Би анх яг 1 жилийн өмнө энэ нөүтбүүкээ интернэтээр АНУ-с бараа авчирч зардаг онлайн дэлгүүрээр захиалж авч байлаа. Бөөн паян. Би анх удаа ийм алсаас захиалж худалдан авалт хийдэг худалдаа хийж байгаан. Үнэнээ л хэлье ямар урьд нь ингэж үзсэн биш, ямар нэг үнэтэй цайтай юм авах гэвэл энэ хотын хэдэн дэлгүүрийг дуусгаад авах бараагаа бараг л хазаж мэрж үздэг хүн чинь онлайнаар бараагаа сонгоод мөнгөө тушаачихаад бараа нь ирэхээр утасдаад авчраад өгчихнө гэхээр нэг л үлгэрийн юм шиг сонсогдоод байсан шүү.
За тэгээд эхлээд хотын хэдэн компьтерийн дэлгүүрийг дуусгаад нөгөө Комплэнд Теди хоёрын бүх лангууг нь нэгжээд олигтой юм олдоггүй ээ. Тэгээд яах вэ гэж байгаад Bestbuy.com-с үүнийг олчихоод яаж авах вэ гээд л гайхаад байж байсан чинь энэ онлайн дэлгүүрийг олсон хэрэг л дээ. Утасдаад би яаг үүнийг л авмаар байна гэсэн чинь тэг тэг гэдэг байна шд. Итгэхгүй байгаа мөртлөө утасны цаанаас баахан ийм ийм нөүтбүүк шүү гэж хэлж хэлж мөнгөө хэрэг болгон банк орж дансаар тушаачихаад л хүлээгээд суучихлаа. Тэд нар надад эхлээд бараг 7 хоногийн дотор аваад ирнэ гэсэн байхгүй юу. Би гэдэг тэсвэргүй хүн яахав дээ догдлоод 7 дахь өдрийнх нь өглөөнөөс эхлээд зогсоо зайгүй утасдчихлаа. Бид нар гаалиас бараагаа авчрах гээд явж байна та жаахан хүлээж бай. Таны барааг аваачаад л өгчихнө гээд л эхэндээ. Тэгсэн эгч яахав, цаг цагийн зайтай залгаастай. Та нар гаалиасаа ирсэн үү гээд л асуугаастай. Ядаж байхад бүтэн сайн өдөр байсан, ажилдаа яваагүй хүн чинь хийх юм нь олдохгүй утасдаад байхгүй юу. Нөгөө газрын хүмүүс маань залхаж эхэлж байнаа. Эгчээ гаалиас бараа авахад чинь бас тодорхой хугацаа ордог юм ш дээ, бас ганц таны бараа байгаа биш зөндөө хүн юм авч байгаа гээд учирлаад. За тэгсэн чинь гайтай юм шиг ачаа ихтэй байснаас 2 хувааж явуулсан чинь очиж очиж миний юм дараагийнхад нь явуулах гээд үлдчихэж. Хөөрхий амьтад халгаж халгаж л ярьсан байх даа над руу одоо бодоход. Би тэгсэн чинь уурандаа савж унаж байгаа юм чинь хахаха. Одоо бодоход хэрвээ АНУ-д байгаа хувь хүн мүнээр захиж авчруулсан бол юу гэж 7-хон хонохов дээ. Эгчээ ёстой уучлаарай, одоо дахиад 3-хан хоног хүлээчих гэсэн чинь би юу гээд байгаа юм бэ гээд л орилоод л. Үнэн ичмээр.
За тэгээд тэр нэг 3-хан хоногийг арай гэж өнгөрөөд байгаа юм биш үү. Яаг 3 дахь хоногийн өглөө сэрэнгүүтээ залгаад. Нөгөөдүүл чинь яг цус харвах шахсан байхаа. Шууд утсаа авснаа бид нар одоо гааль руу явах гэж байна гэснээ шууд таслаад. Өө тэгээд л би тэр 3 утас руу нь цагийн биш 30 минутын зайтай залгаад л. Хөөрхий амьтад утсаа авахгүй гүрийж байгаа юм чинь. Сүүлдээ холбогдохоо байгаад. Тэгсэн би тэсдэггүй ээ, лавлахаас асуугаад хүн амьтнаас сурагласаар байгаад байрладаг газрыг нь мэдэж аваад гараад давхичихлаа. Нэг газар жижигхэн өрөө түрээслэдэг юм байна. Хаалгыг нь татсан түгжээтэй. Гадаа нь хүлээгээд зогсож байсан чинь нэг машин ирээд зогслоо 2 залуу бууж ирж байна. Араасаа баахан хайрцагтай юмнууд буулгаад ирэхээр нь за мөн болж таарлаа гээд л "Хөөе би юмаа авъя одоо ирсэн биз дээ" гэсэн чинь аймаар цочицгоогоод над руу харснаа "Өө та юу, ийм хүн байсан юмуу. Та ч нээрээ аймаар юмаа. Бүр залгасаар байгаад утасны цэнэг дуусгачихлаа. Таны юм ирсээн ирсэн" гэдэг байна шдээ. Эгч тэгсэн чинь шууд инээд алдаад л "Аан за за" гээд. Тэгээд тэд нар бараагаа оруулаад миний нөүтбүүкийг гаргаж ирж өгөөд юу гэсэн гээч. "Бид нар энэ бизнесийг эрхлээд бараг 2 жил болж байна. Тан шиг үйлчлүүлэгчтэй анх удаа таарч байна" гэсэн шүү. Утасных нь цэнэгийг дуустал залгасан байгаа юм даа.
2 comments:
аймаар үйлчлүүлэгч вэ тэ хэхэ
yamr gazraar damjuulj zahialj bsn gsn vg we? ter gazriinh n site ntr bdg bol helj ogooch :)
Post a Comment