Wednesday, September 3, 2014

Хичээлийн шинэ жилийн талаар

яаж дуугүй байхав дээ бас хэдэн үг хэлээд авъя. Зунжингаа үглэж дуулж хэрүүл хийн байж хийлгэсэн зуны даалгаврыг нь үнэндээ хүний урманд шалгах байтугай дурсаа ч үгүй гэсэн багш нь. Хүүхдүүд шал урамгүйхэн л байгаа. "Багш шалгахгүй байна лээ шдээ, тэр даалгаврыг чинь, үзэхгүй байна лээ" л гэцгээгээд байх юм. Багш нарт нь хэлж сануулдаг юм билүү ч гэж бодов.
Яг үнэнийг хэлэхэд монгол сургуулийн сургалтын арга барил, стандарт, багш нарын зан харьцаа японтой харьцуулахад хэтэрхий аймшигтай байнаа. Очиж очиж японтой харьцуулах нь утгагүй хэрэг боловч, наад захын авч хэрэгжүүлж болмоор, сургалтын арга барилдаа шууд хуулаад хэрэгжүүлчихэж болмоор юм зөндөө байгаа байхгүй юу. Жишээ нь, манай монголд бага ангийн багш нар яагаад өндөр өсгийт, мини юбка, энгэр цээж нь задгай бариу цамц өмсөөд байдгийг ерөөсөө ойлгохгүй юм. Багш нарын хувцаслах стандарт гэж ер нь байдаг юм болов уу. Тэгээд даалгавар өгсөн л бол түүнийгээ яс шалгаад, хүүхдэд хариуцлага гэж юмыг мэдрүүлмээр юм. Тэгээд бас 10 жилийн сургуулиуд нээлт гэж нэг их сүртэй баяр хийдэг болчихож. Болсон болоогүй жүжигчид дуучид авчирч гадаанаа томоо тайз засаад л бөөн тоглолт хийчих юм. Яахав бүтэн жилийн хичээлийн шинэ жилийн нээлт ганц удаа болно гэж өндөр ач холбогдол өгч байгааг ойлгож байна, гэхдээ ийм жүжигчид дуучид авчирч тоглуулах хэрэг байдаг ч юмуу үгүй ч юмуу. Бас сургуулиуд хоорондоо ийм нээлтийн арга хэмжээгээрээ өрсөлдөөд байдаг бололтой. Манай нээлт дээр тэр ирж дуулсан, танай нээлт дээр энэ ирсэн гэх мэтээр ярьдаг юм шиг байгаан. Тэрний оронд сургуулийнхаа өөрсдийн хүүхдүүдийн номер бэлдээд үзүүлбэл ямар хөөрхөн байх бол. Эцэг эхчүүд ч ийм аятайхан сургуульд хүүхдээ өгөх гэж байна гээд сэтгэл нэг л хангалуун байх байлгүй.
Оюутнуудын талаар бас хэдэн үг хэлэхэд: Манай хүүхдийн сургуулийн хажууд их сургууль байдаг болохоор оюутнууд их байдаг юм. Хэдийгээр сайхан хувцаслаж сайхан харагдах нь тухайн хүний эрх боловч, оюутан охидууд гадсан өндөр өсгийт, торон палааж, мини юбкатай /яг л нэг хүлээн авалт, парти, үдэшлэгт очих гэж байгаа юм шиг/ хувцаслачихсан их сургууль руу хичээлдээ орж байх нь надад лав сайхан харагдахгүй юм.
Энэ жил доллар төгрөгийн ханш өссөнөөс болоод импортоор орж ирдэг юм болохоор хичээлийн хэрэглэлийн үнэ найгүй нэмэгдэж. 2 хүүхдийн үзэг бал харандаа шугамхан төдий юм цуглуулахад 300,000 элбэг дуусчихсан. Тэгтэл хүмүүсийн цалин ямар нэмэгдсэн биш, ард түмэн ч хэдэн хүүхдээ бүлтэгнүүлэлгүй юмыг нь бэлдэх гэж хэрэндээ л бүсээ чангалж нилээн мөнгө зарсан байх гэж бодогдлоо. 
За ингээд нэг юм бичихээр шүүмжлээд л байх юм гэж бодож магадгүй. Болж бүтэж байгаа юм байнаа байна, хотын замууд их сайхан болж байна. Шинэ шинэ гоё уулзварууд, гүүр зам барьж байна. Сэлбийн голын эрэг лав их сайхан болчихсон байна лээ. Гоё гоё хоолны газрууд, сүлжээ ресторан кафе нээгдсэн байна. Үйлчилгээ нь давгүй байна билээ.

