Саяхан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл олгох жижиг дунд үйлдвэрүүдийн төслийн шалгаруулалт зарлалаа. Хамаатны нэг эгч маань жижигхээн оёдлын цехтэй юм. Түүнийгээ өргөжүүлэх санаатай намайг нэг төсөл бичээд хөөцөлдөөд өгөөч гэлээ. Өөрөө бол тэр бичиг цаасны ажлаас ёстой хол, юмаа эсгээд л оёод л сууж байдаг ажлын төлөө төрчихсөн гэмээр бодь хүн байдаг юм. Уг нь их гарын уртай, оёсон зүйлс нь хүний биед эвтэйхэн хөөрхөн гэж. Яг л үйлдвэрийн хувцаснаас огт ялгагдах юмгүй. За тэгээд би тусалдаг баатар болоод 4 оёдлын машинтай 6 ажилтантай жижигхэн оёдлын үйлдвэрийн төсөл бичээд бүрдүүлэх ёстой бичиг баримтуудыг нь хөөцөлдөж бүрдүүлээд төсөл хүлээн авч байгаа төрийн байгууллага дээр нь гүйгээд очлоо.
Showing posts with label Улстөржсөн нь. Show all posts
Showing posts with label Улстөржсөн нь. Show all posts
Thursday, May 7, 2015
Monday, January 20, 2014
Төслийн талаар хэдэн үг
Энэ Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл шалгаруулах тухай тендерийн талаар бас яаж дуугүй байхав хэдэн үг хэлээд л авъя.
Friday, January 17, 2014
Цалингийн зээл буюу...
Сая Сүхбаатар дүүргийн ТҮК-ын ажлыг улсын мэдлийн өөр компанид өгснөөр 100 гаруй гудамж талбай цэвэрлэдэг ажилчид нь ажилгүй болжээ. Тэдний 50 хувь нь цалингийн зээлтэй байсан гэнэ.
Манай улсын ажил хийдэг хүн амын ихэнх нь цалингийн зээл авсан байдаг гэнэ. Тэтгэврийн хөгшдийн бас нилээд хувь нь тэтгэврийн зээл авсан гэнэ. Бүр энэ төрлийн зээл ипотекийн буюу байрны зээлний хэмжээнээс ч давсан гэнээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл зүгээр л энгийн үгээр хэлэхэд өнөөдөр гар дээрээ авч байгаа цалин тэтгэвэр хүний амьжиргааны хэрэгцээг огт хангаж хүрэхгүй байнаа л гэсэн үг юм шдээ.
Эх сурвалж

Monday, November 19, 2012
Өвлийн өвгөн, Санта Клаус, бэлэг
Дээр үедээ зохиолч Болор-Эрдэний бичсэн шинэ жилийн бэлэгний тухай уншаад нээрэн хэрэгжүүлбэл зүгээр ч юмуу ухааны юм бодлоо. Хоёр хүүхэддээ шинэ жилээр тэртэй тэргүй л бэлэг өгдөг юм чинь учир утгатай өгье, ээж аавынхаа үгэнд сайн ордог ч юмуу нэг тийм сайн байвал Санта Клаус ч юмуу Өвлийн өвгөн ч юмуу хүссэн бэлгийг нь авчирч өгдөг гэж хэлье гэж сэтгэлээ би чинь. Тэгээд хүүгээсээ асуусан юмаа
-Миний хүү ёолкоор ямар бэлэг авмаар байна?
-Чипс. Манай хүү тэр үед 2 настай байсан болохоор энэ бол боломжийн хариулт байв. Нөхөр бид хоёр бие биен рүүгээ ирмэлцээд дотроо болж байна ухааны юм бодлоо. Охиноос асуув.
-Миний охин ёолкоор өвлийн өвгөнөөс ямар бэлэг авмаар байна?
-Ордон
-??? Ямар?
-Хүүхэлдэйнийх шиг ордон
-Аан за за. Нөхөр бид хоёр дэлгүүрээс хүүхэлдэйн байшин тоглоом аваад өгчихвөл болох юм байна гэж бодлоо.
-Хүүхэлдэйний байшин уу? Тийм тоглоом уу?
-Үгүй ээ. Тоглоом биш. Жинхэнэ ордон. Би дотор нь амьдарна. Миний орыг нүүлгэж оруулж өгөөрэй.
