Манай ёолк |
Энэ вантикийг би хийсэн юм |
Энэ жил ийм цэцгээр гоёдог болсон байна лээ. |
Бас ийм туузнууд их моод болсон байна |
Тахианы махны ороомог хийж идэв. Гоё амттай болсон шүү. |
Мэдээж ТВ-гээ үзэв. Дагвадорж Пепсиний рекламанд. Сонин байх болов уу гээд оруулчихлаа. |
Пепси Монголд |
Ерөнхийлөгч үгээ хэлэв |
Сүүгээ өргөлөө /Энэ жил Ерөнхийлөгч маань архинаас татгалзах уриалга гаргаж байгаан/ |
Уулаа |
Шинэ он гарлаа |
Гадаа ёслолын буудлага нижигнэв. |
Эд нар бол байрны гадаа хүмүүсийн буудуулж байгаа салютнууд. |
Харин энэ бол улсын салют. |
Яг үнэнийг хэлэхэд манай гэрийн эндээс харагдахгүй байсан л даа. |
Тэгээд наадмаар буудсан салютын зургийг оруулчихлаа. |
Ёолкны салют хэр гоё байсныг мэдэхгүй байна, харин энэ салютууд бол дажгүй л байгаа биз дээ. |
Та бүхэнд шинэ онд чинь шижигнэсэн сайхан амжилтыг хүсэн ерөөе!
4 comments:
Асагийн тоглосон рекламыг үзсэн. Монгол эр хүний хийморь малгай, бүсэндээ байдаг гэдэг. Гэтэл бүлэг цэргийн толгойлогч (магадгүй Чингэс хаан) нь ганцаараа хээр хөдөө малгайгүй таваргаж яваа нь логикгүй санагдсан. Ерөнхийлөгч ч гэсэн дээ, нэг муу хужаа стаканаар сүү уугаад байхдаа яахав дээ, зэс, модон ч болов хамаагүй, монгол хийцийн ганц аяга олдоогүй юм байх даа...
Мартсанаас мал мэнд үү гэгчээр нээрээ Шинэ жилийн мэнд! ..., ккк
Баярлалаа Саарал ахдаа. Танд ч бас шинэ оны мэнд!
Ерөнхийлөгчийн хувьд гэвэл, шампанскийг шилэн хундаганд уудаг болохоор түүнийг сүүгээр орлуулаад ямар шампанскний хундаганд хийчилтэй биш гээд стаканд хийсэн байхаа. Ямар ч байсан архинаас татгалзаж байгаа нь хамгийн сайхан бөгөөд чухал нь гэж бодож байна.
Дагвадоржийн реклам ч яаахав ямар ч урлаг уран сайханд хэтрүүлэг гэх зүйл байжил байдаг шд. Элбэгдорж шмпосикийг л орлуулж хийсэн байх ер нь хятад ч бай ямар ч бай хийгээд ууж байвал болоо бишүү. Муухай бодолтой хүн байна шүү саарал
За өнгөрсөн ч гэсэн шинэ жилийн мэнд кк.
Шинэ жил гэхээр бүүр сэтгэл гэгэлзээд байдаг юм. Бүх юм цагааханаар харагдаад л. Танай гацуур их гоё дэгжин болжээ. Бас хоол их амттай харагдаж байна Солютны хувьд хэлэх ч юм биш.
Би ер нь энэ жил жирэмсэн юм шиг л цүдийтэл идсэндээ бурхан минь... Жин ч нэмсэн хэхэ
Post a Comment