гэвэл нүд бүр гэрлээс аймаар мэдрэг болчихсон, бүх юм бүрэлзэж харагдаж байлаа.
Үүдэнд гараад тавчикаа сольж өмсөөд бүр цаашаа хүлээлгийн өрөөнд орж нөгөө ipad дээрээ "Хагалгааны дараа яах вэ?" гэдэг бичлэг үзэв. Гэтэл нэг юм гэнэт анзаарлаа. Хагалгаанд орохын өмнө би чинь энэ ipad-ийг бараг хамраа наах шахаж байж үзэж байсан, гэтэл одоо бүрэлзээд харахад хэцүү байгаа болохоос биш ердийн зайнаас харж байх юм. Бүүр гайхлаа. Тэгээд бүүр цаашаа хэсэг рүү гарч намайг нэг эмчийн өрөөний үүдэнд суулгачихлаа. Тун удалгүй надад хагалгаа хийсэн эмч маань ирээд надаас хэдэн асуулт асууж мөн нүдний угийг маань дурандаж үзэв. Тэгснээ "За тэр өмнө нь чи намайг шилтэйгээ л харж байсан, одоо шилгүйгээр харж байгаа биз дээ?" гэж асуув. Нээрэн тийм байна шдээ, би чинь шилгүй байгаа шдээ гэж гэнэт санадаг юм байна. Нүд бол маш их бүрэлзээтэй, нулимс гоожоостой, бас хорсоостой байлаа. Эмч баахан юм шалгаж үзэж байгаад зүгээр байна гээд, хамгаалалтын линз нүдэнд хийж өгөв. Эмчийн өрөөнөөс гараад намайг зөвлөгөө өгөх өрөө рүү аваачив. Анх уулзаж байсан хүүхэн надад хагалгааны дараа сахих дэглэм анхаарах зүйлс зэргийг нэг бүрчлэн тайлбарлаж өгөөд гарын авлага, эмнэлгийн карт, нэг сонин нисэгчийнх шиг нүдний шил, 3 сав нүдэндээ дусаах эм, мөн доор эмийн сангаас авах эмийн жор зэргийг том торонд хийж өглөө.
Тэр нисэгчийнх шиг нүдний шилийг унтахдаа зүүх ёстой гэнэ дор хаяж долоо хоног. Учир нь нүд маш их хорсож загатнах зовиур илэрдэг тул унтаж байхдаа нүдээ нухчих гээд байдаг гэнэ.
Түүнээс сэргийлж энэ шилийг заавал зүүх ёстой. Би 7 хоног зүүсээн зүүсэн. Үнэн инээдтэй шилээ, намайг энэ хамгаалалтын шилээ зүүхээр манай гэрийнхэн үхтлээ инээнэ. Бүр гадуур наадхаа зүүгээд яваач гээд тоглоод хэхэхэ.
Эмнэлгээс өгсөн 3 савтай дусаалга нь зөвхөн хөргөгчинд хадгална тасалгаанд ил гаргаж болохгүй, яг 2 хоног тасралтгүй дусаагаад илүү гарсныг нь шууд хаяарай гэсэн юм. Юу юм бэ гэсэн чинь, надаас цус аваад байсан даа, тэрийгээ центрфукдээд миний цусний PRP /Platelet-Rich-Plasma/ гаргаад авчихсан байж л дээ. Мэдээж үүнийг дусаагаад байхад ямар ч шарх маш хурдан эдгэнэ. Гэснээс Солонгост намайг очих үед энэ PRP жинхэнэ моод болж байсан шүү. PRP-гүй юм байхгүй, үрчлээтвэл нүүр лүү хийнэ, үс унавал хуйх руу хийнэ, шарх сорви руу хийнэ, өндгөвч рүү ч хийж залуужуулна ч гэж байх шиг мэдэхгүй ээ мэдэхгүй.
За тэгээд нарны шилтэй ирсэн үү гэсэн чинь би мартчихаж, тэгсэн доороосоо нэг нарны шил гаргаж ирээд өгч байна, үүнээс хойш байнга нарны шил зүүнэ, хэзээ ч наранд шилгүй явж болохгүй гэж байна. Яагаад гэсэн чинь, зөвхөн ийм хагалгаа хийлгэсэн хүн ч биш ер нь хүний нүдэнд нарны UV туяа их хортой, хараа муудах нэг шалтгаан болдог гэж байна шүү. Би үүнээс хойш гадагшаа нарны шилгүй гарч чадахаа байсан юм даа. Насаараа нарны шил зүүж явж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан хүн чинь ёстой хэд хэдэн шил авч хэдэн янзаар нь зүүж баярлав.
Эмнэлгээс гараад гэр хүртлээ би ямар их зовж явав аа. Нүд хорсоод л өвдөөд байх юм. Яг сонгино арилгаж байгаа юм шиг. Нулимс гоожоод л. Тэгээд гадаа гэрэл аймшигтай тод санагдаад нүд аймаар гялбаж байлаа. Гадаа гэрэл байтугай утасныхаа дэлгэц, ТВ харж чадахгүй байсан шүү. Энэ зовиур 3-7 хоноод арилна гэсэн. Уг нь ердийн LASIK бол ганц хоноод л энэ зовиур нь эдгэчихдэг гэнэ, гэтэл би чинь давхар лазертай хүнд буюу LASEK нь болохоор эдгэрэх нь удаан дор хаяж 7 хононо гэсэн.