-Тийм том юм бол чиний өрөөнд багтахгүй шд.
-Би жинхэнэ ордон яриад байхад чинь юун өрөөн дотор багтахгүй юм яриад байгаа юм бэ. Мэдээж ордон чинь өрөөн дотор багтахгүй шд. Би жинхэнэ ордон яриад байна.
Нөхөр бид хоёр шууд хүссэн бэлгийг нь авч өгөх бодлоо хаяцгаав. За за хүүхдүүдээ өвлийн өвөө нь хүссэн бэлгийг чинь бол өгч чадахгүй юм байна, та хоёр өгсөн бэлгийг нь л аваарай. Ингээд энэ явдал өнгөрч жил жилийн ёолкоор хүүхдүүд өвлийн өвөөгийн өгсөн бэлгийг нь л авдаг уламжлал хэвээр үлдэв. Харин энэ жил нөхөр бид хоёр бас л 2 хүүхдээ баярлуулчих санаатай хүссэн бэлгийг чинь өгье гэвэл юу хүсэх вэ гэж битүүхэн тандав. Эхлээд гол проблем болсон охиноосоо асуув. "Шинэ iPad, эсвэл надад өөрийн гэсэн компьютер хэрэгтэй байна л даа". Нөхөр бид хоёр бие биен рүүгээ нээх том хараад л "Заа заа, юу ч гэсэн өвлийн өвгөнд хэлээд л үзье" гэлээ. 8 настай охины хүсч болох л бэлэг байна л даа. Дараа нь хүүгээсээ асуулаа /6 настай/.
-Миний хүү бэлэг өгье гэвэл ямар бэлэг авмаар байна?
-Машин
-За. Ямар машин? Удирдлагатай машин уу, эвлүүлдэг Легоны машин байвал зүгээр юмуу?
-Биш ээ жинхэнэ унаад явдаг машин хэлээд байхад чинь юун тоглоомон машин яриад байгаан бэ? гэж авдаг байна шүү.
За больё чи минь зүгээр. Мөрөөрөө л байя. Дахиж хэрэгт дурлаж элдэв дээдийн юм асуухаа больё.

Friday, November 16, 2012
Буудчих юмсан
Хэдэн өдөр нэт орж зүрх сэтгэлээ шархлууллаа. Өдөр бүр л олдсон болов уу гэж горьдож мэдээний сайт шүүрдэх юм. Одоо ч бараг олдохоосоо өнгөрөв бололтой. Эвий хөөрхий "Ядаж хүүг минь авчихаач дээ" гэж орилоод хилийн харуулын цэгийн хажуугаар өнгөрсөн байгаа юм. Оросын тал руу яг одоо яриад тосоод ав гээд хэлээд өгөөч дээ гэсэн чинь онцгойгийн ажилтнууд юу гэсэн гэнэ үү, "Дарга нар унтаж байгаа сэрээж болохгүй". Зөвхөн энэ үгийг хэлснийх нь төлөө би тэр үед хажууд нь байсан бол буудаж алах байсан байх. Тэр хүний өөрийнх нь эхнэр 8 сартай нялх хүүхэдтэйгээ мөсөн дээр урсаад явчихсан бол ингэж хэлээд зогсож байх байсан болов уу?
Энэ хэргээс ер нь ойрд манайд гарч байгаа хэрэг явдлуудаас манай улс яаж дотроосоо идэгдэж ялзарч дампуурч байгаа нь тод томруун харагдаж байгаа юм л даа. Энэ тухай дараа жич бичимз.Saturday, September 8, 2012
Эр хурга
Овоо шдээ. Бат-Үүл гуай болж байна. Эр хурга. Жинхэнээсээ хариуцлага гэж юу байдгийг, төрийн албан хаагчид юуны төлөө яах гэж ажилладгаа мэдэрч эхлэж байх шиг байна. Кран нурж хүүхэд дарагдаж нас барсан хэрэг гарсан шүү дээ /үнэхээр аймшигтай/. Тэр краны барьж байсан байшин нь 3 давхар барих зөвшөөрөлтэй мөртлөө 10 болгон хууль бусаар барьж байсан юм байна. Иймээс энэ явдалд хяналт тавьж уг барилгыг нураах шийдвэр гаргах эрх мэдэлтэй мөртлөө арга хэмжээ аваагүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг ажлаасаа огцор гэжээ. Бас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сургуулиасаа гарч яваад машинд дайруулж амь насаа алдсан 7 настай хүүхдийн хэргээс болж Баянгол дүүргийн засаг даргыг огцор гэсэн байна. Зөв шдээ, зөвөөс зөв. Би 2 гараа 2 хөлтэйгээ өргөөд ураа хашгираад дэмжиж байна. Цаашид траншейны нүхэнд хүн унавал тухайн дүүргийн засаг даргатай ч гэсэн хариуцлага тооцож байвал таарна.
