Өглөөд Google reader-т орж дагадаг хэдэн блогт маань юу нэмэгдснийг шалгадаг бүүр заншилтай болчихжээ. Гэтэл блогчдын сайн танил нийгмийн сэдвээр бичдэг Vinzo-гийн блогоос нэг сонин юм уншаад мааш их гайхлаа. Урьд нь түүний бичиж байсан Цагаан махны хэргийн тухай уншиж байсан л даа. Иймэрхүү нэр нүүргүй юм үе үе гарч л байдаг байх гэж бодож байсан ч арай ч ингэж уралдаан тэмцээнд ортлоо даварсан гэж бодоогүй байсан юм. Түүний дээхнэ үед бичиж Иргэний Зориг намын 10 жилийн ойд зориулсан эссе бичлэгийн уралдаанд түрүүлж байсан бичлэгийг гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд Монголын Засгийн газраас зарласан "Эх орныхоо хөгжилд миний оролцоо" сэдэвтэй зохион бичлэгийн уралдаанд Японд сурдаг нэг нөхөр шууд copy past хийгээд өөрийн нэрийг тавьж оролцоод тусгай байранд шалгарчихсан байх юм.
Мэдээж Засгийн газрын нөхдүүд энэ эссе нь хаа нэг газраас туучихсан юм биш биз дээ гэж шалгахгүй байх л даа. Хамгийн гол нь энэ нөхөр өөрөө айх ичих ёстой гэж бодож байна. За байз би ингээд хуулаад тавьчихаар их олон хүн нэтээр уншина, тэгэхээр ямар ч байсан жинхэнэ бичсэн хүнийг нь таньдаг мэддэг үүнийг уншиж байсан хүн гарч ирж л таараа гэж боддоггүй юм байх даа. Эсвэл зөвхөн Засгийн газар луу л явна, өөр хэн ч уншихгүй гэж бодсон юм болов уу.
Нээрэн бас нэг хуурамч луйврын тухай сонин дуулгахад УИХ-ын гишүүн Тлейханы туслах Ш.Айдос гэгч нөхөр Ерөнхийлөгчийн гарын үсэг тамгатай хуурамч бичиг үйлдэн Оюу Толгой компани руу явуулж 300 сая төгрөг нэхсэн байх юм.
Луйвар янз бүрийн хэлбэрээр газар авч байна шүү.
2 comments:
Arai ch dee guu bilgui dee
ene neeree tiim yumbolson bn lee bi bas Vinzo deerees olj unshaad gaihsan shuu nuguu site ruu ni orood uzsen chin neeree tiim bn lee humuusiin nuur shir bolj bn daaa
Post a Comment