Талбайн хажуугаар явж өнгөрөв |
Нөгөө алдарт сэлмэн байшин |
Сүрбаатарын хөшөөг солих гээд аваад явчихсан |
Талбай дээр жил бүр засдаг ёолк |
Шангрила оффис |
Төв шуудан дээрх реклам |
Шангрила оффис урд талаасаа |
Урьд талд нь ийм ёолк засаад MCS Coca Cola-гаа рекламдсан байгаа нь |
Энэ бол паркын зүүн хойд өнцөг. Энд Шангрила зочид буудлыг нь барьж байгаа |
Заа парк гараад ирлээ |
Энэ зүүн талаасаа, ө.х. замын цагдаа талаасаа харагдаж байгаан |
За урдуур нь тойроод ирлээ |
Ийм нэртэй яармаг гарч байгаа гэсэн. Нээрээ шинэ парк урдуураа ордог болсон. |
Хүмүүс орох билет авч байна. 1000₮ |
Заа орлоо |
Орлоо |
Энэ шүүр барьсан нөхөр шөнө тэр чигээрээ гэрэлтдэг юм байна лээ |
Парк дотор |
Энэ дун шиг сонин байгууламж юу болохыг одоо болтол хэн ч мэдэхгүй байгаа гэж. |
Хажуу тийшээ харсан зураг яаж ч засч хадгалаад тэр чигээрээ ороод ирэх юмаа. |
Энэ цагаан асар дотор нөгөө яармаг нь байгаа. |
Ийм хөөрхөн жижигхээн каток байна лээ. |
Паркыг тойроод бөөн байшин баригдаж байгаа. |
Энд нэг пингвин цохиж явна лээ. |
Их додигор пингвинээ энэ. |
Хүүхэд унах гэвэл түшээд авна |
Ийм хөөрхөн бор байшингууд дотор юм зараад байх шиг байсан. |
Халуун кофе, зарим нь зураг авч өгдөг үйлчилгээ байна лээ. |
Алсыг харагч. Гэхдээ ажилладаггүй юм. Кабин нь жижигхэн учир солино гэж байна лээ. |
Эрх чөлөөний хөшөө |
Мөсөөр дэлхийн алдарт байгууламжуудыг барьсан байсан |
Тэр цаад талын навсархай баригдаж байгаа байшин бол HILTON зочид буудал |
Энэ нэг сонин чулуун байгууламж |
Паркын зарим тоглоом ёолктойгоо харагдаж байна |
Энэ 2 босоо улаан юм пуужин шиг эргэлддэг тоглоом. Зун энэ нь гацаад л байсан. |
Энэ агаарын дугуйн зам, цаана нь савладаг усан онгоц харагдаж байна. |
Нөгөө усан онгоц нь. |
Энэ зургийг би яаж ч эргүүлээд еөр болсонгүй. Паркын ёолк, алсыг харагчтайгаа. дээр нь дараад үзчихээрэй. |
За энэ харин ёстой гоё байшин. Яагаав нөгөө цөөрмийн голд байдаг байшинг чинь ийм ордон болгож байгаан. |
Мангасын амны гулсуур. |
Багадаа мөн ч их гулгадаг байж билээ. Одоо тэгсэн хүүхдүүд маань гулгаж байх юм. |
Энэ ордон надад их таалагдсан болохоор дахин дахин зургийг нь авав. Гэхдээ одоохондоо ашиглалтанд ороогүй байгаа. Ирэх зун л орох байх. |
Үлгэрийн ордон, ёолк, кран, сар. |
Энэ усан оргилуур. Зун халууцсан хүмүүс тойроод шавчихдагийн. |
Том ёолкны нөгөө талд ийм бугатай чарга байна лээ. Хүүхдүүд сууж зургаа татуулах зориулалттай. |
Энэ нөгөө яармаг нь. |
Юм нь их үнэтэй байна лээ. Бусад дэлгүүрт 3,000₮ гэж байгаа юмыг эндээс та 3,500-4,000₮-өөр авна. |
Буцахдаа Соёолж ба түүний Номингоор дайрав. |
Нөгөө Шангрила оффис чинь шөнө. Манай хот гадаадын хотоос ялгарахгүй л харагдаж байгаа биз дээ. |
4 comments:
Хүмүүс тэр байшинг зүсэн зүйлээр нэрлэхиймаа тэ. Сэлмэн байшин, усан онгоцны далбаа, жирэмсэн барилга энтр. Жинхэнэ нэр нь юу юм болоо??
таньдагаас мангасын ам л байна даа
Уг нэр нь бол хөөрхий "Blue Sky Tower" юм байгаан л даа.
Би үнэнийг хэлэхэд үүгээр яваагүй хараачгүй ш дээ монголд байдаг байж их сонирхолтой харагдаж байна шүү.
Post a Comment