Мэдээж энэ хүмүүс албан тушаалаа өгөхгүй гэж орилолдоно, өгөх ч үгүй байх. Харин тэдэнд ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцдог юм шүү гэдгийг сануулсан асар том сануулга болно гэж бодож байна. Төрийн алба бол зөвхөн мөнгө олох хэрэгсэл биш түүний чинь ард маш том үүрэг хариуцлага байдаг юм шүү гэдгийг одоогийн энэ албан тушаалтнуудад сануулсан маш гэнэтийн тэдний хувьд цочиж унамаар шийдвэр байлаа. Урьд нь бол кран байтугай барьчихсан байшин нь нурж хүн ална уу байна уу, машинд хэн дайруулж үхнэ үү байна уу хяналт тавих ёстой албан газар байгууллагын хувьд падлий ч байдаггүй байв. Одооноос хүмүүс ажлаа жинхэнэ утгаар нь хийх байх гэж найднам.

Friday, August 31, 2012
Гохь нь ээ гохь нь гэдгийн шдээ
Хахаха. Бүр өөрийн эрхгүй инээд хүрээд байх юмаа. Хүрэлсүх Баярсайханыг шанаадаж унагаадаг бичлэг үзсэн чинь бүр нэг гөх инээд хүрээд ккк.
Хүрэлсүх чинь харин ёстой шударга эр хүн шиг үзчихдэг гар уу үгүй юу. Гараад эр хүн шиг үзчихэе гэлээ. Баярсайхан ч нэрээ бодоод дагаад гарлаа. Эхэлж алхам хийе гэж бодсон юмуу Хүрэлсүхийг заамдаад авлаа. Харин цаадах нь ёстой овоо цохилоо. Хахаха.
Баярсайхаан юун шалчигнасан юм бэ чи. Эр хүн шиг үзчихэе гэхэд нь чи тэгэе гээд дагаад гараа биз дээ. Тэгээд л үзлээ хожигдлоо. Тэртэй тэргүй 2 боксчин тулалдахад аль нэг нь заавал ялагддаг л биз дээ. Ялагдсан нь ялсныгаа шүүхэд өгдөггүй л байхгүй юу. Тэгэж ярих юм бол эр хүн шиг үзчихэе гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй байсан юм биш биз дээ? Арай гараад авгай хүүхнүүд шиг амаа урагдтал хэрэлдэнэ гэж бодоогүй биз дээ. Хахаха.

Tuesday, July 3, 2012
Таарсан ч юм дөө
Хан-Уул дүүрэгт Ардчилсан намынхан газар өгч байна гэж хар машинтай хүмүүс хашааны хаалгыг нь цохиж турхирсны дагуу бөөн бөөн хүмүүс Яармагт очоод уулаар нэг хашаа хатгаад гүйлдээд байгаа юм байхаа.
Ёоо таарцан ч хүмүүс бол доо. Ийм харанхуй бүдүүлэг юм ойлгодоггүй хүмүүс МАН-даа маллуулаад сууж байхдаа таарцан юм. АН-ын Болд Оюунгэрэл Бат-Үүл гурав чинь газар өгнө гээ биз дээ газраа авъя гээд орилолдоод байна гэнээ. Бүр дүүргийн засаг дарга нь газрын албаныхан нь цагдаатайгаа хүрч ирээд энэ чинь Богд уулын дархан цаазат газар, энд газар өгдөггүй юм гээд байхад л зодчих гээд хашааны шон хатгаад майхнаа бариад гүйлдээд байх юм гэнэ.
Ялагдсан МАН-ынхан хүрч ирээд "АН Туул голын ёроолд цул алт тарааж байна очиж аваарай" гэвэл бүгд орилолдоод Туул гол руу орж үйж үхэцгээх хүмүүс юм байна л даа.