Гэртээ ирээд өнөө аптекаас авсан эмнүүдээ цагийн дагуу дусааж нүд хорсож өвдөөд их л зовиуртай тэр өдөр өнгөрөв. Манай 3 намайг тувт халамжлав. Нүд бүр яг зогсоо зайгүй сонгино арилгаж байгаа юм шиг л санагдаж байсан. Тэгээд маргааш нь арай гайгүй, нөгөөдөр нь бүр гайгүй шүү, бүр Itaewon орж дэлгүүр хэссэн гэж бод. 4 дэх өдөр нь яаж тэсэхэв дээ, гадуур гарахгүй бол болдоггүй, Солонгост байгаа хамаатны дүү нар ирээд бид нарыг аваад Everland гараад явчихсан. Өө эгч бол ёстой нүдний шилгүй болчихсон, ертөнцийн бүх өнгийг аймаар тод томруунаар хараад үнэн кайфтай явлаа. Би тэгэхэд яг юу гэж бодсон гээч. "Эртхэн үүнийг хийлгэж өөрийгөө нүдний шил гэдэг юмнаас чөлөөлөхгүй яагааад ийм олон жил зовж явсан юм бол доо" гэж харамсан бодсон шүү. Галзуу хулгана дээр сууж байгаад өрөөсөн нүднээс өнөө хамгаалалтын линз нь суга үсрээд явчихдаг байна шд ккк. Маргааш өглөө нь эмнэлэг рүүгээ сандраад л очлоо, би хамгаалалтын линзээ хаячлаа гэсэн чинь намайг өөр эмч рүү цаг авсан хүмүүсийн урдуур яаралтай оруулаад өглөө, манай эмч хагалгаанд орчихсон байгаа гэнээ. Тэгсэн нөгөө эмч намайг шоолж инээж байснаа үзээд "Маш сайхан эдгэсэн байна, их хурдан эдгэсэн байна. Нөгөө линзийг нь авчихая, одоо чамд хэрэггүй" гэлээ. Тэгээд намайг нарны шилээ байнга зүүж байгаарай, хиймэл нулимсаа байнга дусаагаарай, боломжтой бол сарын дараа ирж үзүүлээрэй, боломжгүй бол нутагтаа зүгээр нүдний эмнэлэгт нүдний даралт үзэх, уг дурандах гэх мэт ойр зуурын үзлэг хийлгээрэй, хэзээ ч ирээд манайд үзүүлж болно, бид насан туршийн баталгаа гаргаж өгнө гээд үдэж өглөө дөө.
Би энэ эмнэлэгтээ дараа нь нэг Сөүл орохдоо 8 сарын дараа очиж үзүүлсэн. Миний хараа бүр гайхалтай сайн болсон байсан. Ердийн нүдийг 20 харахаас 20 харж байвал хэвийн гэж үздэг байхад миний нэг нүд 20/22, нөгөө нь 20/23 болсон байсан.
Одоо тэгээд ажлын цонхоороо Богд уулын модыг нэг нэгээр нь тоолоод л сууж байна даа.
Энэ манай эмч. Доороосоо яг ингэж харагдаж байсан. Энэ нөгөө алдарт улаан аппарат нь. |

Яг иймэрхүү шил. Гэхдээ зүүхээр ийм гоё ч харагдахгүй л дээ. Орой унтахдаа энэ шилээ зүүгээд гэрийнхэндээ харуулсан чинь нөгөө 3 гурав чинь элгээ тэврээд татаад уначихсан. |

7 comments:
er n hagalgaa hiimgemer sanagdaad yawchlaa shuu
Daraa jil hiilgenee eruusuuu
Haraa saijruulah yamar heregtei ve gedgiig nudend haragdtal bichjee. Manai nuhur bas haraa ni muu yum l daa. Ene hagalgaag hiilgej uzvel gej bodood baidag yum. Emnelgiinh ni hayagiig heleh bolomjtoi yu?
Сайн байна уу.Хараагаа тэглүүлсэн эмнэлгийнхээ хаягийг энэ имэйл хаяг руу илгээж туслаач. purevdorj2233@gmail.com
сая 8 сарын эхээр Болор мэлмий эмнэлэгт хийлгэсэн. ilasik буюу хэт нимгэн эвэрлэг бүрхэвчтэй хүнд хийгддэгт нь орсон. бас л ингэж хиншүү үнэртээд 40 минут орчим явагдсан. 2 апаратаар ээлжилж орсон. хагалгааны дараа бодож байсан шиг өвдөлт байгаагүй. бага зэргийн нүд торох мэдрэмж байсан. өмнө нь зөндөө уншиж, бичлэг үзэж, хүмүүсийн амнаас сонссон болоод ч тэр үү, нөгөө аймар өвдөлт нь хэзээ эхлэх юм бол гэж бодож байтал өвдөөгүй. өнөөдөр давтан очих 3 дахь үзлэгтээ орсон, сайн эдгэсэн байна гэсэн. манайд хүмүүс их ордог болсон байна, тиймээс эмч нар ч бас гаршсан санагдсан.
Сайн байна уу? Харааны лазер хийлгэсэн эмнэлгийнхээ хаяг, дугаар, вэбсайтыг өгч туслаач bayaraa_ac@yahoo.com гэсэн хаягруу
би бас ласек хийлгэсэн бараг 5н ч жилийн дараа юмуу даа, эхний 2 өдөр нүдээ ч нээж чадахгүй, гэрлээ унтрааж хөшгөө хаачихаад уйлаад л (нүд хорсоод) хэвтэж байсан, одоо хурц нартай өдөр нүд их гялбахаас бусдаар тун давгүй байгаа, ойрд ком утас их хараад бүрэлзэх гээд байдаг болсон байна лээ, хамгаалалтын линз үсрээд явахаар гэхээр бас их том нүдтэй хүн байх нь кккк
blogoo bichku haichu?
ergeldeel bdg bdguie. zgr bdg bgaa da gej sanaa zovj suuna shu.
Post a Comment