Tuesday, May 10, 2011

Япон Америк хоёр Монголд цөмийн хаягдал булах газар байгуулах гэж байна

Японы Худалдаа Аж Үйлдвэрийн Яам, Америкийн Эрчим хүчний Газар хоёр цөмийн хог хаягдлыг агуулах анхны олон улсын байгууламж Монголд барихад хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулсан нь одоо бараг л бүтээд байгаа юм байна. Энэхүү нууц гэрээг бүгд ерөнхийдөө хүлээн зөвшөөрөөд буй талаар Майничи-д өгсөн ярилцлагаар ил тод болжээ. Гэрээний хариуд Монголд атомын цахилгаан станц барьж өгөх гэнэ. 
Франц Орос зэрэг цөмийн технологи өндөр хөгжсөн орнууд атомын цах станц барьдаг зах зээлд түүхий эдийг нь давхар хангаж өгдгөөрөө АНУ Япон хоёроос нэг алхмаар түрүүлээд байсан бол харин одоо энэ хоёр атомын цах станцыг хаягдлыг нь зайлуулах системтэй нь хамт хийж өгөх цогц үйлчилгээ үзүүлснээр нөгөө хоёроосоо хол тасрах ажээ. Японы эдийн засагт гадаадын улс орнуудад атомын цахилгаан станц барьж өгдөг бизнес томоохон хувь эзэлдэг юм байна. Учир нь ганц реактор л гэхэд хэдэн зуун тэрбум иен хүрдэг гэнэ. 
Дээрх нууц гэрээг өнгөрсөн оны 9 сард АНУ-ын Эрчим хүчний нарийн бичиг Даниел Понеман гэдэг хүний санаачлагаар эхэлсэн бөгөөд энэ 2-р сард талууд Вашингтон хотноо гарын үсэг зурах байжээ. Гэвч Японы Худалдаа аж үйлдвэрийн яам энэхүү гэрээг засгийн газраараа хангалттай сайн хэлэлцээгүй гэжээ. Гэтэл ч 3 сарын 11-ний газар хөдлөлт цунами болов. Үр дүнд нь гарын үсэг зурах асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 

5 comments:

Cаарал said...

Мэдээллийн эх сурвалж болох сонины тухай вики дэх хуудсыг нээж үзвэл; "...oldest existing Japanese daily newspaper with its 136-year-long history." "... The Mainichi Daily News cannot be held responsible for the content of the original articles, nor does it guarantee their accuracy. ..." гэсэн мөрүүд нүдэнд тусч байх юм.

Nogoohon said...

Би Майничигийн англи сайтаас нь энэ мэдээг уншсан шд. Хэхэ тийм үү, хариуцлага хүлээхгүй бол баттай бус бүр худал ч мэдээ нийтэлж болох талтай гэсэн үг үү? майничи ер нь хэр мэдээллийн эх сурвалж вэ? Японд сурдаг найз маань ийм гэрээ хийчихсэн гээд японоор шуугиад байна гэхээр нь орж үзсэн юм. Та энэ эх сурвалж руу ороод харахаар доор нь энэ мэдээний япон эх нь гэсэн байгаа түүнийг хараарай юу гэсэн байна.

Cаарал said...

Япон мэдээний орчуулга байна. Бусад сайтууд бүгд майничи сонины мэдээг хуулж тавьж байгаа бололтой. Харин өнөөдөр Занданшатар сайдын "ийм гэрээ хэлэлцээр хийгдэж төлөвлөж байгаа юм байхгүй, байх ч ёсгүй" гэж мэдэгдсэн тухай Хятадын олон улсын радиогийн мэдээллийг иш татсан мэдээнүүд жапан хэлээр гарсан байна. Бас 2000 онд цөмийн хорт хаягдалыг хориглох хууль гарсан тухай, монголын интернетээр эсэргүүцсэн хэлэлцүүлгүүд өргөн явагдаж байгааг давхар дурджээ.

Cаарал said...

U.S. Embassy issues statement denying Mongolian nuclear fuel disposal plans

Cаарал said...
This comment has been removed by the author.