Яанаа манай ард түмэн яасан ч харанхуй бүдүүлэг, боловсролгүй, богинохон бодолтой юм бэ дээ. Хэлэх ч үг олдохгүй юм.
Эндээс хар.

Friday, June 29, 2012
Одоо болтол дүн гараагүй ч гэх шиг
Өдрийн 12 цаг болж байхад одоо болтол дүн гараагүй ч гэх шиг. Энэ СЕХ болиосой. МАН руу утасдаал одоо яахуу навс ялагдчихлаа шдээ гадаа хүмүүс дүн хүлээгээд байна, үүнээс удаан байлгаад байж болохгүйнээ та нар хурдан юм хумаа хийж дуусч байна уу гээд байгаа юм байх даа. Тэнэг хүн гэж боддог юм байх даа ард түмнийг. Автомат машины дүнг нийлүүлээд тооны машинаар бодчиход тийм олон цаг хэрэг болдог юм байх даа. Эсвэл хэсгийн хороонууд нь хороо шургуулаад мэдээгээ өгөхгүй хүлээлгээд "байж бай байж бай бид нар юмаа хийчээд МАН ялсан мэдээ өгнө наанаа аргалж бай" гээд байгаа юм байх даа. Уур хүрч эхэлж байна шүү. МАН ялсан мэдээ гараад ирвэл ер гайхахгүй болоод байна. Үгүй ер нь хэзээ байтлаа урьд орой нь 8 цагт дууссан сонгуулийн дүн маргааш өдөр 12 цаг болчоод байхад гардаггүй байсын бээ. Юм шургуулаад байгаа нь ойлгомжтой юм шүү.
Гүндалай сумо Батбаяр
Урьдчилсан дүнг харж байсан чинь Хөвсгөлөөс Гүндалай байхгүй, Ховдоос сумо Батбаяр байхгүй байгаан байна шд. УИХ нэг сумогоор дутахгүй байлгүй дээ, харин Гүндалай хааяа ч гэсэн үнэн үг дуугарчдаг байсан шүү.
Ёоо юу вэ Фэнг-Шү Ганбаатар, Монголын алтын Номтойбаяр, Моносын Эрдэнэчимэг, шарга азарганы Наранхүү эд нар тууж явахын. Ганбаатарын насны хүсэл нь биелж байх шиг байна шд. Хэдэн жил зүтгэснийх зорьсондоо хүрдэг л юм байна. Анх л фэншү байгуулаад л олон удаа тв-гээр гараал олонд нүүрээ таниулаал. Аймаар менежменттэй явж байгаан шүү. Номтойбаяр Наранхүү хоёр бол мөнгөөр юу хүссэнээ авч болдогийн амьдын амьд жишээ. Би уг нь хүний сонгох сонгогдох эрхийн тухай яримааргүй байна л даа. Гэхдээ би ер нь Их хуралд нэр дэвшмээр санагдчихлаа. Азхүү байгаад ёозхүүгээр цохивол хэдэн жилийн дараа гарчихдаг л газар юм бишүү.
Ер нь энэ хэдэн блогчид нэгнээ дэвшүүлээд түүнийгээ зүтгүүлсээр байгаад гаргачихвал яасын. Гарвал гараад ирэхээр л юм байна шд.

Ямар ч байсан олонх болчихжээ
Заа за, АН ямар ч байсан олонх болж чаджээ. Би өөрөө ялчихсан юм шиг сэтгэл нэг л сайхан хангалуун байх чинь. Одоо яаж ажиллахыг нь харах л үлдэж байх шив дээ. МАН тийм ч амар бууж өгөхгүй л дээ. Ялагдсан ч сөрөг хүчний үүргээ сайн биелүүлэх байлгүй бүр хэдэн зуун хувиар.
Гараар тоолно гээд
дэвхцээд байхын. Тэгэж гараар тоолох байсан юм бол анхнаасаа яах гэж саналын машин авсын, машинаар санал авахыг нь хүлээн зөвшөөрсийн бэ. Ямар ч арга саамгүй чин үнэнээр нь машинаар уншуулахаар харин ч энэ чинь ард түмний жинхэнэ сонголт гарч ирж байгаа юм бишүү. МАН-ынхаан ялагдаж сур л даа.
