Wednesday, August 13, 2014

Солонгос драм

Яасан ч олон тв суваг вэ, ядаж байхад бүгдэнгээр нь солонгос драм гарах юм. Уг нь би гэр бүлийн хэрүүлтэй драм үздэггүй л дээ, гэмт хэрэг мөрддөг драм бол үздэг ээ үздэг. Гэхдээ рс дээр юм хийж байхад хажууд тв-гээр нэг юм гараад байхаар яах ч аргагүй чихэнд сонсогдоод байх юм. Тэгээд бодлоо л доо. Пээ энэ солонгос аав ээж нар яасан аймаар хүүхдийнхээ амьдралд оролцдог юм бэ, бас хадам ээж болгон нь бэрээ заавал дарамталж зарцалж гэрийнхээ хамаг ажлаа хийлгэж суух ёстой юм шиг байгаамаа, кино болгон дээр л нөхөр нь өөр хүнтэй яваад байх юм, тэрнээс үүдсэн хэрүүл. Иймэрхүү зүйл байнга, орой болгон, суваг болгоноор гараад байхаар хүмүүсийн сэтгэл зүйд яаж нөлөөлдөг нь бүү мэд. Ямар ч байсан олигтойгоор л нөлөөлөхгүй байх. Хүүхдүүд хүртэл үзээд байна шдээ үүнийг чинь. Манай 2 лагерь яваагүй гэртээ өнжсөн өдрөө орой ажил тараад ирэхэд иймэрхүү драм тавьчихсан сууж байх юм. Санаатай үзэх гэж тавиагүй, зүгээр л тв-гээ асаагаад орхичихсон, өнөөхөөр нь ийм балай хэрүүлтэй юм гарч байгаа юм. ТВ-гийн урд суугаад үзэхгүй ч гэсэн ярьж хэлж байгаа үг нь сонсогдоод байгаа юм. Ядаж байхад яг орой 6-8 цагийн хооронд бүх суваг дээр иймэрхүү сериалууд урсчихна. 
Шинжлэх ухааны, мэдлэг мэдээллийн нэвтрүүлгүүдийн эзлэх хувь арай дэндүү бага юмаа энэ олон тв-нүүдийн эфирийн цагт. Тв-үүд тэгээд яаж эфирээ дүүргэж байна гэхээр нэг болсон болоогүй орчуулгатай солонгос драм, болсон болоогүй мэдээ, болсон болоогүй хүнтэй хийсэн ярилцлага, болсон болоогүй дэлгүүрийн бараа гартаа барьж байгаад рекламдсан бичлэгээр л дүүргэж байна.

4 comments:

Piglet said...

Очоод NHK-с өөр суваг өдрийн цагаар үзэхгүй байхаар арга хэмжээ авнаа. Өдөрт уйдахаар хүүхэд яалт ч үгүй ТВ асаана. Тэгээд тэрүүгээр нь байнга хачин юм гараад байвал өө ингэдэг юм байна гээд л ой тоонд нь суучих байх даа.
Би бас наашаа ирэхээс өмнө үздэг байсан. Нэг үзээд эхэлчихээр үзмээр санагдаад байдгийн. Сүүлдээ үзэхээ байсан л даа. Гэхдээ одооных шиг арай ч ийм үйл явдал гардаггүй байж.

Barimalch said...

Zarim tv-uud Parental Control tohirgootoi baigaa tuugeeree zarim suvguudiig haagaad bas solongos kino gardag tsaguudiig haachij bolno. TV-iinhee zaavriig sain uhaj uzeh heregtei. Manaid ungursun jilees olon niitiig solongos kulituraar tarhiig ugaaj bohirtuulah tom ajillagaa ehelsen sanagddag. Buh suvguudad ene solongosiin zasgaas dald argaar baahana solongos kinonuud unegui ugtsun sanagddag. Umnuh 10-20 jild yoponii huuheldein kinonuud ih uztsen baruunii odoogiin zaluus yoponiig duuraigaad 20-30 nastai zaluus huuheldein kinonii huvtsas umsdug gaj yumiig n huulaad ehellee cospi geed.

Сүрэн said...

zuragtgui 2 jil bolj uzsen, ok yum bilee :)

dagmariahjabs said...

10 Casinos with Free Spins No Deposit - Casino Sites
The online bwin casino industry has seen a rapid rise in recent years thanks 에이스 포커 to the rise of xbet modern gambling technology. For many players, 🎲 Games: 3000+💰 Min Withdrawal: 사설사이트 $/£/€ 50💰 Min Deposit: $/£/€ 5🎲 Games: 1000+📞 Software provider: Microgaming, 윈윈 벳 먹튀 Playtech