Monday, April 11, 2011

...

Хүүгийн маань сүүлийн шинжилгээний хариу намайг шоконд оруулав. Эритроцидийн тоо 280. 7-хон хоногийн өмнө аритроцидийн тоо нь 30 байсан юм. Тариаг хийхээс өмнө долоо долоо хоногоор эритроцидийн тоо нь 10-аар буугаад явж байсан чинь одоо гэнэт огцом ингээд өсчихлөө. Тариа хийж эхэлсэн бас Преднизолоны тунг 2 дахин буулгасан, бас Азатиоприн буюу Имуран гэдэг дархлаа дарангуйлагч эм 40мг-аар өдөрт нэг удаа ууж байгаа. Энэ эмчилгээгээр 7 хоноход ийм хариу гарч байх юм. Айх ч шиг болж байна. Энэ тариаг хийхэд эритроцидийн тоо ингэж аймаар өсдөг юм байх даа. Одоо нөгөө эмч рүүгээ явахаас гээд сууж байна.  

2 comments:

Nogoohon said...

Дахиад өөр газар шинжилгээ өгч үзсэн чинь эритроцид нь 40-50 гарах юм. Бүү мэдээ. Юу ч ойлгохоо байлаа.

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

setgeliin tenheetei bgaarai huu ni chi ni bugd uuniig davnaa. Secret kinoog sanaarai