Саналын машины тооллого гар тооллого хоёр зөрсөн гэвүү?
Сонгууль эхлэхийн өмнө 4 удаа шалгахад зүгээр байна гээд байсан байж одоо гараар тоолохоор зөрж байна гээд байдаг нь ямар учиртай юм. Иймхэн юмыг шалгаагүй байсан юмуу? Тэгээд юуг нь шалгасан болж байна. Тогонд залгаад ажилллаж байна уу үгүй юу, хуудсаа уншиж чадаж байна уу үгүй гэж л шалгасан юмуу хаашаа юм бэ.
Wednesday, June 27, 2012
Нэг юм хэлчихэе
Ямар хүмүүс сонгуульд нэр дэвшинэ үү, хэн хэндээ саналаа өгнө үү надад ердөө ч падлий алга. Энэ чинь ардчилсан нийгэм дэх хувь хүний сонгох сонгогдох эрх. Жишээ нь, манай ээж Энхбаярын МАХНамд өгнө гэсэн, манай эмээ МАН-ын улаан идэвхитэн мэдээж тэдэндээ өгөх нь ойлгомжтой, энэ жил манай нөхөр ИЗ-Ногоон намд өгнө гэсэн. Би бол ардчилсан хүчинг дэмждэг гэхдээ би энэ намын идэвхитэн гишүүн ямар нэг юм биш.
Хамгийн гол нь хэн нэгэн нь би, бид нар заавал ялах ёстой, сонгууль бидний талд болох ёстой гэж ямар нэг арга чарга, хөрөнгө мөнгө, булхай луйвар, заль мэх хэрэглэх ёсгүй бүгд яг л адилхан шударгаар өрсөлдөх ёстой гэж бодож байна. Хэн нэгэн нь булхай арга хэрэглээд буруу юм хийгээд байгаа учраас би энд ингээд боож үхэх гээд дэвхцээд байгаа юм. Хэн юу хийгээд байгааг та нар өөрсдөө мэдэж байгаа биз.
Tuesday, June 26, 2012
Дахиад үглэхээс
Би нь сонгуулиар амьсгалаад хэцүү байнаа. Ингэж байгаад галзуурчих вий дээ. Өнөөдөр тэгсэн бас нэг нөхрийн ярилцлагыг үзээд тэсдэггүй ээ.
МАН-ын гишүүн нэг өвөө ярилцлага өгсөн байна л даа "Би 32 жил энэ намын гишүүн байна, анх 1980 онд элсэж байлаа" гэжээ. Өнгөц харахад хуучин МАХНамын гишүүн улаан коммунист манай эмээтэй л адил, жирийн л хөгшчүүлийн нэг байгаа юм. Бидний өвөө эмээ нар бүгд энэ намын гишүүн шүү дээ. Гэтэл бодоод үзэхээр ийм юмаа.
1. Тэр үед энэ намаас өөр нам байгаагүй. Тэгэхээр энэ намд элсэх эсвэл элсэхгүй гэсэн 2 сонголт л байсан. Гэхдээ намд элсээгүй хүнийг элдвээр боож хавчдаг байсан болохоор намын гишүүн болохоос өөр сонголт байгаагүй гэсэн үг. Хэрвээ тэр үед олон намаас сонголт хийх боломж байсан бол бусад хүмүүс өөр нам сонгоод байхад би л энэ намыг сонгож элсээд одоо болтол гишүүн нь хэвээр үнэнч явж байна гэж ярьж болох юм.
2. Тэгээд бас бодоод байсан чинь энэ чинь нэрээ солиод МАН болоод батлахаа ч солиод гишүүддээ шинэ батлах тараагаад сүйд майд болоод байсан биз дээ. Тэгэхээр яаж ч бодсон би наян онд элссэн 32 жилийн гишүүн гэж ярих үндэслэлгүй ч юм шиг.
