Wednesday, September 3, 2014

Эвгүй асуултууд

Батзулын бичсэнийг үзээд надад ч бас иймэрхүү эвгүй асуулт ирж байсныг санав. Хамгийн дургүй хүрмээр, хариулахад ч хэцүү, бүр зарим тохиолдолд зэрлэг бүдүүлэг асуултуудыг доор сийрүүлэв. Ер нь хичнээн дотно найз байсан ч гэсэн иймэрхүү юм асуух нь өөрийгөө хэр бүдүүлэг хүн бэ гэдгээ хэлчихэж байгаа юм л даа.
- Ажил чинь ямар юм? Чи тэгээд яг юу хийдэг юм? /Би ажил дээрээ яг юу хийдгээ нэгбүрчлэн тоочих ёстой юу? Намайг ер нь яаж яваад ажилд орчихсон юм бэ гэж басамжлаад байгаа ч юм шиг ийм асуултанд би аймаар дургүй ээ./
- Цалин чинь хэд юм? Яг хэдийг гар дээрээ авдаг юм? /Хүний цалин орлогын мэдээлэл хүн төрөлхтний түүхэнд нууц байсаар ирсэн, байх ч болно гэж боддог юм шдээ. Гайгүй орлого олоод амьдрал нь гайгүй бол харах нүдэн дээр л мэдэгдэх байлгүй дээ. Ингэж хүний цалинг шууд нэхэж асуухыг би лав бүдүүлэг гэж боддог, хичнээн дотно найз ч байсан/
-Нөхөр чинь юу хийж байна, гэртээ л суугаад байна уу? Ажил хий гэж хэлээч. /Надад ингэж хэлбэл шууд доромжлол гэж үзнээ би лав. Юу хийдгийг нь хэлэхийг хүсэхгүй байж болно шд./
-Танай Монгол улс ер нь Хятадтай муудвал эдийн засгийн хувьд амьд гарч чадах юмуу? /За энэ бол бүр улс гүрнээр нь доромжилсон асуулт байсан. Өмнөх ажил дээр нэг дадлагын оюутан солонгос асууж байлаа./
-Яасан том хүүхэдтэй юм бэ? Чи 10 жилээ төгсөөгүй байхдаа хүүхэд гаргачихсан юм биш үү? /Ийм бүдүүлэг дүгнэлт сонсож л байлаа ккк/
-Ямар гоё палааж өмсчихсөн юм бэ? Наадхаа хаанаас авсан юм? Хэдээр авсан юм? /Ёоё, за бүр очиж очиж хүлээн авалт ёслолын үйл ажиллагаан дээр ингэж өмсөж зүүснийг хэдээр авсан гэж асуудаг шулуухан гартай таарч л явсан юм байна. Монгол хүн биш байсан л даа сонин нь./ 
-Та хоёр 7 хоногт хэдэн удаа сексдэж байна? /Ийм асуулт сонссоон сонссон хахаха. Шууд идэж байсан хоолоо амнаасаа унагаасан. Ядаж байхад хоол идэж байсныг хэлэх үү/
Хэдийгээр надад тохиолдоогүй ч яг зэрэгцээд хамт сууж байгаа найзаас минь нэг хүн шууд "За хэзээ нөхөрт гарах гэж байна? Нөхөр олдохгүй байна уу?" гэж асууж байлаа. /Эмэгтэй хүнийг нас хүйс, гадна үзэмж, гэр бүлийн байдал, ер нь ямар нэг байдлаар нь ингэж шууд доромжлох нь ёстой аймаар бүдүүлэг хүний үйлдэл мөн үү мөн./

1 comment:

Unknown said...

Үнэн шдээ. Хүний өөрийн гэлтгүй иймэрхүү асуулт асуудаг хүмүүс их байна байна.