Wednesday, November 19, 2014

Манай улсад хүүхэд өсгөх нь

Төрөх: 
Мөнгөгүй л бол үхэхээр болсон байна Монголд. Улсын эмнэлэгт насаараа төлсөн эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй төрж байгаа нэртэй боловч, эмч ажилчдын гар хөлийг зохих шан харамжаар цайлгахгүй бол (эх барьсан эмчдээ 200,000 гээд доошоо явна) төрөхийн орон дээр эмчдээ тоогдохгүй үхэж ч мэдэхээр болжээ. Дээрээс нь элдэв эм тариа хангамжийн зүйлсийг 100% өөрсдөө гаднаас хангаж байж эмчлүүлнэ. Тэр дорхноо мөнгөө хурааж байгаад төлбөртэй хувийн эмнэлэгт нь төлдөг юмыг нь албан ёсоор төлөөд санаа амар төрсөн нь дээр болж. Бас төрөх эмнэлгийн хүрэлцээ муу болохоор ачаалал арай дэндүү их. Улсаас шинээр ганц ч төрөх эмнэлэг барихгүй юм.
Хүүхдийн эмчилгээ асаргаа: 
Монголд хүүхдийн эмнэлэг маш хэцүү байна. Ядаж байхад Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрчихсэн болохоор нялх нярай хүүхдүүд өвөлдөө амьсгалын замын өвчин тусалгүй, бүр тэр нь хүндрэлгүй өвлийг давдаг тохиолдол огт байхгүй болсон. Ганц ханиад хүрлээ гэхэд эм тан нь маш үнэтэй. 3 жилийн өмнө хоолой нь өвдөхөд авч өгдөг байсан антибиотикийн үнэ 2 дахин нугарсан байх жишээтэй. Тэгээд авч өгөхөөс өөр аргагүй. Өвөл болохоор аптек эмийн санд уртаас урт оочер. Хэдэн ядарсан ард түмэн нь үнэтэй эм танд хамаг байдгаа өгч дуусна. Тэгээд өвдөхгүй байхын арга байхгүй. Аймшигтай агаартай болохоор хүүхэд өвдөхөөс өөр аргагүй. Өвдөөд бүр хүндрээд эмнэлэгт очихоор эмнэлэгт нь багтахгүй, ачааллаа дийлэхгүй, нэг орон дээр 2 ээж хүүхэдтэйгээ зөрөлцөж унтдаг, газраар гудсаа дэвсчихсэн хэвтэж байгаа гэх мэт дүр зураг угтана. Ганц нэг хүүхдийн эмч нар хувийн эмнэлэг байгуулчихсан, төлбөр нь гэж хаданд гарчихсан, нэг үзүүлэхэд 30,000, дахиад ирээд үзүүлсэн ч тэрийгээ л төлнө. Ямар ч хямдрал, харж үзэх гэдэг ойлголт байхгүй. Тэгээд эм бичнэ, нөгөө эмнүүдийг нь авахаар 50-80,000 төгрөг элбэг болно. Ямар ч даатгал үйлчлэхгүй.
Хүүхдийн сургууль цэцэрлэг:
Ёооё энэ ёстой бас л бөөн стресс. Улсын цэцэрлэг үнэгүй боловч олдоц муу, анх бүртгүүлэхэд 8 сард эцэг эхчүүд гадаа 4 хоног хонон өнжин оочёрлож байж хүүхдээ бүртгүүлсэн гэсэн. Тэгээд нэг ангид 50 хүүхэд 2 багштай. Хувийн цэцэрлэг сарын 250 мянгаас төлбөр нь эхэлнэ, дээшээ тэгээд явж өгнө дөө 500$ төлбөртэй ч бий. Улсын цэцэрлэгийн багш нарын нэг юмыг ойлгохгүй юм. Хөөрхий муу асрагч багш л өдөржингөө баасан шээсэн асгасан цутгасан хамаг юмтай нь хутгалдаад ангийн багш нь гээд өндөр өсгийт бариу палаажтай хүүхэн ер нь ганц удаа хүүхэд тэвэрдэг юмуу гэмээр ярвайсан царайтай нөхөр сууж байх юм. Гэтэл япон солонгос хятадад цэцэрлэгийн багш гэдэг хормогч зүүж биеийн тамирын хувцас пүүз өмсөөд өдөржин тэврэхийг нь тэвэрч үүрэхийг нь үүрээд арчилж халамжлахаа ч хийгээд зургаа ч зураад юмаа ч бичүүлээд хичээлээ ч заагаад л явж байдаг юм.