Уг зүй нь бол энэ нам 90 оны хувьсгалын дараа үзэл бодол чиг баримжаа нь өөрчлөгдсөн байх учиртай. Үгүй бол коммунист нам биз дээ энэ чинь. Тэгэхээр бид коммунистуудтай зэрэгцэн амьдарч байна гэсэн үг үү, хэрвээ тийм олон жилийн түүхтэй гээд зүтгээд байгаа юм бол? Ухаан мэдээ орсон цагаасаа манай нам миний нам гэж яриад сурчихсан яс маханд нь шингэчихсэн хөгшчүүлийг буруутгах аргагүй. Хамгийн гол нь тэр намын чинь нөхдүүд намаа төрөөс луйвар хийх арга болгон ашиглаад байгааг яаж ч тайлбарлаад ойлгодоггүй юм билээ, манай эмээгээр жишээ авахад. Хуучны үнэнч хөгшин гишүүдээ асарч тойлж барьж байхаа сайн мэднээ эд нар чинь, хүсвэл эндээс уншина биз.
Зүй нь бол 90 оны ардчиллын дараа энэ намыг татан буулгаад эд хөрөнгийг нь хурааж улсын мэдэлд аваад, за та нар үнэхээр итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдмээр байгаа бол хүссэн хүнтэйгээ хүссэн нэртэй намаа байгуулаад яв, ямар ч байсан одоо ардын хувьсгалт нам гэдэг коммунист нам байхгүй гэх ёстой байсан юм. Тэгээд бүгдээрээ гараанаас зэрэг хөдлөнө биз. Тэгэхгүй одоо нэг яаж ч хасаад 90-с буудаггүй настай нэг нам байгаад л байх юмаа.

Толгой эргэх вий
Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас чинь харин ёстой нэг эргүүтмээр эд байх чинь вэ? 3 мандаттай газрын хүмүүс бол 3 хүний нэрний урд талын бөөрөнхийг бөглөж будаад дараа нь доор нь 1 намын нэрийг будаад тэгээд болоогүй арагшаа нь эргүүлээд ИТХ-ын 1 хүний нэрний урдахыг бас 1 намын нэрний урдах бөөрөнхийг будах нь дээ. Ганц бөглөөс л дутуу бол таны санал хүчингүй болно. Хамгийн дээд тал нь 3 мандаттай газрын хүмүүс нийтдээ 7 удаа будах нь байна шүү дээ хүмүүсээ.
Sunday, June 17, 2012
Мэдээгүйдээ хэлээрэй
Иргэн бүрт хувь хишиг хүртээнэ гэж 1072 хувьцаа өгч байгааг мэдсэн биз дээ. Энэ хувьцааг Монгол улсын иргэн хүн авах эрхтэй, авах ч ёстой. Гэтэл одоо засгийн эрхэнд байгаа МАН гуайчууд энэ хувьцааныхаа оронд 1 сая төгрөг ав тэгээд хувьцаа авах эрхгүй болно гэж байгаа гэнэ. Хоногийн хоолоо бодсон өнөө хүмүүс нь нэг сая төгрөгийг нь аваад хувьцаанаасаа татгалзаж байгаа юм байх. Бүр хороо хорин болгон дээр "1 сая төгрөгөө авъя аа, хувьцаанаасаа татгалзая аа" гэж өргөдөл бичүүлж авч байгаа гэнэ. Манай эмээ тэгэж байна лээ. Эмээ маань мөнгөө авна гээд өргөдлөө бичээд өгчихсөн гэнэ. Бас л аашиллаа эмээгээ. Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ, ээжийгээ эмээгээ мэдээлэл муугаас болж яаж тархиа угаалгаж буруу ойлголт авч бас хулхидуулах гэж байгааг нь өөрийн биеэр олж мэдлээ. Би ч яахав ямар ч байсан эндээс учирлаж тайлбарлаад үнэн мөнийг нь ойлгуулаад өгч болно. Харин над шиг тайлбарлаад өгөх хүн байхгүй хүмүүс ганц сая төгрөгөөр насаараа эх орныхоо хувь хүртэх эрхээ хасуулах нь байна шд. Тэгээд тэр муу МАН-ынхан их зальтай, энэ 1 сая төгрөг чинь манай намын өгнө гэж амласан мөнгө юм шүү дээ, бид ингээд л амласнаа өгчихлөө гэж байгаа гэнэ шүү. Энэ чинь зүгээр л арай дэндсэн луйвар заль булхай дээрэм тонуул юм бишүү. Хэлэх муу үг ч олдохгүй юм.
Хүмүүсээ, Монголд байгаа ах дүү нартаа тэр нэг сая төгрөгийг нь авч хувьцаанаасаа татгалзаж болохгүй шүү гэдгийг сайн хэлж өгөөрэй. Ард түмнийг мэдлэг мэдээлэл муутайг нь далимдуулж дээрэмдэж байна.
