Wednesday, August 19, 2015

Хүүхдийн сургууль

Дахиад л хүүхдийн сургууль ярих нь. Шинэ Монгол гэдэг сургууль охин бид хоёрын мөрөөдлийн сургууль болчихоод байна. Энэ сургууль л яг хүүхдийг зөв хүмүүжүүлээд байх шиг байна бусад монголд байгаа сургуулиадыг бодвол.
Хавар охин бид хоёр энэ сургууль дээр очиж шалгалт өгсөөн. Даан ч тэнцээгүй. Тэр чинь тооны шалгалт нь олимпиадын бодлого шиг л юм ирж байна гэсэн. Одоо бодоод байхад охиноо бүүр өнгөрсөн ёолкны үеэс нэмэлтээр сонгоны багшаар давтлага өгүүлж бэлддэг байж дээ. Өнгөрсөн хойно нь л амаа барих юм.
Энэ сургууль юугаараа тэгэж их таалагдаад байна гэвэл хүүхдийг хүмүүжүүлж байгаа сургалтын арга барил нь яг япон сургуультай адилхан юм. Жишээ нь, хавар очиж шалгалт өгч байхдаа харахад, хүүхдүүд нь сургуулийн бүх багш ажилчидтай тааралдахаараа бөхийж мэндэлдэг юм байна лээ. Ах зах хүнийг хүндэлж сургаж байна. Бас сургууль дээр смартфон төрлийн гар утас хэрэглэхийг хориглодог гэсэн. Сургуулийн дараах дугуйлангууд нь ямар ч олон төрөлтэй юм, яасан ч сонирхолтой юм. Бас 6-р ангиасаа явдаг хөдөлмөр зусланг нь хараад үнэхээр биширсэн. Хүүхдүүд тэнд очоод өөрсдөө бүх юмаа хийдэг гэнэ. Монгол ахуй, гэр орны ажил, хөдөө аж ахуйн ажил амьдралтай өөрсдөө биеэрээ хийж үзэж танилцаж хэд хоног агаарт сайхан амьдарна гэдэг өнөөгийн нийгэмд олдохгүй боломж шүү. Гар утасны сүлжээ интернэт энээ тэрээ юу ч байхгүй.

Хамгийн гол нь байгаль шинжлэлийн чиглэлийн хичээлд өндөр ач холбогдол өгч ирээдүйн инженер техник технологийн боловсон хүчинг бэлтгэхэд эртнээс анхаарч байгаа нь үнэхээр таалагдаад байгаа юм.
Даан ч манай охин шалгалтанд нь тэнцээгүй. Уг нь манай охин японоос ирснийхээ дараа хичнээн хөөрхөн хүмүүжилтэй хүүхэд болчихсон байлаа даа. Шал угаах, 00 цэвэрлэх, алчуур угаах эд нарыг чинь бүр мэргэжлийн юм шиг хийдэг, дүүгээ асрах, дүүдээ туслахыг өөрийн чухал үүрэг гэж боддог, хичээлээ хийхгүй бол болохгүй, би улам эрт босмоор байна намайг 10 минутын өмнө сэрээж бай гэдэг, би хөгжмөө сайн тоглож сурмаар байна эсвэл өөр төрлийн хөгжим бас тоглож сурмаар байна, зөндөө ном уншихгүй бол болохгүй гээд л байнга номын сангаас зөндөө ном авчирч уншаад тэмдэглэл хийдэг, шүдээ байнга угаадаг, угаахгүй бол шүдний эмнэлэг явж найзууддаа шоолуулна гэж боддог, ахмад том хүнтэй заавал мэндэлдэг, өөрийнхөө бүх юмыг ян тан бэлдээд унтдаг, аялал зугаалгаар явахдаа авч явах юмаа мэргэжлийн уулчин шиг л бэлддэг, ханын сонин өөрөө ганцаараа зураад бичээд хийчихдэг, лимбэ бүрээ тоглож чаддаг, нот уншдаг, марафон гүйж чаддаг, спортын тэмцээнд орохдоо юу бэлдэхээ мэддэг ийм л хүүхэд болсон байсан юм даа 2 жил япон сургуульд сурахдаа. Жирийн сургууль нь л хүүхдийг ийм болгож хүмүүжүүлж төлөвшүүлж байгаа байхгүй юу, үндсэн хичээлийн хажуугаар.
Гэтэл одоо монголд ирээд ганцхан жилийн дотор дээрх бүх зан зуршил хэлдэг үгээ хаяад гээгээд мартаад ажлыг хэлэхээс нааш хийдэггүй, залхуу, дүүдээ дургүй, ангийхантайгаа хов жив ярьсан, үнэтэй гар утас эд хэрэглэл ярьсан, 00 угаахыг байж болшгүй ажил гэж үздэг, хичээлээ дуртай дургүй хийдэг, ном огт уншихгүй, унших маш дургүй, /одоо ном уншаад өгөөч гэж хэрүүл хийлгэдэг болсон, унших ном нь ч ховор, заавал дэлгүүрээс үнэтэй ном авч өгөх хэрэгтэй, дэлгүүрийн ном болгон нь ч сайн биш/, шүдээ үглүүлж байж угаадаг, шүдний эмнэлэг явахыг огт тоодоггүй, амралтаар явахдаа юу бэлдэхээ мэдэхгүй, спорт урлагт нэг их ач холбогдол өгөхөө байсан, гэх мэт хүүхэд болж хувирлаа. Хамгийн гол нь эндэх орчин маш их нөлөөлж байна. Ядаж байхад одоо сурч байгаа сургууль нь смартфон хориглочихгүй юмаа. Одооны хүүхдүүд ч гэсэн ямар аймаар бие биенийгээ өмссөн зүүсэн хувцас, аав ээжийн хийдэг ажил, гэр орон нь Зайсанд байна уу өөр үнэтэй хороололд байна уу гэх мэтээр нь асууж сураглаж ялгаварлан гадуурхдаг ч болчихсон юм бэ дээ. Сургууль нь тэр аяараа гар утас хэрэглэхгүй, нийтдээ бүх хүүхдээс адилхан ном уншихыг шаарддаг, адилхан амьдралын наад захын юм заадаг бол би гэртээ ганцаараа үглэж орилсноос л илүүгээр хүүхэд хүлээж авч сурах байх л даа. Би мянга үглээд хэлээд, найзууд нь, сургууль нь, амьдарч байгаа орчин нь ийм болохоор хүүхэд тэр бүр хэрэгжүүлээд сураад байхгүй хэцүү юм. Шинэ Монгол сургуулийн захиралтай нь уулзаад манай хүүхдийг авах арга байна уу гээд гуйдаг юм билүү. Уг нь өөрсдийн ажилчдын хүүхдээ оруулдаг 5 хүртэл орон тоо байдаг л юм гэсэн. Тийм миний зоргоор юм ч гэж юу байхав дээ. Монголд нээрээ хүүхдийн сургууль хүртэл бөөн сэтгэл санааны дарамт болж байнаа.

