Хүний амьдралд хамгийн эхлээд имэйл нээхээс эхлээд л маш олон ID бас Password үүсгэж цээжилж байх шаардлага гарах юмаа. Би уг нь гайгүй л ой сайтай юмсан. Тэгсэн амьдралын эрхэнд нээсэн баахан ID тэд нарын нууц үгийг цаг хугацааны эрхэнд мартсан байна. Ажлын имэйл, интранет, бас нэг албаны alternative email, ажлын database, Yahoo, Google account, Facebook, visa card code, mobile phone pin code эд нараа бол сайн л санаж байна л даа.
Гэтэл энэ зарим сайтууд заавал ID нээ, тэгэж байж нэвтэрнэ мэдээллээ харуулна гээд байх юмаа. Нээгээд л үзээд л хараад л яваад байсан дахиад эргээд орох гэтэл таг. Нэг ижил ID нээгээд ижилхэн нууц үг өгөөд л яваад байх гэхээр ийм нэр байна та өөр ID сонгоно уу, эсвэл таны password чинь тэдэн тэмдэгт бас тоо моо оролцсон байх ёстой энээ тэрээ гэхээр тэгээд л өөр болоод л түүнийгээ эргээд санахгүй юмаа. Манай интранет их хэцүүтэй, ганц хоёр 7 хоног болов уу үгүй юу л та password-оо солих шаардлагатай гээд л унана. Ард нь нэг тоо хийгээд яваад байсан чинь 0-9 хүртэл дуусаад одоо 2 оронтой тоо руу ороод 50 хэд дээр явж байгаа. Нөгөө гайхал Twitter дээр ажлын шаардлагаар нэг юм нээсэн байхгүй ээ эргээд орох гэсэн тааг мартаа, бүр нууц үг нь байтугай ID нэрээ ч санахгүй байна. Бас Biznetwork account-аа санахгүй байна. Нэг мэдээлэл татаж авдаг сайтны нэр нууц үгээ 2-ууланг нь санахгүй байна. Уг нь өөрийнхөө нэрээр л хийсэн баймаар юм, орохгүйг бодоход ийм нэр байна гээд л өөр юм хийсэн болж таарлаа. Нэг гадаадын их сургуулийн database руу орж юм уншдаг байсан чинь нууц үгээ санадаггүй ээ. Тухайн үед би одоо хэнийг юуг бодож байгаад нээчихсэн юм бол доо.
Ядаж байхад энэ Mozilla Firefox-ын нууц үг хадгалах уу гээд байдаг үйлчилгээ нь их хэрэггүй юм байнаа. Үүнээс болж би их олон password мартаж байна шүү. Одоо дандаа never гээд л дараад байхаас. Ахиад л account нээхээс дээ, одоо нэг жижиг дэвтэр дээр нээсэн юм болгоноо тэр сайтан дээр тйим account нээв гээд л бичээд явахаас даа.
No comments:
Post a Comment