... жилийн дараа миний Монгол улс
Заримдаа ч цөхрөхөөрөө цаг хугацаа хурдан өнгөрөөд улс орны маань энэ нэг хачин гажиг нийгэм жаахан өөрчлөгдөөсэй гэж хүсэх юм. Дахиад 20, 30, 40, 50 жилийн дараа миний Монгол улс ямар болсон байх бол?
Утаагүй, хоггүй, замын түгжрэлгүй, тоос шороогүй Улаанбаатарын гудамжаар дугуй, нийтийн тээвэр, жижиг тэрэг хөлхөлдөөд л. Хүмүүс нь өнгөлөг гэгээлэг хувцастай, нүүрэндээ инээмсэглэлтэй алхалдаад л, цаанаа нэг жаргалтай.
Ажил төрөл хөөцөлдлөө гэхэд мэдээлэл нь ойлгомжтой, төрийн албаныхны үйлчилгээ хурдан шуурхай, үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч соёлтой, хүлээцтэй.
Эмнэлгийн үйлчилгээ үнэтэй ч гэсэн сайхан, эмч сувилагч нар нь хүнийг баян ядуугаар нь ялгахгүй зөвхөн өвчнөөр нь л ялгадаг. Энэ сайхан үйлчилгээтэй эмнэлгийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас ихэнх хувийг нь даадаг баян улс болохоор ядуу хүн ч өвдөх эмчлүүлэх эрхтэй.
Цөөхөн хэдэн их сургууль нь дэлхийн жишиг төлбөртэй ч дэлхийн жишиг боловсрол олгодог. Түүнд нь сурч байгаа оюутнууд нь энд тэндэхийн олон улсын хурал семинарт байнга оролцож монгол оюутан судлаачдын нэрийг дэлхийд дуурсгаж байдаг. Их сургуульд орох шалгаруулалт нь асар өндөр тул түүнд тэнцэж орох нь нэр төрийн гавьяа байхаас аавынх нь компани албан тушаалын гавьяа биш.
Хөдөөний малчид нь орчин үеийн техникжсэн фермерүүд болчихсон, манай улс адуу үхэр хонины махны томоохон экспортлогч орон болчихсон. Бүх малаа албан ёсоор хүн шиг вакцинжуулдаг, найдвартай болохоор гадаадад монгол малын мах нэр хүндтэй. Орон нутагт нь хүлэмжийн болон ашигт газар тариалан эрчимтэй хөгжчихсөн болохоор хятадаас ногоо бараг импортлохоо болисон, малын тэжээлийг л эс тооцвол.
Аялал жуулчлалын маш алдартай бүс нутаг болчихсон, жилд 10 сая жуулчин авдаг, аялал жуулчлалын бизнесийн боссууд нь монголчууд байхаас яг үйлчилгээний ажилчид нь дан гадныхан.
Төрийн албаны шалгаруулалт ажил үйчилгээ бүх зүйл нь маш ил тод явагддаг, бүх тайлан тэнцэл төсөв санхүү нь бүгд онлайнаар байж байдаг, ард иргэд нь байнга шалгаастай асуугаастай, хянаастай. Төсвийн мөнгөнөөс тендер нэрээр иднэ гэдэг ойлголт аль тэртээд улиран одсон, ганц төгрөг дутсан бол маш хатуу шийтгэлтэй. Гэхдээ ийм хэрэг огт гардаггүй.
Хүмүүсийн цалин хангамж нь амьдралд хүрэлцээтэй, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ хангалуун, амьдрах орчин таатай болохоор хүмүүс илүү дутуу юманд ч шунадаггүй.
Монгол улсыг маань гадаадын ихэнх улс орон маш сайн мэддэг, мэдэхгүй бол харанхуй бүдүүлгийг нь гайхдаг.
Нэг ийм л улс орон болчихсон байгаасай хэзээ нэгэн цагт. Тэр цагийг би үзэж чаддаггүй юм гэхэд миний үр хүүхдүүд үзэх болно.
Миний ээжийн тархийг хэн угаачихав аа?
Монголд суугаа ээжтэйгээ ярилаа.
-За ээж сонгуулиар хэнд өгөх гэж байна?
