Өчигдөр орой 10 цаг болж байхад нөхөр бид хоёр 32-ын тойргийн тэндэх станцаас бензин аваад зогсож байлаа. Мэдээж 10 болж байгаа юм чинь хүний хөл татарчихсан хав харанхуй. Гэтэл нөхөр гэнэтхэн уулга алдаад "Хүүе энэ хоёр жаахан амьтан хаачих гэж яваа юм бэ?" гэлээ. Харсан чинь яг тэр клонкын хажуугаар 2 жаахан хүүхэд гүйж байна. Ах дүү хоёрын нас нь яг л манай хоёртой ижилхэн боловуу, үсрээд л ганц ах байх, миний таамагласнаар ах нь 7 настай дүү нь 5 настай л байхаа. Ах нь хичээлийн цүнхээ үүрчихсэн, дүү охиноо хурдал хурдал хурдан гүй гээд чирээд байгаа юмаа хөөрхий амьтан. Бид хоёр бушуухан бензинээ дүүргэж хөдлөөд араас нь харах гээд 32-ын тойргийн уулзварыг тойрч буцаж эргээд хүүхдүүдийн явж байсан 7 буудал руу өгсдөг замын харалдаа ирсэн боловч хоёр жаахан амьтад гүйлдсээр харанхуйд уусан оджээ.
Уг нь хүргээд өгье гэж бодсон боловч амжсангүй. Ийм нялх амьтадаа харанхуй шөнө ингээд хоёулхныг нь явуулж байдаг гэрийнхнийх нь бөх зүрхтэйг гайхсаар бид хоёр харихаар явсан. Өдий орой болсон байхад хичээл сургуулиа тараад явна гэж байхгүй. Бодвол хэн нэг хүн нь замын энэ хавьд хүргэж ирээд "За дүүгээ дагуулаад гэр лүүгээ гүйчих" гэсэн байх. Гэр нь ойрхон байсан гэж л найдъя даа.
5 comments:
Монголын нэг эмгэнэл. Бүхнийг хүүхдийн төлөө гэдэг боловч цагаа тулахаар хүүхдийн асуудал хүнд нөхцөл байдалд байдаг. Түүндээ ч монголчууд дассан. Хүүхдүүд гадуур хэснэ, тамхи татна, гуйлга гуйна, шөнө орой ганц нэгээрээ явна, сургууль соёлоос завсардана, хүчирхийлэлд өртөнө, зарагдана, хөдөлмөрөө шулуулна гэх мэт дурьдаад баршгүй. Хүүхдийн өчнөөн төчнөөн байгууллага байдаг боловч тэд нар хүүхдийн нэр ашиглан зөвхөн цалин авах, нэр хүндээ өргөх байдлаар ажилладаг мэт ойлгож явдаг.
Ялангуяа хүүхдийн хүчирхийлэлийн асуудлыг орхигдсон.
Ирээдүйд аав ээжүүд ухаан сууж хүүхэд бүр жаргалтай байх орчин бүрдэнэ гэж л найдахаас...
hm... geree olj ochson l gej naiday. huuhdiig harj handah zawgui yumuu setgelgui humuust huuhed gargah hereg yu bna. Өр өвдчихлөө.
Хүүхдүүдийг эцэг эх нь л хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах юм бэ. Хүмүүс жаахан ухамсартай байх хэрэгтэй, тийм хөөрхөн амьтдыг айлган айлган шөнө орой өвлийн хүйтэнд явуулна гэдэг их харгис асуудал шдээ. Хөөрхий минь юу ч болоо билээ. Энэ талаар анхаарахгүй бол болохгүй ээ. Хүний наймааны асуудал ингээд л үүсэх болдын шдээ.
Huurhii huuhduud. Evii iim huuhduudiig harahaar buur zurh uvduud hooloi deeguur yum torood baidag yumaa. Ertuntsiin ali ch gazar tursun huvi zayanaasaa ul hamaaran huuhed bur adilhan baih yostoi bishuu. Huuhded yuniih ni buruu baih ve de. Tedniig Mongold tursunuuruu azgui bailgaj baigaa humuus bol nasand hursen mongol humuus bid l yum daa.
Huugiinh ni bie sain uu?
Post a Comment