Манай гэрт 4 том хүн байна. Манайд ямар ч хүүхэдтэй холбоотой, хүүхэд энэ гэрт байдаг гэж санагдуулахаар зүйл юу ч байхгүй болсон. Хувцас, тоглоом, тв, аяга таваг, ханан дээр наасан цаас, зурсан зураг бүр юу ч байхгүй.
Friday, April 26, 2019
Friday, April 5, 2019
Сайн уу 2019 он!
Энэ жил маш гайхамшигтай эхэлсэн шүү. Бөөн бөөн сюрприз дүүрэн.
Би гэдэг хүн блогийнхоо пасс байтугай аккаунтыг мартаад хэдэн жил орж чадахгүй таг суулаа шд. Шинээр нээх гэхээр хайран энэ блог минь санагдаад. Тэгээд Google-тэй хэдэн сар хэлэлцээр хэрэлдээн хийсний эцэст нэг юм өнөөдөр л орж ирлээ. Та нар хүртэл намайг энэ нөгөө Ногоохон чинь мөн үү гэж бодож байна уу? Би мөн байна аа мөн байна. Жаахан хөгширснийг эс тооцвол ккк. Одоо идэвхитэйхэн бичиж байна аа.
Энэ хугацаанд надад юу тохиолдов? Юу ч тохиолдоогүй. Хүний урманд та нарт сонирхуулаад хэлчихмээр сонин сайхан байсангүй, амьдрал яг хэвийн нэгэн хэмээр үргэлжлээд л хоёр хүүхдийн ангийн тоо нь л дээшээ нэмэгдэхээс өөр өөрчлөлт байхгүй. Ийм байхаар блог дээр юм бичихээс ч урамгүй байсан байхаа.
Харин одоо ямар ч байсан бичих юм бодож гаргаж ирээд бичнэ дээ.

Солонгос явж хараагаа тэглүүлсэн нь - 1
Бичиж үлдээхгүй бол мартчих гээд байна. Өнгөрсөн намар Солонгос явж нүдэндээ лазер хийлгэж нүдний шил зүүхээ болилоо. Сэтгэл ханамж хэдэн зуун хувь, эртхэн хийлгэхгүй яав даа гэж бодов.
За энэ шийдвэрийг тийм удаан бодож гаргаагүй юмаа, бараг гэнэт шийдсэн гэхэд болно. Ээлжийн амралтаа аваад нэг гадагшаа явъя гэж бодоод хаашаа явах вэ гэж байснаа ойрд солонгос яваагүй, тэнд бас нэг хэдэн ах дүү нар байгаа очъё, бас нөхрийн солонгос найзын ятгалгаар нүдээ нэг үзүүлээдхэе гэж бодлоо. Зүгээр үзүүлье гэж бодсоноос яг лазер хийлгэнэ гэж ч үнэндээ бодоогүй юм.
Онгоцны билетээ тулгаж захиалснаас болоод хөнгөлөлттэй билет олдохгүй 4 хүний ирж буцах билет бас аюулын үнэтэй болоод болдоггүй. Бас хажуугаар нь визний материалаа бүрдүүлж өгсөн чинь ачаалал ихтэй байгаа тул ердийн гардаг хугацаанаасаа дахиад 2 долоо хоногийн дараа гарна гээд хямраав. Би чинь яг цаг нартай ажилтай, амралтаа урагшлуулж хойшлуулах илүүдүүлж дутуудуулах ямар ч боломжгүй болохоор бүх явах суух эргэж ирээд ажилдаа орох, ороод хийх юмнуудаа яг таг төлөвлөчихсөн байдаг юун тэгэж дахиж 2 долоо хоног сунгаж хойшлуулах боломж байх вэ дээ.
За тэгээд байж байсан чинь гэнэт утас дуугараад билетийн касснаас хөнгөлөлттэй гэр бүлийн билет оллоо гэхдээ маш хатуу нөхцөлтэй буцааж болохгүй, өөрчилж болохгүй тэгвэл асар өндөр торгуультай гэнээ. Өө авъя авъя, яг тэр өдөр судраараа бичээд гаргачих гэнгүүтээ Солонгосын ЭСЯ руу гүйлээ. Дүрэм журмаараа явж байгаа албан газрын ажлыг урагшлуулж баахан орилж хашгирч уйлж дуулсанд одоо тэндээс миний бичсэнийг уншиж байгаа хүн байвал уучлаарай. Гэхдээ маш их баярласан шүү. Бидний паспортыг орой нь гаргаад өгчихсөн (7 хоногийн дотор гэсэн үг). Тэгээд л юмаа баглаж аваад маргааш үүрээр нь нисчихсэн. Очсон чинь аймаар халуун, бүх юм тод өнгөтэй, нүдний шилээ арччихсан юм шиг санагдаад. Хоол унд хүртэл амттай шимттэй гэж жигтэйхэн, дэлгүүр хоршооны бараа таваар нь наашаа ороод ир наашаа ороод ир гэж дуудаад. За тэр яах вэ, гол яриандаа оръё.
Wednesday, July 6, 2016
Хүүхдийн шүдний тухай
Хүүхдийн шүдний тухай хэдэн юм хэлэхгүй бол болохгүй нь ээ. Японд байхдаа би нэг удаа "арчаагүй ээж, муу ээж" болсон тухайгаа бичиж байсан даа. Ингэсэн юмаа. Япон явахаасаа өмнө би бусад монгол ээжүүдийн л адил хүүхдийнхээ шүдийг алдаг оног л угаалгадаг өвдөнгүүт нь эмнэлэгт аваачиж эмчлүүлдэг байлаа. Шүдний эмнэлэгт хүүхдээ аваачиж байгаа бол манайд чинь бараг л сайн байна хүүхдэдээ анхаарал халамж тавьж байна гэсэн үг биз дээ.