-Миний охин хэнд өгсөн?
-Мэдээж Ардчилалдаа л өгнө шд. Өгсөөр ч ирсэн. Гэхдээ энэ жил ИЗНогоон намаас бас гайгүй хүмүүс дэвшиж байна лээ. Та яахав харьцуулаад үзэхгүй юу.
-Ээж нь МАХНамд өгдөг юмуу л гэж бодоод байна.
-Юу?
-Энхбаярын шинэ намаа. Өнөө хуучин МАХНам чинь МАН болоод шинээр байгуулагдчихсан шдээ.
-Тэр чинь зүгээр л нэрээ сольчихсон байхгүй юу. Нэрээ сольсон ч хүмүүс нь хэвээрээ байдаг юм байгаа биз дээ. Ээ ээж минь дээ та очиж очиж Энхбаяр байхдаа яахав дээ. Яагаад вэ?
-Өө энэ Элбэгдорж чинь ёстой нээрээ аймаар идэж уусан амьтан байна шд. Дорлигжавыгаа томилонгуутаа яасан яасан гэнэ вэ.
-Хэн тэгэж байна?
-Энхбаяр ард түмэндээ хандаад хачин сайхан хоёр хуудас захиа бичсэн байна. Тэр Элбэгдоржийн хамаг булхайг нь дэлгэж.
-Юуны чинь хамаг булхай. Харин ч өөрөө ёстой хамаг муу муухайн үүр уурхай байхгүй юу. Ээжээ юуны чинь хачин сайхан захиа, та чинь юугаа яриад байгаа юм бэ. Хэн таны тархийг ингэтэл чинь угаачихдаг байнаа. Хөөрхий муу ээж минь дээ. Таны насныхныг мэдээллээс хол байдаг мэдлэг боловсрол тааруугаар нь далимдуулж эд нар нээрээ, нээрээ арай ч дээ. Ингээд ард түмнийг ядуу буурай харанхуй бүдүүлэг мэдлэг боловсролгүй байлгах бодлого явуулдаг байхгүй юу наад МАХН-ынхан чинь.
-МАХН чинь одоо Энхбаяр болсоон. Хуучин МАХН чинь одоо МАН гээд шинээр байгуулагчдихсан шдээ.
-Мэдэж байнаа мэдэж байна. Мэдэхийн дээдээр мэдэж байна.
-Битгий хар яр гээд байгаач ээж рүүгээ.
-Таньд уурлаагүй ээ. Таны тархийг ингэтэл чинь угаасан хүмүүсийг бодоод уур хүрээд байна.
P.S.
-Манай тойрогт Энхбаярын намаас Уянгаа нэр дэвшиж байгаа юм билээ. Ээж нь Энхбаярт өгөх гээгүй ээ Уянгаад саналаа өгөх гэж байгаа.
-Ямар Уянгаа? Сэтгүүлч шар үст Уянгаа юу?
-Тийм
-Юу вэ, тэр чинь Энхбаяраас л муу хүн алга гээд ТВ-ээр муулаад л сууж байдаг байсан биз дээ. Яахаараа Энхбаярын намаас дэвшчихсэн явж байдаг байнаа. Иш манай сонгууль ч гэж дээ. Төсвийн мөнгөнөөс хулгайлах гэсэн хулгайч нарын нэр нүүргүй уралцаан л болох юм дөө.
-За за ээж нь дараа ярья.
P.S. Өнгөрсөн сонгуулиар надтай цуг ардчилсан намд зүв зүгээр саналаа өгөөд явж байсан ээжийг минь намайг эзгүй ардуур хэн ингэтэл нь тархийг нь угаачихдаг байнаа.

Friday, September 2, 2011
Монгол дуусчихсан юм биш үү?
Юу вэ, энэ улсыг чинь зараад дуусцан юм биш үү. Гадныхан манай улсыг зарж идээд эдэлж хэрэглээд бидний хэдхэн монголчууд нь со явж хар ажил хийх нь хийгээд үлдсэн хэд нь утаат Улаанбаатартаа шамбааралданхан хордож үхээд цөөн хэд нь малаа дагаж хөдөө хөхрөөд. За мэдэхгүй ээ мэдэхгүй, мэдрэл муудах нь ингэж нервтээд байвал.
Subscribe to:
Posts (Atom)