Thursday, May 7, 2015

Төсөл бичиж зээл хөөцөлдөж үзсэн минь

Саяхан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл олгох жижиг дунд үйлдвэрүүдийн төслийн шалгаруулалт зарлалаа. Хамаатны нэг эгч маань жижигхээн оёдлын цехтэй юм. Түүнийгээ өргөжүүлэх санаатай намайг нэг төсөл бичээд хөөцөлдөөд өгөөч гэлээ. Өөрөө бол тэр бичиг цаасны ажлаас ёстой хол, юмаа эсгээд л оёод л сууж байдаг ажлын төлөө төрчихсөн гэмээр бодь хүн байдаг юм. Уг нь их гарын уртай, оёсон зүйлс нь хүний биед эвтэйхэн хөөрхөн гэж. Яг л үйлдвэрийн хувцаснаас огт ялгагдах юмгүй. За тэгээд би тусалдаг баатар болоод 4 оёдлын машинтай 6 ажилтантай жижигхэн оёдлын үйлдвэрийн төсөл бичээд бүрдүүлэх ёстой бичиг баримтуудыг нь хөөцөлдөж бүрдүүлээд төсөл хүлээн авч байгаа төрийн байгууллага дээр нь гүйгээд очлоо.
Битүү хүн, зөрөх ч зайгүй. Бүх хүн ямар нэг жижигхэн аж ахуйн нэгжийг төлөөлөн ирж зээл авах хүсэлтэй байгаа нь илт. Уг нь энэ зээл хүрэх ёстой газартаа хүрвэл их өгөөжтэй юм байгаан. 5 жилийн хугацаатай, жилийн хүү нь 8-9%, эхний 6 сар ч билүү үндсэн зээлээс чөлөөлөгдөнө. Улсаас энэ жил ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 70 тэрбум төгрөг энэ зээлд зориулж гаргаж байгаа юм гэсэн. Улсдаа ч ашигтай, боломжийн хүүтэйгээр мөнгөө зээлүүлээд буцаагаад авчихна, жижиг дунд үйлдвэрүүддээ ч ашигтай, боломжийн нөхцөлтэй зээлээр үйл ажиллагаа өргөжүүлчихнэ. За тэгтэл энэ процесс яаж явагдаж байна гэвэл нэг иймэрхүү.
Ямар ч байсан заасан хугацаанд нь амжаад төслөө өгчихлөө. Тэгээд сонгон шалгаруулалтыг нь хүлээж суутал сонин сонин юм сонсогдож эхлэв. Энэ зээл чинь мань мэт шиг бор зүрхээрээ төслөө бичээд очсон баргийн борчуудад олддоггүй л гэнэ, дандаа танил талдаа өгдөг л гэнэ, хэдэн УИХ-ын гишүүд ах дүү найз нөхдөөрөө хуваагааад авчихдаг л гэнэ, танил талаараа яриулж өгдөг хувь мувийг нь өгөхгүй л бол болдоггүй л гэнэ. Одоо яахав дээ, тэр хар мянган төсөл дотроос миний бичсэн нэг муу жижигхээн оёдлын цехийн төсөл батлагдах магадлал бараг 0,000000000001% юм байна. Уг нь 70 тэрбум гэдэг чинь их мөнгө биз дээ? Түүнийг жижиг хоршоо цехийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1000 аж ахуйн нэгжид хуваахад нэгд нь 70 сая төгрөг ногдож байна. 1000 аж ахуйн нэгж бол их тоо шүү дээ. Хувиараа гутал хийдэг, эсгий эдлэл хийдэг, сүү цагаан идээ боловсруулдаг, оёдол хийдэг, талх барьдаг гэх мэт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд хангалттай л мөнгө шиг сонсогдоод байх юм.
Тэгэхээр одоо төрийн албанд дээгүүрхэн албан тушаалтай хүн танихгүй л бол энэ зээлд хамрагдах боломж лөөлөө болж хувирав. Юу ч гэсэн гээд хүн амьтнаас асууж сураглалаа. Хамаатны нэг эгч дүүрэг дээр нэг хүн таньдаг, тэр нь энэ төсөл шалгаруулдаг газар дам дамаа хүн таньдаг сураг дуулдав.Тэгээд тэр дам дамаа хүнээр нь хоол унданд оруулан гуйж байж асуулгасан чинь "ийм жаахан дүнтэй төсөл юмуу" гээд жигтэйхэн гайхсан гэнэ. Тэгснээ "за яахав, төслийг чинь шалгаруулалтан дээр дэмжье, 5%-ийг нь өгөөрэй" гэж байна гэв. Дараа нь банк руу шилжинэ, банкин дээр бас таньдаг хүнтэй байхгүй бол болдоггүй гэнэ. Учир нь ЖДҮ-н газраас төслийг дэмжээд баталсан ч банк өөрийн шалгуураа тавиад зээлийг нь өгдөггүй гэнэ. Урьд нь нэг хүн 200 саяын зээлээ банкаар гаргуулаад хөлсөнд нь 5 сая төгрөг өгч байсан юм байхаа, хамаатны эгчийн таньдаг хүний хэлснээр. Тэгэхээр энэ ханшаар бол манай төсөл сая орчим төгрөг өгөх юм байна.
За ингээд бодсон чинь 30 сая төгрөгний 5% нь 1 сая 500, дээр нь банкны танил талдаа өгөх мөнгө 1 сая, за дээр нь зарим нэг хүмүүсийг хоол унданд оруулж идүүлж уулгуулах зардал энээ тэрээ гээд ганц 30 сая төгрөгийн зээл авлаа гэхэд 3-4 сая төгрөг элбэг суутгагдах шинжтэй. Тэгээд тэр мөнгийг буцааж төлөхдөө бүтнээр нь 30 саяа дээр нь хүүтэй нь төлнө биз дээ. Бодсон чинь айдас хүрээд, зээл авахгүй мөрөөрөө болгоод явж байсан нь дээр юм байна гэж эгчдээ хэллээ. Энэ зээл бол үнэхээр юм хийх гэж бор зүрхээрээ зүтгэж яваа хүмүүст нь олдохгүй юм байна, олдсон ч их өндөр үнээр олдох юм байна. Мөнгөн дүн нь их бол бүр яах юм болоо.
Өнгөрсөн жил Самурай бондоос санхүүжих импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зээл олгох болоход бас л ийм юм болсон сурагтай байсан, тэдэн хувь, эдэн хувь гээд л чих дэлсээд л байсан. Тэгээд 888 төсөл шалгараагүй юу. Хөөрхий тэр төслүүд хэдэн хувийг нь төсөл шалгаруулдаг нөхдөд, хэдэн хувийг нь банкныханд өгч зээлээ гаргуулж авсан юм байгаан. Одоо тэгээд тэр мөнгөө өөрсдөө төлөөд л явж байгаа байх даа.

