Ажлын шаардлагаар Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохиож байгаа дээрх нэртэй үзэсгэлэн яармагийг очиж сонирхов. Хүйтэн болохоор ажлаас гармааргүй санагдаад байсан, арай гэж нэг суудлаасаа өндийж гарлаа шүү.
Худалдаа аж үйлдвэрийн танхим стадионы хажууд шинэ байшин бариулж орсон. Энэ байр нь их гоёо. Дотроо бас үзэсгэлэнгийн танхимтай болохоор тэднийхээс зохиож байгаа бүх үйл ажиллагаа эндээ болдог.
Энэ байшин нь их загварлаг байшин байгаа юм.
Үүдэнд нь ийм гүйж байгаа эмэгтэй хүний баримал байсан. Би урьд нь ирж байхдаа анзаараагүй юм уу, шинээр авчраад тавьчихсан юм болов уу.
Байгууллагууд ийм ижилхэн ногоон хаягтай жижиг жижиг павиллонд байрлана.
Өдөр нь халсан халаалтаа шөнө нь гаргадаг дулаан баригчтай, эсвэл шалнаасаа халдаг, инфра туяагаар халаадаг гэх мэтийн цахилгаанаар ажилладаг халаалтын системүүд янз янзаараа л байна.
Бас дулаалгын материалууд төрөл бүрээрээ байна. Пено блок гээч юм их моодонд орж байгаа бололтой хэд хэдэн компани харагдсан. Энэ нь хөөсөнцөр хавтангийн хөөсөнцрүүдийг бетон зуурмаганд хийгээд зуурчихсан зүйл байна лээ.
Гадаа нь бас ийм монгол гэрийн шалны халаалтын системийн үзэсгэлэн байв. Дотор ч бас монгол гэрийн дулаалгын материалууд зөндөө байсан.
Цөөхөн зураг орууллаа, өршөөгөөрэй. Учир нь ихэнх зурган дээр манай ажлын хүн гарчихаад байсан юмаа. Гадаа нь хотын гэр хорооллуудаас ийшээ үнэгүй автобус явж байсан шүү. Хажуу бөөрөн дээрээ энэ үзэсгэлэнгийн хаягийг хадсан. Миний гар хөлдөх гээд даан ч зургийг нь авч амжсангүй ээ.
Энэ бол Худалдаа аж үйлдвэрийн танхимын яаг хажууд баригдаж байгаа барилга. Нээрэн барилга гэснээс манай хотод чинь бүтээн байгуулалт их явагдаж байна аа. Өвөл ч гэсэн.
Зөвхөн зам зуурт авсан баригдаж байгаа барилгуудын зураг.
Энэ Замын Цагдаагийн газрын урд талд байдаг Шилтгээн хороолол /мөн билүү нэр нь/ надад их таалагддаг юмаа. Барилгын өнгө төрх архитектурын шийдэл нь.
За нэг иймэрхүү сонинтой хот дотуураа аялаад ирлээ өнөөдөр.
2 comments:
Oo yostoi ih bayarlalaa Naraa. Mongoloor yu bolj baina bicheed baigaarai. Ulaanbaataraa harah saihan baina.
harin ter ovol bvteen baiguulalt hiigeed bgaa n ih sonin sanagdaad bgaamda... mashinii haalga holdoj tenegteed bhad barilgiin ter zuurmag shavar hoosontsor n baritsaldaj naaldaj chadhuu? shuud l holdood bgaa blgui. tgd havar hesheeree nogooduul n saihan huurj unaad zavaarah bhda
Post a Comment