Японд байхад манай 2 өөрсдөө сургууль руугаа гүйгээд явчихна, сургууль нь үнэ төлбөргүй, би зөвхөн өдрийн хоолны мөнгийг нь л төлдөг байлаа, бүр тэр нь хүртэл хөнгөлөгддөг байсан гээч. Сургууль нь тэгээд ямар сайн чанартай сургалттай, ямар олон талын мэдлэг мэдээлэл өгдөг байлаа даа. Нэмэлтээр сургуулиас гадуур өөр дугуйланд явуулж болно, тэд нар нь мэдээж үнэтэй, гэхдээ бас ч гэж боломжийн, байрлал нь ихэнх нь гэрийн ойр орчимд хүүхэд өөрсдөө гүйгээд оччихоор байдаг байлаа. Сургууль, дугуйлангаас гадна мэдлэгт чиглэсэн мэдээллийн эх сурвалж хаа сайгүй, тв-гээр дандаа шинжлэх ухааны үндэслэлтэй танин мэдэхүйн нэвтрүүлгүүд гарна, номын сан нь үнэгүй бас хаа сайгүй, музей нь гайхалтай гоё, элдэв мэдээллийн арга хэмжээнүүд их болно (гамшгаас хамгаалах үзүүлэх сургалт гэх мэт). Харин би энд одоо 2 хүүхдийн боловсролын асуудлаар толгойгоо өвтгөж сууна. Улсын сургууль маш их хүүхэдтэй ачааллаа дийлэхгүй тул нэг хүүхдэд ногдох багшийн хүртээмж 1/50 харьцаатай дунджаар. Ангид 50 хүүхэд бужигнаад байхаар хүүхэд юу сурах уу, багш хүүхэд бүрт хүрч ажиллаж чадах уу. Гадны нэг боловсролын мэргэжилтэн манай улсын сургуулийн бага ангид 50 хүүхэд сурдагийг харчихаад "Энэ бол эмгэнэл. Хүүхэд ийм нөхцөлд юу ч сурахгүй. Том биеийн тамирын зааланд баахан хүүхэд оруулчихаад дунд нь үсэг бичсэн цаас шидчихээд за өөрсдөө сур наадхаа гэж байгаатай яг адил нөхцөл" гэсэн юм гэсэн. Тэгээд нэг ангид цөөхөн хүүхэд сурдаг гэдгээр нь хувийн сургууль яалтч үгүй сонгох болж байгаа юм. Хүмүүс баян тарган, мөнгөө багтааж ядсандаа хүүхдээ хувийн сургуульд өгөөд байгаа юм биш шүү дээ. За тэгээд хүмүүсийн зовлон дээр бизнес хийж байгаа аятай хувийн сургуулиудын төлбөр гайхамшигтай өндөр шүү дээ. Жилийн 15,000 долларын төлбөртэй сургууль байна (Тэгээд бүр энийгээ гайгүй байна гэж ярьцгааж байгаан шүү, хэсэг бүлэг хүмүүс). Мань мэт нь мэдээж ийм сургууль мөрөөдөөд ч дийлэхгүй нь ойлгомжтой. За нэг гайгүй төлбөртэй сургууль олоод өгчихлөө гэж бодъё. Тэгээд өглөө орой бүр хүүхдээ зөөнө шүү дээ. Элдэв дугуйлан секцэнд хүүхдээ оруулъя гэвэл сарийн 150-350,000 төгрөг төлнө, бас хэн нэг хүнээр зөөлгөнө. 
Би ер нь их стресстэй байгаа бололтой. Жаахан тайвшраадхая.

