Thursday, December 2, 2010

Монголын саятан нэвтрүүлэг

Түрүүчийн энэ нэвтрүүлгийн тухай, гол нь энэ нэвтрүүлэгт орж байгаа залуусын мэдлэгийн түвшний тухай бичсэн бичлэгийг маань гадаадад суудаг хүмүүс их сонирхож байнаа. Дэлгэрэнгүй бичээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу энэ бичлэгийг бичлээ. Монголдоо байгаа бид хэд яахав, бүтэн сайн өдөр болгон л үзэж байна. Яг үнэнийг хэлэхэд би ч тийм мундаг хүн биш сүүлийн асуултуудыг нь бол хариулж мэддэггүй. Гэхдээ ямар ч байсан "Мики маус хэдэн хуруутай вэ?" гэдэг асуултанд хариулчихна гэж бодож байна. 
Энэ нэвтрүүлэгт орж байгаа ихэнх залуус нэвтрүүлэгт өгдөг 3 боломжоо (4 хариултнаас 50:50 авдаг, утсаар хүнээс асуудаг, үзэгчдээс асуудаг) ашиглаж хэдхэн асуултанд хариулсан болоод 50,000 төгрөг ч болсон олж авах хүсэлтэй нь илт мэдэгддэг, бүр зарим нь шууд хүлээн зөвшөөрдөг. Ямар сайндаа хөтлөгч нь "Яасан шоуны мөнгө хэрэг болсон уу, энэ муу Нямбаяраас ганц 100,000 цаас салгаад авчих сайхан боломж байна уу" гэхэд ажиг ч үгүй "Тийм тийм" гээд толгойгоо дохиод "50,000 байхад л болно доо" гээд сууж байхав. Залуу охидууд нь бол улайм цайм хөтлөгчийг нь панаалдаж байгаад хариултыг нь сэмхэн хэлүүлчих санаатай байдаг юм шиг байгаан сээтэн хаяад л нүд ам нь эргэлдээд байна шүү дээ. Юун тэр асуултаа харах хариултыг нь бодох.
За иймэрхүү асуултуудад хариулж чадахгүй боломжоо ашиглаж эсвэл бүдэрч байна даа манай 20 хэдтэй сайхан залуус. 
- Мики Маус хэдэн хуруутай вэ? - Энэ асуултан дээр нэг залуу мэдэхгүй боломжоо ашиглаад давсан билүү буруу хариулаад хасагдсан билүү
- Долоон бор оготно дүүгээ цохиж алчихаад хэн дээр очдог вэ? - Хариултан дотор нь Муур багш гээд байж л байсан. Тэгсэн нэг хүүхэн "Би ийм үлгэр амьдралдаа сонсоогүй ёстой мэдэхгүй" гээд гарсан.
- Нар бол ... Хариулт нь: Гараг, од, гал, хиймэл дагуул ч билүү дээ. Тэгэхэд оролцогч багш маань хариулж чадахгүй боломжоо ашиглаж байсан. Нарыг чинь од гээд 10 жилд л заадаг биз дээ.
- Тунгалаг тамир киноны Итгэлт баяны дүрд хэн тоглосон бэ? 20 орчим насны залуу "Мэдэхгүй, би энэ киног ёстой үзээгүй". Мэл гайхсан хөтлөгч нь "Чи хэдэн настай билээ?"
- 12 жилийн зөв дараалал аль нь вэ?
А. Бар, туулай, үхэр
B. Үхэр, туулай, бар
C. Туулай, бар, үхэр
D. Үхэр, бар, туулай
Оролцогч 20 насны охин "А". Хөтлөгч нь "Алив чи 12 жилийг нэрлэ дээ". "Хулгана, үхэр, бар, туулай". "За тэгвэл наад хариултаа хар даа". "Үхэр туулай бар". "Чи дахиад нэрлэ дээ 12 жилээ" ...
Энэ охинд тавьсан дараагийн асуулт нь,
-Ла Маншийн хоолой аль хоёр улсын хоооронд байдаг вэ?
A. Англи Франц
В. Швед Норвеги
C. Испани, Франц
D. Испани, Марокко
Охин хариулж чаддаггүй ээ, хөтлөгч нь "За би чамд дөхүүлж өгье энэ хоолойг барих гэж усан доогуур энэ хоёр улсын барилгачид ёстой хоёр талаасаа явсаар байгаад яаг тас гээд л уулзацгаасан азаар зөрөөгүй" гэхэд охин ер ойлгож байгаа юм ч алга, инээгээд л сандал дээрээ савлаад л суугаад байна. Энэ охиныг 5 асуултанд хариулуулах гэж хөтлөгч маань ёстой аргаа барсан л даа. 
Нэвтрүүлгийн цагийг барих гэдэг юмуу зарим тохиолдолд хөтлөгч нь янз бүрээр hint өгч зөв хариулуулдаг л даа. Гайгүй нэг нь дор нь ойлгоод зөв хариултыг олчихдог юмаа.
За миний санаж байгаа тохиолдлууд нь энэ байна. Өөр зөндөө л юман дээр инээгээд байсан санагдана, гэхдээ ихэнхдээ арай ч дээ л гэж боддогийн. Тэгээд л би ядаж байгууллагаар нь оруулбал ингэж ганц оройн шоуны мөнгө олох гэсэн ичих нүүрэндээ элэг наацан хүүхдүүд орж ирж нерв барахгүй шүү дээ гэж хэлж байхав. 
Эндээс нэг дугаарыг нь үзээрэй. Энэ байгууллагаараа орсон харьцангуй гайгүй нэвтрүүлэг нь байна.


2 comments:

tungaa said...

хэхэ, тэр 12 жил тоолдогийг үзсэн шүү

DBD Muruudugch said...

Яг үнэн. Орчин үеийн залуучууд ном уншихгүй, хэт их маяг хөөцөлдөөд тархиа цэнэглэдэггүй нь мэдэгдээд байдымаа. Бас тэх АХА нэвтрүүлэг байна. Арай ч дээ гэмээр юм их л харагддын.