Thursday, June 30, 2016
Васкулит өвчний тухай
Энэ өвчнөөр миний хүү өвдөж байсан тухай би өмнө нь бичиж байсан. Яг энэ өвчнөөр хүүхэд нь өвдсөн олон ээжүүд интернэтээр мэдээлэл хайж байгаад миний блог руу орж ирдэг юм байна. Ээж нарын бичсэн сэтгэгдлийг сая л олж харлаа. Тэгээд энэ өвчний тухай, яаж эдгэсэн тухай дахин бичье гэж бодлоо. Мөн надаас асуух зүйл байвал naranboo@gmail.com хаяг руу имэйл бичээрэй. Мэддэг чаддаг бүхнээ харамгүй хэлж өгье.
Миний хүү энэ өвчнөөр 4 настай байхдаа өвдөж байсан. Анх хөл нь өвдөөд шилбэнийх нь араар хөх хөх толбо туураад түргэнээр эх нялхас явж байлаа. Васкулит буюу судасны ханын үрэвсэл гэдэг өвчин. Яагаад тусдгийг мэдэхгүй. Гэхдээ ээжүүдэд хэлэхэд цусны өвчин огт биш, мөн гамаа сайн бариад эмчилгээгээ тууштай хийхэд бүрэн эдгэрдэг.
Эхэндээ мэдээж маш хүнд хэцүү байсан. Гэхдээ эдгэрэх арга замаа мэдээд авахад түүнийгээ ягштал баримталвал нүдэн дээр л хүүхэд тань эдгэрээд ирдэг юм билээ.
Хамгийн гол 2 юм нь хоолны дэглэм, хэвтрийн дэглэм.

Wednesday, June 22, 2016
Хавар сайн уу, зун сайн уу?
Сонгуульд нэр дэвшиж байгаа нөхөд ба тэдний дуулианыг харж элгээ хөшөөх юм. Зарим нэг нэр дэвшигчдийг харахаар УИХ-ын сонгууль билүү урлаг спортын аварга шалгаруулах тэмцээн ч билүү. Энэ жилийн сонгууль өмнөх өмнөхөөсөө ч илүү ичих булчирхайгүй нөхдөөр дүүрэн болох нь дээ. Ирэх 4 жилд ямар гээчийн 76 нөхөр гарч ирж бидний амьдралыг самрахыг таашгүй ээ. Ер нь дэлхий даяараа иймэрхүү нөхөд улстөрд амжилттай явах нигууртай үе нь таарч байгаа бололтой, америкт Трамп, филиппинд Дутерте гэхчлэн харж байхад.
Зуны амралтаа төлөвлөж хөдөө явах хуваариа гаргаж байгаа. Дандаа нуур устай газруудаар явахаар төлөвлөж байна. Ирээд гоё зурагтай пост оруулна аа.
Охин 4-р улиралдаа онц гарч миний магнайг тэнийлгэв. Шагналд нь хүсээд байсан бүжгийн дугуйланд нь оруулж өгсөн. Хүүгээ рубик шооны дугуйланд явуулж 6 талыг нь эвлүүлж сургачихаад ирэнгүүт нь ээждээ зааж өг гэж нэхээд. Тэгэхгүй бол манайхан гэрээрээ зөвхөн 1 талыг нь л эвлүүлж чаддаг байсан юм. 6 талыг нь бүгдийг нь эвлүүлж сурах чинь миний бүр аазгайг хөдөлгөөд байдаг байлаа. Зун зүгээр суухаар зүлгүүлж сууя гээд 2 хүүхдээ биеийн хүчний дугуйланд явуулах бодолтой байна.
Нээрэн би өөрөө фитнесст явж байгаа юм байна. Тэгэхгүй бол "хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг" гэдэг үг үнэн гэдгийг өөрийн биеэр батлах гээд байна. Марафонд гүйсэн, замаа багадуулчихсан л болохоос сайхан байсан шүү. Дараагийн удаад 10 км-т гүйж өөрийгөө сорихоор шийдсэн, 5км арай л бага байна лээ.
Хүүхдүүддээ зуны амралтаар нь уншуулах болон өөрөө унших хэдэн ном авсан, зэрэг зэрэг эхлүүлсэн байгаа. Уран зохиолын ном уншсан чинь тархи нэг л хүлээж авахгүй юм. Ийм хийсвэр сэтгэлгээ хүлээж авах нас нь биш болчихсон ч юмуу, эсвэл сүүлд сургуульд сураад дандаа баримт материал сурах бичиг уншсаар байгаад хэт реалист болчихсон ч юмуу, эсвэл одооны уран зохиол хэрэгцээ хангахгүй ч байгаа юмуу мэдэхгүй байна, тэгээд уншиж байгаа номнууд нь дандаа түүхийн ном болж хувирсан. Сингапурын ерөнхийлөгч агсан Ли Куан Югийн номыг уг нь бүр 6 жилийн өмнө эхлүүлж байсан боловч саяхнаас уншиж дуусгах асар их хүсэлд автаж хуудас бүрийг нь шимтэн уншиж байна. Мөн Цыши хатны түүхийг эхлүүлсэн байгаа. Энэ номноос 1800-1900 оны хятадын түүхийг мэдэж болно. Бидний мэдэхгүй төсөөлөө ч үгүй их юм байжээ. Бусдыг нь уншихаараа хэлье, жишээ нь Путин гэх мэт. /Уг хүн нь амьд байхаар унших хүсэл төрөхгүй байнаа бас. Үхэхээсээ өмнө түүхийг яаж ч өөрчилчих юм билээ тийм ээ ккк/.
За тэгээд стресстэхгүй сайхан амьдарцгаая дөө.
Subscribe to:
Posts (Atom)