Жишээ нь энд ингэж байна. Өнгөрсөн жил Amazon болон iTunes-ээр 7 сая 200 мянган э-ном зарагджээ. Хэрвээ энэ ном нь цаасан ном байсан бол үүнийг хийх гэж 1 сая 267 мянган модыг огтлох байжээ. Тэгэхээр энэ моднууд аврагдсан гэсэн үг. Хөөрхий энэ аврагдсан моднууд маань 5,000 машины ялгаруулах 30,412 тонн СО2-ыг жилд шингээж, 2 сая 534 мянга 400 хүнийг амьсгалуулах амьдруулах дайны хүчилтөрөгч ялгаруулна гэжээ.
Би ч бушуухан Samsung Galaxy tab эсвэл iPad 2 авах гээд сэтгэл догдлоод байгаа. Хэт их үйлдвэржсэн Америкийн хувьд бол аль нэг хэрэглээгээ ийм маягаар багасгах хэрэгтэй гэж бодож байна Энэ tab, e-reader эд нарыг хийхэд зардал түүхий эд материал их ордог ч ядаж цаасны хэрэглээгээ багасгана гэдэг нь том үзүүлэлт шүү. Хэрвээ дэлхийн бусад улс орнууд яг Америк стилиэр амьдарвал 6 ширхэг дэлхий хэрэгтэй гэж үздэг юм билээ.
5 comments:
Хэрэгтэй мэдээлэл байна.
E-reader-ийг Монголд хаанаас авч болох, ямар үнэтэй, багтаамж, хурд, ямар хэлээр уншиж болох зэрэг бусад шаардлагатай мэдээллүүдийг хаанаас олж болох бол?
e-reader-ийг amazon эсвэл bestbuy дээр байгаа үнээр нь татвар shipping-ээ төлөөд авч болох байхаа. миний америкаас бараа авчруулдаг online худалдааны газар их боломжийн үнээр авчраад өгдөг юм. би гэхдээ тэднийхээр notebook л авчруулж байсан л даа. дахиж юм аваагүй. одоо нэг tab гар утас хоёр авна гээд төлөвлөөд байна. Та www.bestbuy.com эсвэл Amazon's Kindle-ийг сайт руу нь ороод харчихгүй юу. тэгээд http://www.ezbuy.mn/ сайт дээр байгаа утас руу залгаад би ийм юм авмаар байна хэдэд авчирч өгөх вэ гэхээр за энэ үнэн дээр нь ийм л доллар нэмэгдэнэ дээ гээд үнээ хэлдэг юм билээ. тэгээд цаад тал нь 14 хоногийн дотор л аваад ирнэ. би ч их хөглөсөн шүү эднийхээр юм авчруулах гэж.
Би ч заавал хэвлэмэл байдлаар уншиж байж санаа амардаг хүн гэхдээ яахуу e reader гоёо л байх
Bi ch sony reader-dee buur durlaad baigaa shde. Bainga nadtai hamt
Post a Comment