10 comments:

erhtsas said...

Манай нийгэм тэр аяаараа эвдэрч, өвчилж байгаа нь үнэхээр харуусалтай. Би бүр хааяа шидтэн болоод хүмүүсийн бодол санаа, дотоодыг нь л эхэлээд өөрчилж, зөв бодлын үрийг нэгхэн шөнийн дотор сэтгэлд нь суулгачих юмсан гэж бүтэшгүй зүйл хүсдэг гээч. Арга аа барсан л хүний бодол л доо..

Мянга сайхан байшин бариад, замаа янзлаад хүмүүс нь буруу бодолтой, бие биеэ хүндэтгэх наад захын соёл, сэтгэлгүй байхад улс хөгжих биш мөхөх л байх даа.

Энэ хүндлэлгүй байдал нь хүүхдүүдэд тусгал аа тусгаж байгаа нь яасан хэцүү вэ :(

Захиралд нь захидал илгээж, цаг авч уулзаад яаж ийгээд л охин оо тэр сургуульд оруулсан нь дээр шүү. Өнөөдөр л охин оо өөрчлөх орчинд оруулж чадвал ээжийнх нь охиндоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт тэр болно. Амжилт !

Anonymous said...

Hov bazaad l hereldej uraldahaa urital bolgodog iim humuusees humuus dalidchaad niigem dayaaraa aarhuu saarhuu humuusiin amnaas saharsan huusuur huduldug bolchihson bolohoor huuhduud ni ch neg tiimerhuu humuujiltui bolj bgaa hereg. Yag unendee bol seheetnuud ni jinhene yazguurtan met aashilj (ene mash tom utga aguulgatai) busdad ulger duurial bolj eh orondoo her ih hairtai bgaagaa ulgerlen haruulj niigmiin setgel zuig zuv zugt ni zalah yostoi btal iim humuus ni huchgui sul doroi, busdaas dalidachsan, bas hunii urd hoino guij bgaad jaahan ashig olood avchih zorilgotoi l udur honogiig argatsaaj bgaagaas buh muu muuhai zuil uudeltei. Yurunhiiduu huchgui, sul doroigoos. Ohinoo zaaval Shine mongold uguurui. Goyo shn baishinguud barigdlaa l gene, ihevchlen delguur horshoo, pub, restoran l bgaa shuu dee. Gial tsal barilga murtluu dotroo nuguu l hiatadiin hiamd hognuud, hov yarisan huuhnuud. Zasagdaj bgaa zam ni neghen jilee daahgui chanar muu bdag. Mash bagahan heseg ni bayan tansag, niigem ni bol barag ter chigeeree mash ih yaduuraltai bgaa shuu dee. Hetsuu bnoo hetsuu bna.