5 comments:

Piglet said...

Хичээлийн шинэ жилийн нээлт дээр сурагчдын урлаг болоод бусад номерийг үзүүлэх нь зөв баймаар, энд угаасаа тэгдэг тээ, анги ангиараа үзүүлээд манай хүүхэд тэддүгээр ангид орохоороо бас энийг хийж сурсан байх нь гээд надад л лав сайхан байсан, түүнээс тэр дуучин энэ сургуульд ирж дууллаа гээд хүүхдэд маань өгөөж өгөхөөсөө өгөхгүй нь их байх.

Julia said...

Харин тиймээ, мөнгөтэй болж байгаа нь сайхан ч юм энгийн байх тусмаа сайхан гэдгийг нэг л ойлгохгүй л байх шиг байгаа юм аа. Нэг л их мөнгө зарцуулж, тэрүүгээрээ уралдацгаах... Нээлтэн дээр багш нартаа тэр их цэцэг өгдөг. Ямар ч хэрэггүй зүйл. Энэ бол баяр, гэхдээ хүүхдүүдийнх болохоос, томчуудынх биш. Багш нарт нь тусдаа өдөр байгаа шүү дээ.
Бас тэр нээлтэн дээр очоод сурвалжлага хийгээд гүйгээд байдаг. Энэ тийм чухал уу? Хүн болгон дамждаг, хийгээд өнгөрдөг, жил бүр болдог зүйлийг ингэж сүр бадруулаад байхаа л больчихмоор байгаа юм.

svnder said...

Bur tsetserlegiin neelten deer 2 zohioliin duuchin irj duulahiig eroosoo oilgoogui.

Ert ochson, neelt ni nileen oroi hotsorch ehelsen, ogloo seruuhen baisniig heleh uu daaraad hamar ni ulaichihsan huuhduuded bol shal hereggui l sanagdsan. 2 haalgan deeree oroh gej owoorood angidaa yanz buriin bichig barimtaa ogch bna gej owoorood huuhduud ni uilaldaad uneheer hetsuu dur zurag bna lee. Olon udaa hiij bgaa zuildee zohion baiguulalttai joohoon setgel gargadag boloosoi gej bodohiimaa.

Anonymous said...

Харин тиймээ. Манай монголд чинь 9 сарын 1 гэхэд өглөө оройдоо сэрүүсчихдэг. Тэгэхэд сүүдэр талдаа үүдтэй сургууль цэцэрлэгийн гадаа бүүр хүйтэн. Тэр мэрийгээ ч бодолцохгүй гадаа жаахан хүүхдүүдийг аймаар удаан зогсоогоод. Дараа жил зүгээр нээлт нь дууссаны дараа шууд 10 гээд л очноо амар.

peakfinder said...

Манай энд хичээлийн шинэ жилийн нээлт жирийн л өдрийн нэг, ямар нэг сүр дуулиангүй хүүхдүүд хичээлдээ явдаг юм билээ. Тэр дуучин энэ тэр чинь үнэгүй лав дуулдаггүй байх, тэгээд нөгөө хэдэн хүүхдийнхээ мөнгөөр бизнесс хийдэг байх гэж би хардаад байдаг юм. Эцэг эхчүүд харин үүнийг зогсоож чадах байлгүй дээ. Хичээлийн шинэ жилийн нээлтэнд хэдэн төгрөг хаанаас гарсан гээд шаардвал...