Thursday, April 28, 2011

Чихрийн шижингийн тухай хэдэн үг

Амарч байхдаа хамаатныхаа эгчийг эргэж очлоо. Энэ эгч маань чихрийн шижинтэй байснаа мэдэлгүй явсаар нэг өдөр ухаан алдаж унаад комд орж амьсгалын аппараттай 9 хоног ухаангүй байж байгаад арай гэж нэг ухаан орж бүтэн 2 сарын дараа эмнэлгээс гарч одоо болтол гэртээ хүний асаргаанд байгаа юм. Эмч нар чихрийн шижингийн комд орсон хүн 3 хоног л тэсдэг, тэгэхэд та 9 хоноод тэгээд ухаан орж байна гэдэг гайхалтай байна гэж хэлсэн юм гэсэн.
Ухаан орсныхоо дараа яг л шинэ төрсөн хүүхэд шиг толгойгоо ч даадаггүй хэвтрийн байж байгаад аажмаар толгойгоо хөдөлгөж сураад дараа нь мөрөө нуруугаа эргүүлж сураад дараа нь 2 сарын дараа л хөл дээрээ гишгэж сурсан гэсэн. Аймаар байгаа биз. Эгч нь яг хүүхэд болчихоод дахин төрсөн юм шиг л болсон гэж байна лээ. Өвдөхөөсөө өмнө 86 кг байсан бол одоо 56 кг, яс арьс. Харин өөрийнхөө 9 хоног тэсээд одоо ингээд эргэж босч ирсэн гайхамшгаа комд орохоосоо 2 сарын өмнөөс эрүүл хооллолтын дэглэм барьж фитнест явж турах оролдлого хийж байсан маань тусалсан гэж байсан. Хэрвээ тэгээгүй байсан бол шууд тэр чигээрээ талийгаач болох байсан юм билээ. 

Tuesday, April 26, 2011

Хавар болоод мод тарих ажил эхэлж байна даа.

Миний ажил мод тарихтай их холбоотой. Гэхдээ хотод бишээ хөдөөгүүр. Хавар болоод манай ажил жинхэнэ ундарч байна даа. Сэтгэл хөдлөөд ч гэх юмуу урьдны жилүүдийн үр дүнгээсээ жаахан хуваалцмаар санагдаад.

Friday, April 22, 2011

Амарч байна. Сайхан байна.

Энэ 7 хоногт амралтаа аваад амарч байгаа юм. Гадаа жаахан сэрүүхэн л байна, гэхдээ дажгүй ээ. Тэгээд нэг дэхээс ажилдаа ороод гялалзуулаад өгнө дөө. Аа тийм нээрэн шинэ гар утас авсан юм байна. Хүн болгон iPhone 4 ав гээд байхаар нь зөрүүдлээд ч гэх юмуу Samsung Galaxy S captivate гэдэг утас авчихлаа. iPhone ч одоо бүр форм болохнээ. Хүн болгон л барьчихсан байх юм. Би угаасаа Samsung -т дуртай тэрийгээ л авчихлаа. Уг нь Samsung Galaxy S II гэдэг загварыг авах гэсэн чинь дэлхий даяар худалдаанд гараагүй юм гэнээ. 4 сард Америкт, 5 сард Англид гэх мэтээр гарах юм гэнэ. Тэгчихээд тэрнийхээ маркетингийг юун сүртэй урьдчилж хийдэг юм билээ, хаа байсан энд байгаа би хүртэл сайтаар нь баахан тэнэж бүр авах юмсан гэсэн донд хөтлөгдтөл рекламдсан байна лээ. Гэхдээ миний авсан энэ загвар нь ч гоё юм. AMOLED дэлгэцийн сайхныг мэдрээд л сууж байна.      
Өнөөдөр нэг мэдээгээр Японд дөнгөж төрсөн 4 эхийн хөхний сүүнээс цацраг идэвхи илэрсэн гэж сонслоо. Бас нэг мэдээгээр цацраг идэвхи Оросын хязгаар цаашлаад Европын орнуудаар илэрч эхэлсэн гэх юм. Мэдээллийн сувгууд хэт дэвэргэж байж болох ч үнэний ортой л юм мэдээлдэг байх даа. За ингээд сэтгэл санаа үймүүлсэн муу мэдээ оруулчих юм. Гилийн хатан эгч шиг  хүнийг сандлаасаа унатал нь инээлгэдэг гоё гэгээлэг юм бичиж байх юмсан.  

