Wednesday, August 15, 2012
Хөдөөгийн баясгалан /Фото пост/
Манай хүн хэдэн жуулчинтайгаа хөдөөгүүр явж явж ирэхээр нь авсан зурагнаас нь тавьчихлаа. Уг нь зөндөө гоё гоё зураг байсан боловч манай хүн сэтгүүл мэтгүүл, зохиогчийн эрх мэрх гээд нэг юм яриад байхаар нь айгаад голоод орхисон зургуудаас нь л авлаа. Та бүхнээс ч гэсэн хичээнгүйлэн гуйхад хэрэв эндээс зураг авах бол надад мэдэгдээрэй, ямар зорилгоор ашиглах гэж байгаагаа.
Tuesday, August 14, 2012
Юу болоод өнгөрөв өө?
Хайран алт хайран алт. Энэ Төгсцогт гэдэг хүү уг нь алт авах дайны л байсан юм даа. Юу болоод өнгөрөв сайн ойлгосонгүй. Бас Мөнх-Эрдэнэ дээр юу болоод өнгөрөв өө.
За ямар ч байсан манайхан бол медалийг түүдэг болжээ болж. Сэтгэлзүйн бэлтгэл сайн байвал энэ байтугайг л авах юм байна. Юу гэнэ үү, оросууд манай боксын дасгалжуулагч нарыг хоцрогдож гэж шүүмжилсэн гэнэ үү. Тамирчиндаа тактик зааж өгдөггүй юм байна гэсэн гэх шив.
Энэ хэд хоног олимп дундуур хичээлээ хийх гэж үйлээ үзлээ. Одоо ганц л репорт үлдчихээд байна.
Олимпийг ерөнхийд нь дүгнэхэд жаахан чамлалттай байнаа. 2 ч алт авах боломж байлаа. Дахиад нэг хүрэл медаль авах байлаа, бас хүрлээ мөнгө болгох боломж ч байлаа. Сэтгэл зүйн хувьд навс навс ялагдаж байна шд. Тамирчин хүний нэг хэцүү юм нь ялахад нь баярыг нь хуваалцах түмэн хүн байхаас ялагдаад уйлахад нь мөрийг нь түшээд аргаддаг хүн байдагггүй л юм байна.

Friday, August 3, 2012
Уйлсан уйлсан
Яадгийн уйлсан. Өөрийн эрхгүй хоолой зангираад нулимс гараад ирж байгаа юм чинь яахын. Үүрүүлээд явж байгааг нь хараад бүүр уйлсан.
Wednesday, August 1, 2012
Хүмүүн төрөлхтөн Япон дуу юу?
Сая хүүхдийн нэвтрүүлэг манай 2 үзээд сууж байлаа л даа. Тэгсэн нэг вагоны тухай дуу гарсан чинь манай "Хүмүүн төрөлхтний дотроосоо" гэдэг дуу яваад байх юм. Яах аргагүй японоор дуулаад байнаа, мэдээж утга нь галт тэрэгний тухай байх л даа. Би бүр зөндөө гайхлаа. Намайг монголоор дагаад дуулаад байсан чинь манай 2 хүүхэд бүүр гайхлаа.
Энэ одоо Япон дуу байсан юм байх даа? Сонин юмаа.
Энэ одоо Япон дуу байсан юм байх даа? Сонин юмаа.
Мөнхзаяа
Яасан амархан сэтгэлээр уначихав аа. Сэтгэл санаа гэж зүгээр 00 л байна шдээ. Хүрлийн төлөө барилдаанд зүгээр сэтгэл санаагаар л ялагдчихлаа шд. Ядаж байхад тэр дасгалжуулагч нь медалийн төлөө барилдах гээд гарч байгаа хүүхдэд урам өгөхийн оронд "Битгий торгуулчаарай" гээд загнах занахын хооронд хэлээд байх юм. Тэгсэн өнөөх нь эхний торгуулиа авангуутаа шууд сэтгэл санаагаар унаад хөмсөг зангидаад зовхи нь унжаад хөдөлгөөн нь удаашраад ирж байгаан. Тэгээд л 2 дахиа торгуулаад хаяж байгаа байхгүй юу. "Миний охин зоригтой, зүгээр зүгээр" гээд ганц хэлчиж болноо доо. Өрсөлдөгч бөх нь хашир туршлагатай ахмад бөх барьц өгөхгүй байхад чинь л "Аваад шидээч аваад шидээч" гээд дохиж зангаж үзүүлээд орилоод байх юм өнөө манай халзан дасгалжуулагч. Тэрнийг нь ойлгоцон юмуу өнөө япон бөх мөрөө тас хавчиж энгэртээ гараа зөрүүлчээд ердөө барьц өгөхгүй байгаа байхгүй юу. Тэрний өмнөх словактай барилддаг барилдаан дээр өөрөө өөрийнхөө мэхэнд
уначих юмаа. Өрсөлдөгч нь хүртэл ялсандаа итгэхгүй гайхаад юу болоод
өнгөрөв өө гээд итгэж ядаад. Өөрөө өөрийнхөө мэхэнд дээшээ хараад
уначихийн. Туршлагагүйн л шинж байх даа. Ер нь сэтгэл зүйн бэлтгэл сайтай хүн л медал авч байна шдээ хараад байхад гадны дотныгүй. Өөртөө итгэлтэй эгц шулуун харцтай дайчин зоригтой бөхчүүд л ялаад байна. Тэр 57кг-д алт авдаг япон эмэгтэй бөх зүгээр л духаараа хараад л бух шиг дайраад байх юмаа. Барилдахын өмнө өөрийгөө зоригжуулж байгаа энэ тэр нь ямар айхтар юм.
Ёо би өчигдөр орой энэ барилдаанаас болж яасан их нервтвээ. Ядаж байхад манайд лаос охин ирчихсэн, өнөөхөд чинь жүдо гэж юу болохыг тайлбарлах гэж. Бөхгүй газрын улс чинь яаж ч тайлбарлаад ойлгохгүй байгаа юм чинь. Тэгсэн бөхтэй газрын улс гэсэндээ манай 2 хүүхэд хүртэл яагаад оноо аваад эсвэл оноо өгөхгүй байгааг ойлгочихсон орилдоод үзээд байгаан.

Monday, July 30, 2012
Subscribe to:
Posts (Atom)