Wednesday, August 13, 2014

Хариуцлага гэж алга

Хайран геологич сайхан залуу. Харамсаад барахгүй юм. Эндээс бөөн бөөн хариуцлагагүй үйлдлүүд харагдаж байгаа юм. Бидний хэнэггүй, хариуцлагагүй, арай дэндүү хариуцлагагүй байдлын нэг тодоос тод жишээ. Хөөрхийг ганцааранг нь харанхуйд цааш нь явуулж л байдаг, явж л байдаг. Олгой хаймаргүй, сансрын утасгүй хөдөө хээр явж л байдаг гэх мэт тоочоод баршгүй зөндөө зөндөө үүрэг хариуцлага.
Бас энэ эмэнд хордсон хүүхдүүдийн асуудал. Эмийн үйлдвэр нь яг ялгагдахгүй адилхан савлагаатай хийж л байдаг, өнөөхийг нь эмийн санч нь шалгаж үзэлгүй өгч л байдаг. Бүр нийтдээ 20 хэдэн хүнд ганц ч удаа зарж байгаа эм рүүгээ харалгүй өгсөн байгаа юм. Ядаж байхад тэр эмийн үйлдвэр нь яг нярай хүүхдүүд үзүүлдэг эмнэлгийн хажуу дахь салбарт "Танайд зөвхөн хүүхдийн тунгаар хийснээ л өгнө" гэчихээд нярай хүүхдийн тунгаар үйлдвэрлэсэн эмээ биш том хүний тунгаар үйлдвэрлэснээ очиж очиж өгчихдөг нь ч юу юм.
Бас нэг өөр сэдэв.
Машинд явж байгаа хүүхдүүдийг зориулалтын хүүхдийн суудалд суулгаж баймаар байна. Бүр тийм суудал заавал авч тавьж хүүхдээ суулгаж явахыг хуульчилдаг ч юмуу яадаг юм, хатуу арга хэмжээ авмаар байна. Ядаж хүүхдийн суудал авч өгч чаддаггүй юм бол доош нь сандалд суулгаж бүсийг нь зүүлгэж явмаар байна. Хүүхдээ машин дотор сул зогсоогоод явуулж байгаа, урд талын суудалд хүүхдээ өвөр дээрээ авч сууж байгаа хүмүүсийг хуга нуга торгоод өгөөчээ. Дараа нь гарч болзошгүй аймшигтай эрсдлээс одооноос л хүмүүст анхааруулж ойлгуулж сэргийлэхгүй юм бол ингээд л энэ чигээрээ хэнэггүй яваад л байвал яваад л байна. Тархинд нь хэлээд ойлгохгүй юм бол түрийвчтэй нь ярихгүй юу. Би лав замын цагдаа байсан бол хүүхэд нь машины цонхоор цухуйгаад явж байгаа, эсвэл урд талын суудал дээр хүүхдээ өвөр дээрээ авч суусан машин бүрийг зогсоогоод зад торгох байсан юм. Тэгвэл дараа нь ядаж хүүхдээ хайрладаггүй юмаа гэхэд торгуулахаасаа айгаад тэгэж явахаа болих байх.


4 comments:

P. said...

хүүхдийн суудлын бүсийг одоо л ярьж эхлэж байна. Гэтэл манайхан "хэний бизнес вэ" гээд хардаад эхэлсэээн

Piglet said...

Арай дэндүү хариуцлагагүй. Эрэлд гарсан хүмүүс нь хүртэл туршлага байхгүй хугацаа их алдсан.
Хүүхдийн суудал нээрээ маш чухал, ядаж эхний ээлжинд хөдөөний замд яваа машинууддаа шаардлага тавьж эхэлвэл.

Номинговь said...

Хүүхдээ машинд авч явах талаар би бас гайхаад бардаггүй юм. Хүмүүс яаж ийм хайнга, хариуцлагагүй байнаа гээд. Уг нь ажилтай, боловсролтой, ухамсартай залуус харагдахийн тэгсэн хэрнээ л хүүхдээ машиныхаа урд, эсвэл дунд талын тавиур дээр суулгачихсан. Суудлын бүсний талаар ярилтгүй. Юун хүүхдэд зүүлгэх, өөрсдөө ч зүүхгүй. Над шиг таксинд суухдаа ч бүс зүүдэг хүнийг юун аминдаа хайртайн гээд гайхаж байх жишээтэй. Хэзээ нэг бүс зүүж хэвшинэ дээ.

Мармелад said...

хайран залуу манай доодтлын доод курсын залуу байсан юмсан 27хон настай 2 нялх хүүхэдтэй хувьдаа өрмийн компанитай тийм л залуу байсан байна лээ. Нэг юм нь татсан юм шиг л кемпээс шөнө 11цагийн үд хөдөлсөн гэсэн. Тэр нэг хөгшин геологи нь залуу хүүхдийг говьд ганцааранг нь явуулжил байдаг. Ямарч усны нөөцгүй запас дугуйгүй газрын зураггүй ганц жипиэстэй ёстой нээрээ хэлэх ч муу үг алгоо. Нөгөө ахмад геологи нь уушигны ус нь ууршчихсан сэхээндд байгаа гсн