Friday, April 15, 2011

Энэ жил илүү сартай зун болно.

Гадаа сайхан байна оо дулаараад. Курткатай явахаар халууцаад цамцтайгаа л алхаж байна өдөр бол. Ойрд дандаа ийм сайхан дулаахан байх юм билээ. Хагас бүтэн сайнд бүр 20 хүрнэ гэсэн. Энэ жил их эрт дулаарч байна. Аргагүй биз дээ илүү сартай зун болох юм гэсэн. Саяны өнгөрдөг өвөл ч дажгүй сайхан дулаахан өвөл боллоо. Манай улс нийтдээ 200 гаруйхан мянган малын хорогдолтой гэнээ одоогийн байдлаар. Тэгэхэд өнгөрсөн жилийн зуднаар чинь 5 сая малаа тавиад туучихсан биз дээ. Харин энэ жил хүн малын зоо тэнийх нь дээ. 
Энэ амралтаар ийм сайхан байхад чинь хотоос гарч амардаг юм билүү дээ.

Wednesday, April 13, 2011

Бөөн л газар хөдлөлтийн тухай юм...

Өчигдөр Японы газар хөдлөлттэй кино үзээд яг энэ сэдвээр бичлэг хийчихээд нэг хүний ажил дээр нь очиж уулзаад явж байтал яг "Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний үзүүлэн тоглолт"-той халз тааралддаг байна шүү. Нөгөө хүнээсээ гуйж байгаад ажлынх нь тагтан дээр гарч байгаад хэдэн зураг дарлаа. Нэг тоног төхөөрөмжний зураг авах гээд ажлаасаа аппаратаа аваад гарсан байсныг ч хэлэх үү.

Monday, April 11, 2011

...

Хүүгийн маань сүүлийн шинжилгээний хариу намайг шоконд оруулав. Эритроцидийн тоо 280. 7-хон хоногийн өмнө аритроцидийн тоо нь 30 байсан юм. Тариаг хийхээс өмнө долоо долоо хоногоор эритроцидийн тоо нь 10-аар буугаад явж байсан чинь одоо гэнэт огцом ингээд өсчихлөө. Тариа хийж эхэлсэн бас Преднизолоны тунг 2 дахин буулгасан, бас Азатиоприн буюу Имуран гэдэг дархлаа дарангуйлагч эм 40мг-аар өдөрт нэг удаа ууж байгаа. Энэ эмчилгээгээр 7 хоноход ийм хариу гарч байх юм. Айх ч шиг болж байна. Энэ тариаг хийхэд эритроцидийн тоо ингэж аймаар өсдөг юм байх даа. Одоо нөгөө эмч рүүгээ явахаас гээд сууж байна.  

Улсын эмнэлэгт төлбөртэй үйлчлүүлэх нь

Түрүүчийн бичлэг дээр улсын эмнэлэгт ажилладаг эмч найзынхаа цалинг сонсоод өвчтнийхөө өгсөн мөнгийг авахгүй бол үнэхээр аргагүй юм байна даа гэж бодож билээ. Би ч өөрөө өгч байснаа мэдэхгүй хөөрхий муу найзыгаа тоглоомоор ч гэсэн авлига аваад байна уу гэж шоглосондоо гэмшив.
Би 2006 онд 2 дахь хүүхдээ буюу одоо энэ өвдчихөөд байгаа хүүгээ гаргасан юм. Тэр үед манайх хороололд байсан болохоор би Эх нялхаст төрөх нь тэгээд бас эхний хүүхдээ кесар хагалгаагаар төрүүлсэн болохоор төлөвлөгөөт хагалгаагаар төрөх нь тодорхой болчихсон байлаа.