Tuesday, February 5, 2013

Нөхөж оруулав: Ажлын байран дахь бэлгийн дарамт


Сая мэдээ харж байсан чинь манай улсын нэг цэрэг цагдаагийн байгууллагад цол нэмэх явдалд эмэгтэй ажилчид их бэлгийн дарамтад өртдөг гэжээ. Тэгсэн доор нь нэг нөхөр худлаа байлгүй юу гэж доод тушаалын эмс хүүхнүүдтэй зууралдаж байдаг юм гэчиж. Би бол ийм дарамт ганц энэ газар биш хаа сайгүй байдаг л гэж бодож байна.
Би нэг хувийн компанид ажиллаж байхад манай төсөл дээр нэг хөөрхөн охин миний доор ажиллахаар ирсэн юм. Тэгсэн түүнийг манай нэг инженер ах өдсөөр байгаад өнөөх нь тэсэлгүй ажлаасаа гарсан шд. Тэр инженер ах угаасаа тийм донтой гар, гайгүй царайлаг залуухан охид хүүхнүүдийг эргүүлээд давхичдаг, хамгийн сонирхолтой нь хэн ч түүнд юу ч хэлж чаддаггүй байлаа. Өнөө охин надад зовлонгоо хэлээд "Энэ ах чинь намайг оройд хүргээд өгье, хоолонд хамт орох уу энэ тэр гэдэг байснаа одоо сүүлдээ өрөөнд хоёулхнаа байх үед бүсэлхийгээр тэврэх гэж оролдох, даарч байна уу гээд хацар барьж үзэх гэж оролдоод байх боллоо. Би хамт үлдэхээс ч айж байна" гэж билээ. Тэгэхээр нь бид хоёр хүний нөөцийн менежер хүүхэнд очиж гомдол гаргалаа. Тэгсэн чинь юу гэсэн гээч. "Наадах чинь угаасаа тэгдэг юмөө. Бүгд мэднэ. Намайг хүртэл анх ажилд орж байхад тэнэгтээд байсан юм" гэж авдаг байгаа. Тэгэхээр нь би дургүй хүрээд өнөө ахад очоод хэлчлээ. Гэтэл өнөө муу гахай чинь шууд хөөрхий охин руу давхиж очоод "Чи юу гээд олон долоон юм яриад яваан. Битгий хүний нэр хүнд унагаагаад бай. Яг одоо яв зайл чи. Чамтай цуг ажиллаж чадахгүй" гээд орилж чарлаад. Хөөрхий амьтан тэгээд "Наран эгчээ би таныг ингэж хамт ажилладаг хүмүүстэй чинь муудалцуулаад төвөг болоод яахав. Би зүгээр л ажлаасаа гарлаа. Өөр газар олдох л байлгүй" гээд шууд хувцсаа аваад гараад явчихсан. Би тэр инженер ахтай үргэлжлүүлж баахан хэрэлдээд хэд хоног дуугарахгүй сэтгэл санаа хачин байж билээ. Ядаж байхад томоо гэдэстэй би чинь.
Энэ бол наад захын л жишээ. Дараа нь бас нэг газар ажиллаж байхад жолооч нар нь дандаа бүсэлхийнээс доош юм ярина. Түүнд дургүйцээд хэдэн үг хэлчихвэл ирж авахгүй байх, цагтаа машинаа авчрахгүй байх гэх мэтээр жижиг жижгээр хөөрхөн чадаад байнаа. Бас нэг удаа найз охины дүү нь хүнд зодуулчихсан гээд хохирогчийн ар гэр гээд хамт очоод уулзаад өгөөч гээд очсон чинь өнөө байцаагч залуу нь манай найз охинд илт хандархаад "ийш тийшээ орж ууж идэнгээ дүүгийн чинь тухай яръя, сайн яривал сайхан л шийдээд өгнө шд" гэж дарамтлаад. Тэгээд би бодож байж билээ. Хөөрхөн төрөх хэцүү юмаа гэж.
Ер нь монголд бэлгийн дарамт бол зүгээр өдөр тутмын асуудал юм биш үү. Тэгэхээр энэ мэдээн дээр гарсан асуудал бол туйлын үнэн гэж л бодож байна.

