Thursday, March 24, 2011

I LOVE CAKES SO SO MUCH!

Уг нь ч би блогтоо хоол оруулахгүй гэж мааш их хичээж байгаа л даа. Ялангуяа кекс тоортны зүйлс. Учир нь би илүүдэл жинтэй дайн зарлаж байгаа. Аль болох амттай юм идэхгүйг хичээж байна. Гэхдээ л тэсэхгүй юмаа. Үүнийг би хийгээгүй ээ. Зүгээр л блогоо гоё зургаар чимдэг юмуу гэж бодоод. Хааяа харж арааны шүлсээ гоожуулаад л. Би ийм юм хийх дуртай, бүр хэтэрхий их духовкоо ажиллуулсаар байгаад тогны мөнгөө 80,000 гаргаж нөхрөө шоконд оруулаад эцэст нь духовка маань ажлын ачааллаа даалгүй эвдэрч чадхийснээр миний тоорт кекс хийдэг дон маань жаал дарагдсан. Эрчүүд бол тоохгүй байх л даа. Харин эмэгтэйчүүд бид чинь ийм юманд үхнэ шүү дээ.



Нэрс жимстэй нимбэгтэй кекс


Орц:
Гурил - 1 аяга /250 гр/
Baking powder - 1/2 цайны халбага /жижигхэн шар ууттай зүйл байгаа/

Давс - 1/4 цайны халбага
Масло - 100гр /дөрвөлжин цаастай маслоны тал нь болно/
Элсэн чихэр - 150 гр
Ванилла - 1/4 цайны халбага
Нимбэгний шүүс - 100 гр
Нимбэгний хальсны зоргодос - 1 цайны халбага
Өндөг - 1ш
Цөцгий буюу зөөхий - 100гр /Сүү ХК-ны ууттай зөөхий их шингэн юм билээ. Яг таарна/
Нэрс жимс - 1 аяга

Хийхдээ:
Эхлээд духовкоо 200 цельст халаах хэрэгтэй. Халж байх хооронд нь зуурмагаа бэлдэнэ. 

Гуриландаа baking powder давсаа хийж сайн хольж хутгана.
Өөр саванд масло саахараа хийгээд сэвсгэр болтол нь хутгагчаар хутгана.
Дээрээс нь ванилла, нимбэгний шүүс, хальсны зоргодос, өндөг зэргээ хийж сайн хутгана.
Дээрээс нь нөгөө гурилаа бага багаар хийнэ. Мөн зөөхийгөө нэмж өгөөд хутгагчныхаа бага хурдаар нь жигд болтол нь сайн хутгана.
Нимбэг үнэртсэн ийм зуурмаг болох ёстой.

Одоо жимсээ хийнээ.
Хэвэндээ хийгээд гадаргууг нь тэгшлээд дээр нь жаахан элсэн чихэр цацаж өгнө. Цацахгүй ч байсан болно доо.
Халсан духовкондоо хийгээд алтан шаргал өнгөтэй болтол нь 30 минут жигнэнэ. Шүдний чигчлүүр голд нь зоогоод үз. Шингэн зуурмаг наалдахгүй гарч ирж байвал болсон. Гаргаж ирээд 10-15 минут амрааж тавина. Өөрөөр хэлбэл хөргөнө.
За ингээд та хэр удаан хүлээх тэвчээртэй юм тэр хэмжээгээрээ л хөргөөд тавганд шилжүүлж хуваана даа.





Ийм гоё pie болох ёстой. ММММ ямар гоё харагдаж байнаа.

6 comments:

Tulip said...

өөх ямар гоёийн? нойтон гоё харагджийн, гэснээс медовый хийж чадах бол заагаад өг тэхүүүүүүүү?:-)

chuups said...

oo laitai idej uzehiimsan

SUNshine said...

Mmmmm looks so yummy =p~ :p..

Nogoohon said...

Хэхэ Алтанзулаа, би медовый хийж үзээгүй ээ. Орос кулинар бол www.gotovim.ru дээр янз бүрээрээ байгаа. Фото рецепты гэсэн хэсэг рүү нь ороод харвал илүү ойлгомжтой байгаа байх.

Tulip said...

өө за баярлалаа ямар сайн ийн хэхэ, үе үехэн прага нтр бодогдоол арааны шүлс асгараад байдийшт хаха, яаж алтанзул гэж мэдвэ, мундаг эгч.

Anonymous said...

Хараал идсэн сайхан харагдаж байна би идмээр байнаа ёооо хаха