гээд байхгүй юу. Энд чинь Christmas гэж хэдэн телевизийн сувгууд дэлгүүрүүд нь шуугиснаас өөр онц юм болсонгүй. Одоо шинэ он гарах гэж байна. Ямар ч реакц алгаа. Баахан бэлэгний каталогууд л энд тэндгүй тараагдснаас өөр онц зүйлгүй. Нээрэн сая Зул сараар /Зул сар гэдэг үгийг хэн зохиосон юм болоо/ дэлгүүрээр хүүхдийн шинэ жилийн ууттай бэлэгнүүд зарж байсан шүү. Яг манайхан өгдөгтэй адилхан гоё гоё уут савтай чихэр жимсээр дүүрэн.
Tuesday, December 27, 2011
Monday, December 19, 2011
Японы Байгаль, шинжлэх ухааны музей
Хүүгийн хүсэлтээр энэ музейг сонгож үзсэн юм. Гол нь динозаврыг нь үзэх гэж. Уэно буудал дээр буугаад зам гараад өнөө музей рүүгээ яаж очих вэ гэсэн чинь Information center гэсэн түц харагдаад очоод асуусан чинь уриалгахан нь аргагүй Уэногийн том газрын зураг гаргаж ирж байгаад тайлбарлаж өгөөд музейн англи хэл дээрх танилцуулгатай цуг өгдөг байна шүү. Ойрхон юм билээ булан тойроод л. Билет нь дотроо ороод автомат машинаас авдаг тун амар. Музей үзэж байгаа хүн маш их байсан, амралтын өдөр болоод ч тэрүү. Бүх хүн хүүхдүүдээ дагуулж ирсэн бололтой ямар нэг цэцэрлэг бага сургуулийн аялал болж байгаа юм шиг л санагдаж байлаа, энд тэндгүй хүүхдүүд бужигналдаад. Энэ музей нь хоёр том барилгаас бүрдэх бөгөөд нэг нь дэлхийн үзмэрүүд нөгөө нь Японы өөрийнх нь үзмэрүүдтэй. Бид дэлхийн үзмэртэй байшинг нь л үзэж амжсан. Мөн ресторан, музейн өөрийнх нь сувенир шоп, 360 градусын кино театр /зөвхөн өөрийн танилцуулга киног л гаргана/, тусгай үзэсгэлэнгийн танхим гэх мэт хэсгүүдтэй. Мөн түүнээс гадна хамгийн онцлууштай юм нь бараг давхар болгонд хүүхдэд зориулсан өөрсдөө бүх юманд хүрч ажиллуулж харж барьж үздэг Exploring section байсан үнэхээр бахархмаар. Бас камераар зураг авах бичлэг хийх бол чөлөөтэйгийн чөлөөтэй. Аппаратыг нөхөр авч явсан болохоор зарим хэсгийн зургийг нь огт аваагүй байна лээ. Одоо өнгөрсөн хойно нь өөрөө зураг авдаг байж гээд л харамсаад сууж байна.
Friday, December 9, 2011
Үсний асуудал
Энэ Японд үсчин их үнэтэй. Эмэгтэй бол 4000 иенээс дээш, эрэгтэй бол 3000-с дээш шүү дээ. Манайд чинь нэг зэрэглэл зэрэглэлээрээ арай хямдаас аймаар үнэтэй байдаг даа. Энд тийм байхгүй шүү, захын үсчин рүү шагайсан ч, хотын төвийн үсчин рүү шагайсан ч үнэ нь адилхан. 1000 иений үсчин байдаг сураг гараад л байна олохгүй байна. Охин бид хоёр ч яахав, яаж ч ургуулаад сэгсийгээд явж байсан аргалж болно. Хүү нөхөр хоёр л хэцүүдээд байна ккк. Нарийлж нарийлж нэг үсээ засуулсан болдог л байх даа.
Блогоо нэг эргэе даа
Семестер дундын шалгат шүүлгээс арай гэж нэг юм мултарлаа. 22-нд нэг бие даалт өгчихвөл ер нь жаахан амьсгаа авах гээд л байна. Гэсэн ч шинээр орж байгаа хичээлүүдийн 7 хоног тутмын даалгаврууд булчихаад байх юмаа. Хэд хоног нойр муутай явчихсан чинь угаасаа юм гараад хэцүүдээд байгаа нүүр ам бүүр аймаар болчихсон. Би чинь сурах их үйлсээс бүүр төсөөрчихсөн байна шдээ. Тэгээд нэг л дасч өгөхгүй, эвэндээ орохгүй ч гэдэг юмуу, нэг горимондоо орохгүй ч гэдэг юмуу тэгээд байнаа хихихи.