Нөхөж оруулав: Үнэн үнэн


Ёолкоор энд сурдаг манай найз охин хүүтэйгээ ирж шинэ он гаргасан юм. Тэгсэн чинь хүү нь монголд байснаасаа нилээн мяриалчихжээ. Хүүе ямар хөөрхөн бондгор болчихсон юм бэ гэсэн чинь харин ч японд ирээд япон сургуульд яваад биеийн тамирын хичээл жинхэнэ утгаараа ороод 11кг хасагдчихаад байна гэнээ. Пөөх анх ирэхдээ тийм бүдүүн байсан юмуу гэсэн чинь зүгээр өшиглөвөл өнхөрчихмөөр бөмбөг шиг нөхөр ирсэн гэнэ 12 настай хүүхэд шүү дээ.
Яагаад ингээд таргалчихав аа гэсэн чинь ээжийг нь япон руу сургуульд явчихсан ардуур эмээ өвөө нь эрхлүүлээд дандаа гадуур пицца бургер шарсан тахиа ялангуяа BBQ chicken билүү тэдний тахиаг их авч өгдөг байж л дээ. Тэгээд таргалаад сүүлдээ элэг цөс нь өвдөөд нэг сар эмнэлэгт хэвтээд, хэт их тостой шарсан хуурсан хоол идсэнээс болоод цөс нь бөглөрсөн гэнэ үү.
Энд ирэхдээ гүйж чаддаггүй бахардаад бөглөрч үхчих гээд байсан хүүхэд чинь япон сургуульд ороод 10-хан сарын дотор тураад одоо бүр сургуулийнхаа өмнөөс бага сургуулиудын марафонд ордог болсон гэнэ, бас бэйсболын дугуйланд явж байгаа, усанд сэлж сурсан гэнээ. Анх ээж нь бэйсболын дугуйланд оруулах гэсэн чинь "Тэрүүгээр чинь яадгийн би явахгүй шал тэнэг" гээд байхаар нь ганц удаа л яваад үзчих гэж гуйсаар байгаад явуулсан чинь одоо бэйсболын улаан фен гэнэ, жигтэйхэн дуртай явдаг болсон юм байхаа. Тэгээд жаахан хүүхэд мөртлөө ингэж яриад байгаан. "Миний монголд явдаг байсан сургууль мянган долларын төлбөртэй хувийн сургууль байсан мөртлөө биеийн тамирын хичээл нь нэг жижигхэн өрөөнд ордог, тэгэхэд энд зүгээр жирийн л сургууль нь биеийн тамирын хичээлийг жинхэнэ утгаар нь ордог юм байна лээ."
Би хэлээд байдаг биз дээ. Японы бага сургуулийн сургалтын стандарт гайхамшигтай гэж. Монголын сургуулийг өөрчлөх цаг болжээ. Бас хүүхдээ их бодолтой хайрлах хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүдэд ойлгуулах хэрэгтэй болж. Тэгэхгүй бол бидний хойч үеийнхэн юу ч мэддэггүй чаддаггүй, үнэтэй цайтай юм хэрэглэсэн, хар багаасаа өвчний үүр болсон нөхдүүд л болох вий дээ.
Дээр би хэлж байсан даа. Манай дунд сургуулийн боловсролын түвшин ямар байгааг дэлхийн олон улсын шалгалтаар илрүүлсэн гэж. Тэр чинь их алдартай шалгалт юм байна. Одоо тэр шалгалтын дүнгээр Япон Солонгос ер нь азиуд шинжлэх ухаан математикийн хичээлдээ тэргүүн байруудад нь орсон гээд л энүүгээр шуугиад байна. Ерөнхий боловсролын улсын сургуулийн 4 ба 8-р ангийн хүүхдүүдээс гол 4 хичээлээр шалгалт авч сургалтын түвшин хэр байгааг тодорхойлдог шалгалт юм л даа. Нийт 60 гаруй орны 500 гаруй сургуулийг шалгасан юм байх. Манай улс хангалтгүй буюу F үнэлгээ авсан 12 орны нэг нь болсон байсан.
Гэтэл харин сүүлийн үед манай дунд сургуулиуд дээр шинэ арга зүй нэвтрүүлж их сайн үр дүн гарч байгаа тухай чихэнд чимэгтэй мэдээ уншчихсан шүү. Болж байна шдээ, сайн байна.

