Сайхан л туулай жил гарч байна. Сайхан дулаахан байлаа. Сайхан ч цас орлоо. Айл хэссээн хэссэн, алт мөнгө цуглуулсан. Та бүгд сайхан шинэлэв үү, онд мэнд тарган тавтай оров уу?
Яг сар шинийг бол эмнэлэгт өнгөрөөсөн. Юун тэр шинийн нэгэн, юун тэр зүг чиг мөр гаргах манатай л байлаа. Амны билгээ бодоод муу мэдээгээр шинэ оны мэдээгээ эхлээд яахав гэж бодлоо. Нэг хэсэгтээ амь тэмцсэн давчуу байсан болохоор нээт орж ирэх ч зав гарсангүй. Сэтгэл санаа их л хэцүүхэн байснаа хүүгийн маань сүүлийн шинжилгээ гайгүй гараад одоо нэг нэт орох наастртай болчихоод сууж байна л даа. Хажуугаар нь ажил гэж нам дарах нь ээ намайг.
Сүүлийн сэтгэгдэл дээр Бубу асуусан байсан. Тэднийх чинь http://www.ezbuy.mn/ гээд сайт нь байгаа тэндээс утсыг нь хараад авах юмаа асуучих. Шууд бодож байгаад үнийг нь за тэдэд авчирч өгнө гээд хэлдэг юм байна лээ.
4 comments:
Daanch haragdahgui baisan um. Huud ni bas ger buld ni eruul enhiig husen yuruuye. Edgenee huurhun huu ni.
huud ni edgeneee, edgene gsn setgele l aldaj bolohgui gj bodoj bn, nadad oir dotnii humuus hundeer ovdoh uye sayhniig hurtel garch bsnguiee, ymar bgag chine halit gadarlaj l bn, setgelee taivan blgarai:D
websiteiig odoohon shalgaadahya, Kindle sonirhood bgn bi, ta neeree kindle avna gj bsn avsnu
Сэтгэлийн дэм өгч байдаг та нартаа баярлалаа. Хүү маань гайгүй болж байгаа. Би чинь нэг хэсэг мэдрэл муутай юм шиг л явж байснаа бодвол одоо арай нэг сэтгэл санаа тайвширч ажлаа хийхтэйгээ болчихоод байна.
Bubu-д: Би Kindle аваагүй байгаа. Тэрний оронд бараг шууд tablet PC авчихсан нь дээр юм шиг санагдаад байгаан Саарал ахын зөвлөснөөр. Тэгээд iPad-ыг асуусан чинь гайгүй үнээр авчирч өгөх юм билээ. Бодоод л байна.
энд дар
Post a Comment