Заа ойрын сонин хачин гэвэл Ueno явж музей үзлээ. Сайхан юмаа сайхан юм, зургийг нь оруулнаа. iPhone дээрээ хираганагаар бичиж сурлаа. Токио руу ер нь хүссэн газар луугаа төөрөлгүй явж сурлаа. Нөхөртөө интернэтээр инкан буюу нэрийн тамга захиалж авч өглөө Гүүгл транслэйт ашиглан. Өнөө тамганы компанийн сайтыг нь гүүгл дээр нээж байгаад орчуулагдаад гарангуут нь бөглөж явсаар байгаад нэрийг нь катагана хүснэгтээ харж байгаад бичиж өгөөд хаягаа англиар бичээд нүдээ аниад захиалчихсан чинь маргааш орой нь гэрт авчраад өгдөг байна шүү хихихи. Нээрэн миний утасны 14 хоногийн төлбөр 7700 иен гарсан байх юм. Би гадаад руу ярьдаггүй, ер нь дотроо ч нэг их ярьдаггүй, нэтийг тийм их хэрэглэдэггүй. Гэтэл яагаад ийм их мөнгө гарсныг ойлгохгүй байгаа. Тэгээд ч энэ Softbank чинь уг нь 1-9 цагийн хооронд сүлжээндээ үнэгүй ярьдаг гээ биз дээ. Миний ярьдаг хэдхэн хүн бүгд эдний сүлжээнийх. Анх утас авахад л таны сарын төлбөр 3500 иен л болно гээд байсан, би чинь утсаа шууд 30,000 иенийг нь төлөөд худалдаад авчихсан юм шдээ уг нь. Тэгээд байхад яагаад ийм гарсныг бүү мэд. Өнөө биллийг нь хараад ойлгохгүй юм чинь, жирийтэл сайхан ханзаар биччихсэн. Тэгээд бас хааяа сүлжээ нь унаад эсвэл ярьж байхад тасарч масраад байх юм. Утсандаа байгаа юмуу сүлжээндээ байгаа юмуу бүү мэд. BicCamera руу очих гээд амжихгүй л яваад байна. Нээрэн ийм цахилгаан барааны дэлгүүрээс утас авсан, оператор компанийн оффис дээрээс очиж авсан хоёрт ялгаа бий юу?
Friday, December 2, 2011
Ногоон мод сарнай цэцэгсэн дундах ёолк
Би анх удаа гадаадад ёолк тэмдэглэх гэж байгаа юм байна. Цав цагаан цасан дунд өдөртөө хасах 15 шөнөдөө хасах 28 хэмийн тас няс хийсэн жавар дунд л ёолк тэмдэглэдэг байлаа. Тэгсэн энд яаж байна, нов ногоон модон дунд эсвэл сарнай цэцгийн бутан дунд зассан ёолкны мод харахаар ерөөсөө нүдэнд бууж өгөхгүй юм. Бас хүмүүс нь малгайтай цамц шорттой гүйлдээд байхаар хажууд нь зузаан улаан дээлтэй Санта клаус хүртэл сонин харагдаад байх юм.
Түүнээс гадна гэртээ хөлдөж үхэхнээ. Энэ Японд амьдардаг хүмүүс гэртээ яаж өвөлждөг юм бэ? Би ёстой Монголд даараагүйгээрээ энд ирээд даарч байна. Гилийн хатан эгч уг нь надад эсгий углааш ноосон өмд ноолууран цамцтай ирээрэй гэсэн юм. Авчирсан л даа, гэхдээ арай хангалтгүй байнаа. Нөгөө халаагуурыг нь залгах юм, жаахан байж байгаад толгой өвдөөд бас цахилгааны мөнгө хэд гарч байгаа бол гэж бодоод унтраагаад хаячихна. Түүнээс гадна манай хүн энэ халаагуурыг байнга ажиллуулбал алергитай болдог, хүүхдэд муу гээд ажиллуулах дургүй байх юм. Үнэн юм болов уу?
Японд амьдардаг хүмүүсээ, та нар ер нь яаж өвөлждөг юм бэ?
Monday, November 28, 2011
Температурт хууртах нь
Энд цаг агаар өдөртөө +15 хэм гэж зааж байгаа юм. Гэхдээ өглөө оройдоо их жиндүү болчихож. Эхлээд өглөө гарахдаа цаг агаарын мэдээ харснаа өө нэмэх 15 гэж байна шүү дээ гээд дан жинс курткатай үсэрч гарч яваад хөлдөж үхэх шахдаг байснаа одоо ноосон малгай бээлий дотуур трико давхар оймс өмсдөг болоод байна. Гэхдээ Токиод харьцангуй дулаан юм билээ манай эндэхээс. Зузаан хувцастайгаа Токио орохоор ноолууран ороолт хүзүү хөлөргөөд байх юм.
Япончууд хүүхдээ багаас нь чийрэг болгодог юмуу нялх бага хүүхдүүдийнхээ хөлийг нь нүцгэн эсвэл дан оймстой явж байдаг юм. Сургуулийн хүүхдүүд нь дан малгайтай цамцтай урт түрийтэй оймс өмсөөд шорт юбкатай гуя шилбээ гялалзуулаад л явж байх. Тэгэхэд хажууд нь охин бид хоёр хөлдлөө хөлдлөө гэчихсэн хавар намрын зузаан курткатай явж байх.
Бас эндэхийн байшингууд нь тогоо хэмнэдэг юмуу болж өгвөл халаагчаа ажиллуулахгүй гаднах доторх хоёр градус нь бараг адилхан байх юмаа. Би лаб-даа хөлдөж үхэх гээд бүүр жиндээд болж өгөхгүй болохоор халуун кофе барьчихсан гараа дулаацуулаад явж байсан чинь манай нэг багш тааралдаад "Чи даараад байгаа юмуу?" гэнээ. Тийм, аймаар даараад байна гэсэн чинь харин "But you came from -30C. Why are you feeling cold in here?" гэнээ. Хичнээн уур хүрэв ээ. "Манайд гадаа хэдэн градус ч байсан байшин дотор тогтмол нэмэх 25 байдаг. Тэгсэн танай энд чинь гадна дотнох градус нь адилхан байгаад байна шүү дээ. Би тэгэхээр гадуур хувцастайгаа дугуй унаж л лаб дотроо явахгүй бол даараад байна" гэсэн чинь аан тийм үү гэв.
Эндэхийн нэмэх 15 градус манай нэмэх 15 градус хоёр чинь шаал өөр юм билээ.
Subscribe to:
Posts (Atom)