Нөхөж оруулав: Улаанбаатарын агаарын бохирдол ямар түвшинд байгаа вэ?


Сая Бээжингийн агаарын бохирдол 800 хүрчихсэн байсныг Бээжин дэх АНУ-ын элчин сайдын яам зарлаад, олон нийтэд мэдэгдлээ гэж Бээжин нь уурлаад хөөрхөн л юм болж байх шиг байна. Тэгвэл энэ 800 хүрчээд байгаа үзүүлэлт нь юу юм, манай алдартай агаартай Улаанбаатарт хэд хүрдэг юм бэ?

Агаар дахь тоосонцрын ширхэглэлийг 2 янзын үзүүлэлтээр хэмждэг бөгөөд Particle Matter 2.5, Particle Matter 10 гэнэ. Энэ нь 1 метр куб эзэлхүүнтэй агаарт 2.5 ба 10 микрограмм хэмжээний тоосонцор хэр байгааг үзүүлсэн хэмжээ юм. Эдгээр тоосонцор бусад агаар бохирдуулагч хийнүүдээсээ ч илүүтэй эрүүл мэндэд аюул учруулж зүрх судас амьсгалын замын өвчин цаашилбал хорт хавдар үүсгэдэг байна. Тоосонцрын ширхэг нарийн байх тусмаа уушгинд хүрч тэндээ үлддэг гэнэ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоосон стандартаар эдгээр үзүүлэлтүүдийг 24 цагийн, сарын дундаж, жилийн дундаж, гадна орчин, байшин доторх гэх мэтээр үздэг. 
АЧС - Агаарын Чанарын Стандарт
ДЭМБ - Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага

Wednesday, January 23, 2013

Өнгөтөөр ярьж өгөх үү-2 /зурагтай/

Ингээд нөхрийг загнах ятгахын хооронд хагалгаанд орохыг арай гэж зөвшөөрүүлээд Хүрздүүлсэндээ хэллээ бид зөвшөөрч байна гээд. Тэгвэл одоо 10 болж байна хагалгаанд бэлдлээ өдөр 1 цаг 30 минутад орно, ок. Тэр болтол бид хоёрыг орчуулагч хүүхэн дагуулж яваад дахиад баахан цусны шинжилгээ рентген зүрхний бичлэг бас нэг үлээдэг сонин тест гээд өчнөөн шинжилгээ өглөө. Ингэсээр өдөр 1 цаг болж байхад бид хоёрыг хэвтдэг өрөө рүү ороод нөхөрт унтлагын хувцас өмсгөөд гарт нь баахан дусал залгаад сандал дээр суулгаад аваад явлаа. Хагалгааны өрөөг Operation Theater гэж  бичиж болдгийг анх удаа энд харав. 


Tuesday, January 22, 2013

Өнгөтөөр ярьж өгөх үү?

