Эксел гээд машин их таксинд явдаг байсан, одоо их цөөрчээ. Нэг онигоо байдаг даа. "Компанийн захирлын авгай жийпээ унаад явж байтал тоормос нь ажиллахгүй болчихжээ. Сандраад нөхөр лүүгээ залгаад яах вэ гэтэл наад ойр хавьд чинь эксел явж байна уу гэж. Явж байна гэсэн чинь очиж мөргөөд зогсчихоо гэж гэнэ". Тиймэрхүү явдал өнөөдөр надад тохиолдлоо.
Цас хялмаалчихсан байхаар нь машинаа унаагүй юмаа. Таксинд гар өргөтөл нэг эксел зогслоо. Суугаад явж байтал нэг туслах замаас гарч ирсэн машин манай экселийг хажуу бөөрнөөс нь ирээд ТҮГ. Аймаар сүртэй ч дуугардаг юм. Би ч орилоод л жолооч нь ч хараал урсгаад л буугаад явчлаа. Нөгөө ирж мөргөсөн машинаас нэг авгай бууж ирж байнаа . Хаалга нь онгорхой байгаа юм чинь надад бүх яриа нь тод сонсогдож байна.
Манай экселийн жолооч:
-Яаж байгаа юм бэ та, болгоомжтой явахад яадаг юм.
-Харин тийм ээ, эгчийгээ уучлаарай. За яахав?
-Яах юу байдаг юм, 10-ийг өг. Өгөхгүй бол Авто дуудлаа.
-Заа 10 байхдаа яадаг юм. Эгчид нь хэд байна үзээдхэе. 5 л болно шдээ.
-Энэ чинь хүний машин шдээ. Би энийг чинь замаскдуулна, будуулна. 10-ийг өгөө, үгүй бол авто дуудлаа шүү.
-Заа миний дүү битгий за, эгчид нь нийтдээ 10 л байна, эгч нь 4-өөр нь юм авах ёстой юм. Чи 6-г нь ав. Тэгэх үү, миний дүү, заа тэг.
Хармаанаасаа задгай мөнгө гаргаж ирж тоолоод заримыг нь өөрөө аваад үлдсэнийг нь өгөв. Манай жолооч эгчдээ эрхэлж байгаа эрх дүү шиг уруулаа унжуулж ээ-ээ гээд л арай л больё больё гэж эрх хүүхэд шиг хоёр тийшээ савлаагүй байх. Нөгөө мөргөдөг эгч ч гэсэн Заа миний дүү сайн дүү шүү заа миний дүү гээд эрх дүүгээ аргадаж байгаа юм шиг л юм болов. Тэгээд л манай экселийн жолооч өгсөн 6-г нь аваад бүгд машин машиндаа суугаад зам мөрөө хөөж одоцгоолоо.
Мөргүүлээд ч сурчихсан юм, мөргөөд ч сурчихсан юм биш үү гэж бодоод инээд хүрч явлаа. Мань мэт нь ингэж эксел мөргөсөн бол 10-ийг өг гэвэл уухайн тас өгөөд л айж бүлтгэнээд л яах байсан бол, хүмүүс чинь тэгдэггүй юм байна шдээ гэж бодоод бүүр инээд хүрээд...
2 comments:
10ийг нэхдэг гайгүй л хүн байна. хүмүүс чинь яагаа ч үгүй байхад л 40ийг өг гээд зогсчдог шдээ. би машинаа мөргүүлчээд өөрөө мөргөцийм шиг сандраад алга болж өгдийн.
Экселд бол 10 цаас чангадна ш д гэснээс бас нэг онигоо байнаа цаана чинь.
Экселийг яаж өөрийнх нь үнээс 2 дахин өндөр үнээр зарах вэ? Банкыг нь бензинээр дүүргээд зарах хахахаа
Post a Comment