Уг нь энэ арга хэмжээг анх 2003 онд Жон Хопкинсийн Анагаахын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн тасгийн дэмжлэгтэйгээр санаачилсан боловч одоо л дөнгөж Америк даяар хүчтэй явагдаж байгаа юм байна. Америкийн засгийн газрын "Эрүүл иргэд - 2010" хөтөлбөрт Америкчуудыг жилд хэрэглэдэг ханасан өөх тосоо ядаж 15 хувиар буулгахыг уриалжээ.
"Махгүй Даваа гариг" кампанит ажил нь байгууллагын цайны газрууд болон эмнэлэгт Даваа гаригт махгүй цагаан хоол өгч байх зорилготой юм. Анх 900 эмнэлэг дээр хэрэгжүүлсэн энэ арга хэмжээнд Toyota, Northern Trust bank, Америкийн Төрийн Департамент зэрэг 3000 гаран томоохон байгууллагууд болон эмнэлгүүд нэгдээд байна. Бүр зарим газрын тогооч нар нь цагаан хоол хийх сургалтанд суух болжээ.
No comments:
Post a Comment