Энэ постийг аль 11 сард л бичиж байсан юм одоо л дуусгаж байна. 
Нөхөр яаж өвдөөд япон эмнэлэгт хэрхэн мухар олгойгоо авахуулсан бэ гэвэл байна шүү дээ, хэрэгт дуртай хүмүүс нь наашаа суугаарай. За би тэгэж байгаад хов живний биш мэдлэгийн пост оруулнаа оруулна.
Анх монголоос ирэхдээ муухай царайлж ирээд 7 хоноод зүгээр болчихсон юм. Амьдрал хэвийн үргэлжлээд би нөхрийг хордлого авчаад зүгээр болчихлоо гэж бодоод яваад байлаа. Гэтэл яг сарын дараанаас эхлээд гэдэс нь гүйлгээд өвдөөд шөнөдөө халуураад эхэллээ. Эмнэлэг явахгүй гээд гүрийгээд болдоггүй шүү. Гүйлгэлтийн эсрэг эм өгчөөд халуурахаар нь халууны эм өгчихөөд яваад байлаа. Сүүлдээ бүр алхаж явж чадахаа байлаа. Эмнэлэг явъя гэж гуйгаад ядчихлаа. За тэгвэл хохь чинь гэчихээд яваад байлаа. Тэгсэн долоо хоногийн эцсээр өвдөлт нь эрс нэмэгдээд эхэллээ. Яг Мягмар гаригт би илтгэлтэй байсан юм. Даваа гаригийн шөнө би илтгэлээ бичиж манай хүн миний хажууд гэдсээ барьж ёо ёох болж хонолоо. Өглөө эмнэлэг явъя аа бууж өглөө гэж байна. Илтгэлээ үдээс хойш тавих ёстой байсан болохоор өглөө нөхрийг үзүүлчээд сургууль руугаа очиж амжих юм байна ухааны юм бодлоо. Өглөө охиноо явуулчаад нөхөр хүү хоёроо дагуулаад явлаа. Хүүг цэцэрлэгт нь үлдээгээд нөхөртэйгээ автобусдаад эмнэлэг орлоо. Номер аваад хүлээлээ. Өглөө 9 хагаст очсон хүмүүс 11 цагт арай гэж эмчийн өрөөнд орлоо. Японоор ярьж чадахгүй бол орчуулагч дуудаж өгдөг юм. Хувийн, нилээн сайн эмнэлэг болохоор гадаадаас өвчтөн ирдэг, тэгээд бэлэн ийм орчуулагч байдаг байх. Тэрнээс японы эмнэлэг болгонд орчуулагч байдаг гэж бодож болохгүй.
Хэвлийн хөндийн хүчтэй өвдөлт, шөнө бүр халуурч байна, бас их гүйлгэж байна гээд хэлсэн чинь өнөө орчуулагч хүүхэн япон руу орчуулахдаа буруу хэлчихэв үү өнөө эмэгтэй эмч чинь /эмэгтэй эмч их ховор байдаг юм, тэгээд онцолж байгаан шүү/ "Аан ойлголоо. Энэ нэг төрлийн вирусээр үүсгэгддэг өвчин, улирлаас хамаарч Японд их дэгддэг юм. Би одоо эм өгнө, тэгээд зүгээр болно" гэж авдаг байгаа. Ямар вирус гэсэн чинь норовирус гэж авч байна. "Үгүй ээ энэ чинь гэдэсний халдварт өвчин биш. Ойрд гадуур их гараад байгаа гэдгийг би мэднэ. Гэхдээ гэдэс нь базалж өвдөөд байгаа юм биш, хэвлийгээр нь хүчтэй өвдөөд байна, халуураад байна, ойлгож байна уу, мухар олгойг нь шалгаад өгөөчээ" гээд хашгирч гарлаа. Тэгсэн ашгүй нөхрийг орон дээр хэвтүүлээд мухар олгойг нь шалгаж байна. Нөхөр тэнд нь дарахаар өвдөж байна гэж байгаа юм чинь яах юм. Тэгсэн мөртлөө л нөгөө эмч хүүхэн чинь нэг л эргэлзээд хөдөлж ядаад байх юм. Миний уур хүрээд "Та нар цусны ч юмуу шинжилгээ хийдэггүй юмуу?" гэсэн чинь орчуулагч хүүхэн "Аан та хоёр шинжилгээ өгмөөр байгаа юмуу?" гэж бүүр өдөв. Би яг дэлбэрэх шахаад "Үгүй ээ та нар онош тавих ёстой биз дээ. Би бол мухар олгой гэж бодож байна. Та нар эргэлзээд байгаа