Wednesday, February 16, 2011

Улсын эмнэлэгт үзүүлэх гэж оролдсон нь

Уг нь улсын эмнэлэг үнэгүй л дээ. Даан ч үзүүлэх гээд чадсангүй.
Хүүг маань эмнэлгээс гараад 7 хоноод шээсний шинжилгээ өгөөд үзүүлээрэй гэсэн юм. Саяны Даваа гаригийн өглөө шээсийг нь шинжилгээнд өгчихөөд цайны цагаар хариуг нь автал их үрэвсэлтэй байна гэж гараад. Сандраад л гэр лүүгээ гүйгээд хүүгээ аваад Эх нялхасыг зорилоо. Нөгөө хэвтэж байсан тасаг руугаа ороод эмчид нь үзүүлэх гэтэл амралтаа аваад явчихжээ. Утас руу нь залгаад бид 2 яах вэ гэтэл амбулаториор үзүүл гэж байна. Бүүр гадагшаа гараад хойно байдаг амбулатори руу нь ороод хувцсаа өлгүүл гэнэ өлгүүлчээд "Зүрх судас холбогч эд" гэсэн хаалган дээр очвол гадаа нь хүн байхгүй болохоор нь ашгүй оочергүй байна гэж баярлаад хаалгыг түлхтэл мэдээж цоожтой. Яачихсан юм бол гээд хартал нэг цаас наачихаж. "Дотоод ажилтай тул өнөөдөр үзэхгүй". 
Буцаад үүд рүү жижүүр шиг хүнээс нь яасан юм бол мэдэхгүй биз гээд асуувал ажилтай л юм байлгүй мэдэхгүй гээд мөрөө хавчснаа ноомер авсан юмуу гэж байна. Юун номер билээ гэвэл өглөө 8 цагт ирж оочерлож ноомер /үзүүлэх цаг/ авч байж үзүүлдэг гэнээ. За би ч яахав, хотын төвөөс давхиад ирнэ, хөдөө гадаанаас ирсэн хүмүүс яадаг юм бол доо. Энд чинь дандаа хөдөөнөөс ирсэн хүмүүс л үр хүүхдээ үзүүлэх гээд тэвэрчихсэн хөтөлчихсөн үүрчихсэн л пиг явж байх юм.  Улсдаа ганц эмнэлэг байж бас номер гэж хүнд сурталдаад яахнав дээ. Ядарсан зовсон хүүхдүүдийг ирсэн цагт нь үзэх л хэрэгтэй юм биш үү.
Тэгээд үзүүлэх найдвар тасраад горьдлого тээн коридороор нь хүүгээ тэврээд явж байтал яг тэр зүрхний өрөөний хажууд Монгол улсын зөвлөх эмч, ЭНЭШТ-ийн зөвлөх эмч яасан яасан гээд бөөн цол гуншинтай хүний хаалга байхаар нь шагайвал нэг өвгөн сууж байна. Та хүүхэд үзэх үү гэсэн чинь "Би бол монгол улсын зөвлөх эмч хүн. Ерөнхийлөгч ерөнхий сайдын хүүхдийг хүртэл үздэг хүн. Чи хэн юм" гэж байна. Би ч ерөнхийлөгч биш л дээ. Хүүхэд нь өвдөөд сандарч яваа жирийн нэг хүн байнаа гэсэн чинь ороод ир гэж байна. Ороод суусан чинь нөгөө өвгөн чинь ширээнээсээ өөрийнх нь тухай бичсэн сонингийн хайчилбарууд үзүүлээд л ханаар нь байгаа дурсамж эсвэл баярын бичиг шиг юмнуудаа унш гээд тэгснээ зүгээр нэрийн хуудсаа гаргаж ирснээ би энийг үзүүлээд л хүссэн улс руугаа чөлөөтэй явдаг энээ тэрээ гээд хачин хачин юм яриад эхэллээ шүү. Тэгснээ хэн ч гэнэв нэг хүн надад үзүүлээд өөрөө 30,000 хүргэн нь бас 30,000₮ 0,75 литрийн виски өгсөн би тийм л үнэ ханштай хүн гэнээ. Өө хөөрхий ЭНЭШТ-ийн зөвлөх эмч нь улсын эмнэлгийн нэг өрөөнд ийм өндөр ханштайгаар төлбөртэй үйлчилгээ үзүүлээд сууж байдаг юм байх даа. Би таны ханшийг төлж дийлэхгүй юм байна гэчихээд за за болилоо гээд хүүгээ тэврээд гараад ирсэн. Хүү маань ч эмчид үзүүлнэ гэсэн сэтгэгдэлтэй байснаа нөгөө өвгөний залхмаар өөрийгөө магтсан ярианд нь уйдаад сэлгүүцээд байж ядаад байсан юм. 
Ингээд л урамгүйхэн 2-уулаа гараад машиндаа хүлээж суусан аавдаа өөр эмч эмнэлэг олж үзүүлэх хэрэгтэй болсноо хэлээд явцгаасан юм даа.

7 comments:

Yuri said...