4 comments:

Anonymous said...

uu iim yum zunduu. oyutnii 70 golch 3-s deesh (87, 88% orchim) surdag huuhduuded uguh bolson chini ulsiin surguuliud dun changatai bolohoor tsuuhun huuhed avaad, nuguu surlaga muutai huviin surguuliin huuhnuud ni bugd sar bur 70 aa avaad. bor zurheeree charmaigaad yavaad bgaa huniig demjih tal deer manaihan muu muu. manai neg tanil bugd ger buleeree eruul bj avtobusand groupt bdag gedeg unemleheer 10 heden jil yavjiishde. unemleh olgodog gazar ni 1 tanil ni bdag gesen.

Aamregled said...

хэхэ би бас энэ төслийг чинь битүүхэндээ мөрөөдөөд л байгаашт.. би одоохондоо хийж бүтээсэн олигтой вмгүй болохоор хөөцөлдөж чадку л байгаам..
чи энийгээ төлөөсийг нь төлнө гэвэл бөөн алдагдал болно шүү.. юун хямд үнэтэй төсөл мөсөл..
харин чи энийгээ мөрөөр нь явуулбал ямархуу юм байна хары үзий ..
төслөө надруу явуулаарай ..
хэр сайн бичигдсэн байна хары үзий бас ..
төсөл бичих талдээр нь ханисаад бичилцээд чамайг давж гарч чаддаг юм байнуу гэж харах байждээ ..

minii mail ::
aamregled@gmail.com

Anonymous said...

Uu harin hetsuu yum bn. aaw min chaawaas neg zeel awch uildweree tomruulah geed 2 jil huutsuldluu bhgui. Tusliig ni uzeed sain bn l gedeg gesen tegd neg udaadaa tag, daraagiin udaad uur gazar materialiig ni alga bolgoson dahij ug gej 2 honogiin dotor burduulj awaad bas tag. Odoo bas gandan buurahgui ugnu geel huurhii min. Tanil ntr bhgui shuud l ulaan kommunist uguud yawaad bgaa. Tegej ugsuur nuguu tusul ni ene tend huulagdaad duusaj bgaa bh l gej bodohiim daa bi.

zz said...

yag iim bdiin bnlee..mania 1 nz bs avsiin..tgd ter yamnii hund ni 10% ogdog gnee..70n sayiig avsn..bank bs baritsaa bhgui bol ogohgui gnee..baritsaa n ch oldohgui nileen l yum bolj bj avsan daa..10aad sayiig ni hund ogood oort gart 60 ireed odoo teriigee 2jil tolood yavj bn daa..

xuvi avaad l suuj bdg humuus ni saikhn l bdg bh daa..butsaagaad tolj bga ni holsoo dusluulj banknii zeel sar bur 1.8say gd saraas sariin hoorond guriij bn shd ee