9 comments:

Piglet said...

Нийгмийн маань байгаа байдал ийм байгаа болохоор хүмүүс ганц байвал болж байгаа мөнгө гээчийн төлөө ухаангүй зүтгэж байгаа. Хүн чанар, хүний төлөө гэсэн сэтгэл байхгүй, бүгд л өөрөө амьд гарахын төлөө мөнгө мөнгө гэж гүйгээд юун хүүхдийн төлөө ажиллах, тэрний оронд мөнгө олоод нөгөө энгийн мань мэт нь дийлэхийн аргагүй өндөр төлбөртэй сургууль цэцэрлэгт өгөөд л асуудлыг шийдчихдэг болсон нь илт. Бухимдалгүй яахав дээ.

Julia said...

Үнэн үнэн, яах аргагүй мөнгөгүй бол үхнэ гэсэн л зам руу орж дээ. Уг нь хүн бүр дор бүрнээ ажлаа сэтгэл гаргаад хийдэг бол мөнгө ч олно, нийгэм ч яваандаа сайжрана гэдгийг л ойлгочихвол, хмм. Монголд очихоор мөн ч олон толгой өвтгөсөн асуудал байна даа. Ялангуяа нялх хүүхэдтэй хүмүүст бол асуудал яах ч аргагүй хүнд байгаад байнаа. Хүүхэд ханиад хүрэхээр хүндрэхгүй байх нөхцөл тун бага. Монголоороо бодоод энд хүүхэд ханиад хүрэхээр эмнэлэг дээр яваад очихоор, зүгээр ханиалгаж байгаад л боличихноо л гэх юм. Нээрээ л боличихно. За тэгээд дунд сургуульд оруулах нь дээд сургуульд оруулахаас бараг хүнд асуудал болсон. Цэцэрлэгт оруулах нь дунд сургуульд оруулахаас хүнд. Ер нь бол боловсролын систем нь уруугааа харсан. Хүмүүс болоод л байна гэдэг боловч, энэ их бухимдал, буруу хөгжиж байгаа нийгмийн үр дагавар бидэнд биш, үр хүүхдүүдэд маань л тусах байх даа.

Gavaa Lkhava said...

Yostoi mungugui bol uhehees uur gartsgui bolson bna lee.

Tugsuud butsaj ochinoo gej boddog bsn bolisoon. Ohinoo bodood endee ajilaa hiigd baij baisan n zugeer sanagdaad bgaa. Mongold zun ohin uvduud, emneleg yamar hetsuug medersen. 3 honog emchilgee hiilgeher 200 tulsun, Gol n zuv onoshloj baival yaahw, getel am n virusiin garaktai haldvar awaad,ideelchihsen, nuguuhiig n am n gemtsen gd buruu emchleed, yuu ch ugui archij tseverlej baina gej ulam uruvsuuleed aimaar blgochihson bsn.
Za tgd surguuli soyoltoi yarih ch ym bhgui. Manai ohin end huurhun oir zuur englishtei, solongos heltei, mongolorooo sain yariad mundag bolj bdg.

Haniad hureed emnelegt uzuulehed daatgaltai uchir mongol munguur 4000 tugrug bhd bolno. em ch bas ter hawitsaa l garna.

Anonymous said...

Ео бур дотор муухай оригчихлоо.Монголд бдаг эгчийгээ монго урлээ дандаа монгогуй гэдэг гээд загнаад бсан .Бур оровдчихлоо.Мань мэт нь очих юм бол шууд очсон одроо амаараа шороо умхэх юм бна доо.Яана даа яана

nmn said...

хүүхэд бол өвдөх эрхгүй юм байна лээ. хичнээн үнэтэй эмч, эмнэлэгт нь үзүүлээд оношлож чадахгүй, хаа хамаагүй баахан л эм уулгасан. Эдгэсэн ч юм байхгүй. Одоо энд ирээд биопси хийлгүүлэх гээд хүлээгээд сууж байна. Хүмүүс яагаад хүүхдээ бодоод гээд гадгаадад үлдээд байдгыг өөрөө хүүхэдтэй болж байж л ойлгов. за тэр сургууль, цэцэрлэг нь дүүрч, өөрөө оролцоод, өөрөө заагаад, чирээд явахад учир нь олдоно гэж бодоод байна. Гол нь хүүхэд өвдөхөд ядаж зөв оношлоод байдаг бол хамаа алга аа.

Hurgahan Hurga said...

Үнэн үнэн одоо буцаад Монголдоо очихоороо яаана даа л гэж айж байна

Delgermaa Erka said...

Harin tiimee yaj huntei suuj huuhed turuulnee gj bodjil bn

Barimalch said...

Gehdee Mongolchuud yumiig neg talaas n het dugnej oilgoj bolohgui baih. Mongold huuhded handsan turiin uilchilgee mash muu sul baidag harin huuhdee humuujuuleh bidnii dotood soyl baidal nuguu Amerik Yopon gesen goy gazraas arai deer baih. Yopond jil bur 12000-13000 huuhed amia horlodog, ANU-d jil bur 7000 huuhed buunii sumand ami nasaa alddag geheer gadniihand ch manaid ogt baidaggui huuhded haltai barimtuud baidag. Evt Shaazgai Buga barina blogiin ezen emegtei New Yorkiin dund surguulid huuhdee ugsun uuden deer n metal shalgagch baigaag haraad mash chochirdson geed oiriin barimt baina. Yopond suuliin 10 jild 120 000 huuhed amia zui busaar aldsan Amerikt suuliin 10 jild 70000 huuhed buuduulj nas barsan geheer aimshigtai l sonsogdoj baina.

Anonymous said...

yooy odoo tegeed yah vee taminee... zun ochihod l mashinii ugaar n aimaar bsn shdee...ovliin utaag zuragnaas harahad l hooloi horsoj bna...yadaj utaanaasaa salchih yumsaan,,,uilmaar sanagdchihlaa...