юм бол шинжилгээ хийж баталгаажуулах ёстой. Тэрнээс би дурандаа шинжилгээ хийлгэх гээд байгаа юм биш" гэв. Тэгсэн ашгүй өнөө эмч хүүхэн англиар ярьж "Тэгье тэгье, цусны шинжилгээ авъя. Бас computer tomography хийлгэе" гэж миний санааг амраав. Шинжилгээний хариу нь 30 минутын дотор л гардаг юм билээ. Өнөө орчуулагч хүүхэн бид хоёрыг дагуулж бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасагт өөр эмч дээр хүргэж өгөв. Замдаа шинжилгээний хариу жаахан проблемтэй гарсан гэхдээ битгий санаа зовоорой зүгээр гэж байна. Энд дахиад 2 цаг хүлээж байж эмчийн өрөөнд орлоо. "Заа мухар олгойн үрэвсэл нь ойлгомжтой болсон" гээд зураг шинжилгээ бүх юмыг харуулж байгаад сайхан тайлбарлаад өглөө. Цусан дахь цагаан эс нь 20-100 байх ёстой юм нь 19,000 болчихсон тууж явна. Тэгээд CT-ээр мухар олгой нь үрэвсээд асар том болчихсон байгааг харуулав. "Мухар олгойг эмээр эмчилдэг, хагалгаа хийдэг. Эхлээд эмэн эмчилгээ хийнэ. Үр дүн муу бол хагалгаа хийнэ" ок.
Дахиад буцаж гараад хүлээж хүлээж байж орой 4 хагас болж байхад эмчилгээний өрөө рүү орж дусал залгуулаад 5 болоод эмнэлгийн ажил дуусаад хүмүүс нь тараад юмаа хурааж байхад л нэг юм дуусч эмнэлгээс гарсан шүү. Бүтэн өдрийг эмнэлэг дээр өнгөрөөчихөж байгаа юм. Юун миний илтгэл будаа будаа. Азаар амжихгүй шинжтэйгээ мэдээд багшид хэлсэн нь аз болж.
Маргааш өглөө нь дахиад охиноо явуулчихаад хүү нөхөр хоёроо аваад явлаа. Хүүг цэцэрлэгт нь оруулчихаад нөхрөө дагуулаад автобусдаад эмнэлэг. Дахиад шинжилгээ өг л гэнэ, өглөө өглөө. Шинжилгээний хариу гартал хүлээж байгаад эмчтэйгээ уулзлаа. Их сайхан зантай эмч байсан юмаа. "Шинжилгээний хариу сайн гарсангүй. Эмийн эмчилгээ үр дүнгүй байна гэж дүгнээд хагалгаа хиймээр байна. Та 2 хагалгаа хийлгэхийг зөвшөөрвөл одоо ингээд бэлдэе". Нөхөрт орчуулаад өгсөн чинь манай аймхай "За бодьё" гэж мангартаад. Юу гээд байгаан бэ, монголд байсан бол шууд хагалгааны өрөө рүү орно шдээ, энд битгий япон эмнэлэг бид хоёрт эрхлээд бай гээд загнаж гарлаа. Эмч нь инээгээд за за та хоёр ярилц би 30 минутын дараа хүрээд ирье гээд яваад өглөө. Энд бүх эмч нар нь ямар нэг хэмжээгээр англиар ярьдаг, дотроо сайн муу ярьдаг гэж л 2 янз байдаг юм. Ядаж байхад манай нөхөр өвдөөд үхэх гэж байж бас хүн шоолохтойгоо, энэ эмч яг ардаасаа хүрзээр хусуулчихсан юм шиг хавтгай толгойтой юмаа гээд хөхрөөд болдогггүй. Нээрэн харсан чинь үсээ налаад унтчихсан юм шиг ар тал нь хав хавтгай юм. Өдөр болгон тийм л хэлбэртэй байгаад байсан гэхээр үс нь биш толгой нь угаасаа тийм болж таарсан. Түүнээс хойш бид нар энэ эмчийгээ "Хүрздүүлсэн" гэж нэрлэдэг болчихсон. Өө Хүрздүүлсэн ирж байна, өө Хүрздүүлсэндээ үзүүлье, Хүрздүүлсэнтэйгээ уулзая гэх мэт.
Үргэлжлэл бий...

ёоо баларсан юм бэ

блогоо янзалдаг баатар болоод оноос хойшхи бүх постоо устгачихлаа.