Aamregled said...

манай байдлыг сайхан гаргасан байна гэж хэлмээр байнадаа

Piglet said...

Ямар хэцүү асуудал вэ? Би бас харихаараа охидоо Шинэ монгол руу зүтгүүлнэ л гэж бодоод байгаа. Одооноос бэлтгэхгүй бол ч хэцүү даваа тэгээд бүр сургуулийн зөвлөлд нь хүсэлт гаргасан гээд л бод хэхэ. Японд төрж, өссөн монгол хэлээс илүү Япон хэл эх хэл шиг нь болсон хүүхдүүдээс Япон хэл дээр нь шалгалт авч тэдэнд элсэх боломж олгооч гээд. Орсон хойноо Монгол хэлээ яаж ийгээд сурна шүү дээ гэж бодоод. Ар өврийн хаалга байхгүй ийм сургуулиуд л ингээд нэр төртэй нэр хүндтэйгээ байх юм. Таньдаг хүнээрээ яриулаад л орчихдог бол сургуулийн чанар дороо муудна. Ямартай ч та 2-ын мөрөөдөл биелэх болтугай. Одоо чадахгүй ч ахлах ангидаа бас шалгалт авдаг юм байна лээ. Охиндоо сайн хэлж ойлгуулаад ядаж сүүлийн 3 жил нь шинэ монголоор явбал арай л өөрөөр сэтгэх байх. Ядаж л багаасаа тэр сургуулиар хүмүүжсэн хүүхдүүдтэй хамт ороод өөрийнхөө байдлыг харьцуулаад дороо сайжрана.

zz said...

Shine Mongoliig sian surguuli l gj sonsoj bsnaas ingj humuujuuldeg gj eroosoo medeeguim bn shuu..Oxinoo bagaas ni beldmeer sanagdchihlaa..

tanidag humuus huuhde shine mongold shalgalt oguuleed tentssengui..huneer yariulaad ch tentssengui gd bdin bnlee..uchirtai bhnee..

zow l yum..yaj ch huneer yariulsan avdaggui bh n zow bh,.
thde iim goyo humuujlee iluu olon huuhded hurgemeer l bhini te..

zz said...

Shine Mongoliig sian surguuli l gj sonsoj bsnaas ingj humuujuuldeg gj eroosoo medeeguim bn shuu..Oxinoo bagaas ni beldmeer sanagdchihlaa..

tanidag humuus huuhde shine mongold shalgalt oguuleed tentssengui..huneer yariulaad ch tentssengui gd bdin bnlee..uchirtai bhnee..

zow l yum..yaj ch huneer yariulsan avdaggui bh n zow bh,.
thde iim goyo humuujlee iluu olon huuhded hurgemeer l bhini te..

Гэгээн Саран said...

Эгчийн маань хүү шинэ монголыг төгссөн. Очиход гоё, эмх цэгцтэй цэвэр нямбай. Хүүхдүүд нь хонхны баяр гэж сүржин юм өмсөөгүй, бүгд дүрэмт хувцастайгаа байсан. Өөрсдөө дуугаа дуулаад д амьд хөгжим тоглоод л мудаг юм байналээ. Их таалагдсан

Anonymous said...

Хүүхэддээ эцэг, эх хоёр өөрсдөө л бодит үлгэр дуурайлал болох ёстой. Хүүхдийнхээ хийж байгаа үйлдэл, үгийг ажаад байгаарай. Яг та хоёрын тусгал гэдэгт 100 хувь итгэлтэй байж болно. Нэгдүгээрт та хоёрын удам ген, хоёрдугаарт танай гэр бүлийн орчин, бие биенээ болон хүүхдээ хүндлэх харьцаа чухал нөлөөтэй. Нийгмээс боллоо энэ тэр гэж нэг их хол хадуураад хэрэггүй.

Tsengel said...

Сайн байна уу. Тан руу tsengel1019@gmail.com хаягаас захиа бичсэн. Завтай үедээ уншаарай.

Zoljargal Gantumur said...

Surguuliiha tuhai eyreg bichleg unshih saixan baina shuu. ;-)

Jildee 2-3 oron too garaad baidag baisan.. Odoo uurchlugduugui bol.. ;-) ..

esvel tehnik engineeriin collegiig n bas sonirhood uzej boloh yum ;)