Oo yasan ch hetsuu yum be de. Emneleg emch nar arai denduu bolson geed l neteer bainga unshdag ch bas arai iimdee tultal aimaar bolsniig medsengui.
Huugee daguulaad iishee tiishee hamaagui yavaad baival buur ni dorgiod uvchin ni hunderne shuu. Tegeheer minii bodloor ta iishee tiishee tanidag meddeg humuusruu utasdaj baigaad neg sain chadaltai emch olood av. Tegeed ter emchdee huviaraa mungiig ni tuluud uzuuleed gereeree ch bolson emchilgee hiilgechih. Bolvol ajilaasaa udaan hugatsaanii chuluu avaad huugee sahisan ni deer baihaa. Uuruu uursdiinhuu tuluu l guihgui yum bpl ene emneleg eruul mendiin yam enee tereed naidaad hudlaa bolson tsag yumuu doo. Tanii huud chadliinhaa hireer l tuslamaar baihiin yadag ch yum bilee de :(

мөнгөө said...

судасны ханын үрэвсэл бол маш сайн дэглэм барих хэрэгтэй. тэр эм бол нээх нөлөө байдгүйнмаа. манай дүү өвдөөд аав ээж 2 нв гадаад. би 6 сар эх нялхасын нэг өрөөнд мөнхөрсөн. сайн дэглэмээ л бариад хөдөлгөөнгүй байгаад байвал эдгэнэ. тэгээд зүгээр болчлоо гээд дэглэмээ хаяж болохгүй. манай дүү бид 2 зүгээр болчлоо гэж баярлаад ахиад сэдрээчдэг байсан. бараг 2 жил дэглэм бариад одоо зүв зүгээр том охин болсон шүү.

мөнгөө said...

нээрээ жигнэсэн байцаа, жигнэсэн загас гэх мэт иддэг байсан. давс хэрэглэдгүй байсан санагдана. тэрнээс хойш удсан болхоор сайн санахгүй байна. преднизлон уухаар хүүхэд хөөгөөд аймар бүдүүн болдог. бас аймар идэмхий болдог. сайн хооллохгүй бол. манай дүү бид 2ийг эргэх хүн байхгүй преднизлоноос болж би ёстой хоол унд дүүдээ залгуулах гэж сандардаг бйасан шүү. санаа зовох хэрэггүй. зүв зүгээр эдгэнэ. гарсан юм нь сорви болохгүй.

Мишаа said...

hhhnn iim l sonin togtoltsoon bgaad bgaamaa eruul mendiin togtoltsoond.
bi lav ulsiin emnelegt ter tusmaa orhiin emnelegt itgedeggvi.
Bi 1 udaa ch ochij bgaagvi l dee,gehdee humuus am muutai bg yum bilee

Enkhtaivan BuBu said...

Ter emch odoo yuvdee, 0.5aar bol uzehguineee 0.75aar uzne gjishuu, 0.75ar uzsen ym chine daraa ni ter aptikaas av gj oorinhoo aptekiig zaaj ogoh biz aygui bol, haichilbar chih shig, orgomjlol ch geh shig, ternii orond edgeesen humuusiinh ni setgegdel bichsen tsaas bsn bol bas yaay gehev, humuus edgeesen bh l daa medeej, tsarai ni tosoologdchihloo, tsagaan saraar baahn humuust ongirj ongirson bhdaa say, hamag sain emch nar ni negdej esvel huviaaraa huviin emleg baigulj esvel huviin tsalin saitai emlegt ajilladag bolson bolhoor ulsiinhad ni iimerhu teneg garuud ni uldej bga bh l da,Tsalin ni bga odorjingoo shonojin ajillana tiiim bhad chine mergejilde nay durtai, bguullagada durtai bsn ch argaguin erhend humuus ni garch bga bhoo, Bi tsusnii hana, eruul mendiin shinjleh uhaanaas tui ch medehgui, ter emch medlegtei baij bolno l doo, uhamsriin tuvshin tsaad neg suuri ym ni tsaana l neg teneg hun bn harvaas, zurh sudas, tsusan dahi sahariin hemjee gj yaridag ch ooroo buduun gahai suuj bga da ter aygui bol,
uuchlaarai ter zovloh emchin hesgiig bodood uur hureed baahn buhimdal bichchlee, Huu ni hurdan edgeh bhaa,

Yuri said...

Huugiiinh ni bie yaj baina? Tuuralt ni gaigui bolj baina uu?
Eruul mendiin salbar aimaar aimaar gehdee end emneleg emch nariig muu heleed ch yah ve de. Bid uursduu ochij huruu gar, huvi nemeree oruulj, eh orniihoo hugjliin tuluu yu ch hiij amjaagui baij tend uldsen hetsuu nuhtsuld ajillaj baigaa hedruugee alsiin zainaas dairch davshlaad ch yah ve de tiimee. Hugjil devshil sain saihnii tuluu hun bur l huchin zutgeh heregtei gej boddogiin huvidaa. Udahgui butsaj ochood sursan medsen jaahan zuilee eh orniihoo tuluu zoriulah bolnoo

DBD Muruudugch said...

Эмнэлэгт үзүүлнэ гэдэг бас л эр зоригийн ауудал болчоод байгаа юм шүү. Гадаадад сураад ирдэг эмч нар энэ талаар сайн арга хэмжээ авахаар туршлага судалж ирдэг баймаар байгаа юм шиг санагддаг. Хүн бүр л анхаарлаа хандуулж байж өөрчлөгдөх бахаа энэ систем.