Манай ажил дээр "Зөвлөх" гэдэг албан тушаалтай, салбарынхаа хувьд ёстой мэдэхгүй чадахгүй юм байхгүй маш өргөн мэдлэгтэй, үнэхээр 7 буудуулсан хашир чоно гэдэг шиг айхтар өвөө байдаг юм. Би уг нь түүнтэй гайгүй л харьцаатай байдаг байлаа. Байлаа ч гэж, байдаг гэж боддог байлаа. Хааяа би мэдэхгүй юмаа асуухаар уриалгахан нь аргагүй хэлээд л өгдөг байсан юм. Гэтэл нэг асуудал гарч ирэв ээ.
Манайх нэг ажил гүйцэтгүүлэх болов. Ажлын гүйцэтгэгч компанийг нөгөө зөвлөх өвөө олж өглөө. Би гэрээг нь хийх гэтэл өвөө ийм гэрээ хийдэг юм гээд нэг гэрээ явууллаа. Миний засаж найруулсан эцсийн хувилбарыг хянаж өглөө. Ер нь нэг үгээр хэлбэл, энэ ажил дээр бид 2 хамтарч ажиллаж байна гэж би бодож байлаа. Гүйцэтгэгч компанитайгаа гэрээгээ батлаад төлбөрөө төллөө. Гэтэл гүйцэтгэгч компани урьдчилгаа мөнгө аваад таг боллоо, би утасдлаа, араас нь эрэл сурал боллоо. Манай ажил болохгүй байна, яам зөвшөөрөл өгөхгүй байна гээд л хойшлуулаад байлаа, цаг хугацаа урсаад л байлаа. Би аргаа бараад зөвлөх өвөө дээрээ очоод яах вэ гэлээ, та нэг утасдаадхаач, таны таньдаг хүмүүс биз дээ гэлээ. Өвөө тэгтэл нэг л утасдахгүй ярихгүй инээгээд л суугаад байлаа. Би өдөр бүр өвөөгийн өрөө рүү ч нэг ороод л өнөө компани руугаа ч нэг яриад л байлаа. Компани болохоор сүүлдээ "Та нар ер нь яаман дээр очиж зөвшөөрөл манайд авч өгөх талаар яривал яасан юм, манайд лав өгөхгүй байна" болоод явчихлаа. Уг нь тэр ажлыг хийлгэх гэж манайх тэднийхийг хөлсөлж байгаа, тэгэхээр холбогдох зөвшөөрөл энээ тэрээг тэднийх л хариуцах ёстой баймаар. Гэхдээ би гэж гэнэн гар "Өө тийм үү, яанаа. Би очоод уулздаг юм билүү" гэж байсан гээч. За тэгэж ингэсээр гэрээ хийснээс хойш бүтэн 2 сар өнгөрлөө. Нөгөө компани сүүлдээ манайхаас л яаман дээр очихгүй бол бүтэхгүй гэдэг ойлголт өгөөд эхэллээ. Би ч зөвлөх өвөөд хэллээ, яах вэ гэлээ. Та дандаа төрийн байгууллагатай уулздаг, таньд таньж мэддэг хүн зөндөө байгаа биз дээ, та нэг очоод үзэх юмуу гэлээ. Уг нь зөвлөх өвөө бол яам тамгынхныг бараг бүгдийг нь таньдаг мундаг хүн байхгүй юу. Тэгсэн чинь надад "Чи доод талынхаа хүнийг явуулаад байдлыг тандуулаад үз" гэлээ. Би зөвлөснийх нь дагуу доороо ажилладаг нэг залууг явуулах гээд түүнд байдлыг тайлбарлаж байтал зөвлөх өвөө өрөөнд үсэрч орж ирээд нөгөө залууд чинь миний өмнүүр орж баахан юм яриад уналаа. Би хажуунаас нь юм хэлэх гэхээр л "Чи байж бай" гэж миний яриаг таслаад л урдуур ороод юм яриад салдаггүй. Тэгэхээр нь би за надаас илүү шахам байдлыг мэдэж байгаа юм чинь надаас илүү сайн тайлбарлаад өгөх байх гэж бодоод өөр өрөө лүү хуралд орчихлоо. Хурлаас гараад иртэл нөгөө залуу маань "Ер нь больё тэгэх үү, яам руу манайх явах хэрэггүй юм байна" гэчихсэн сууж байна, би жаахан гайхсан боловч бодож байгаад за тийм юм байна гээд болилоо.
Гэтэл нэг өглөө өнөө зөвлөх өвөө чинь өрөөнд орж ирээд "Чи одоо юу гээд намайг очиж уулз муулз гээд байгаа юм" гээд нэг юм үглэж байснаа гараад явчихлаа. Хэдэн өдөр бид 2 огт уулзаагүй, юу ч яриагүй байхад түүнийг хэзээний юмыг яриад байгаа юм бол доо гэж гайхаад өнгөрлөө. Тэгтэл маргааш нь намайг "Хоёулаа дарга дээр оръё. Төрийн байгууллага хүнд суртал гаргаад авилга хараад байгаа юм шиг зөвшөөрөл өгөхгүй удаашруулдаг ийм нөхцөлд тэдэнтэй яаж ажиллах тактикаа боловсруулъя" гээд намайг дагуулаад даргын өрөө рүү орлоо. Би юу ч бодолгүй дагаж ороод сууж байлаа. Гэтэл юу болсон гээч.
Нөгөө зөвлөх өвөө чинь "Энэ одоо хөдөлмөрийн гэрээ хийгээд ажил хариуцаад авсан хүүхэд юм байж ажлаа ч хийж чадахгүй, намайг зүгээр суулгахгүй өөрийнхөө ажлыг хийгээд өг гээд гуйгаад байх юм. Тэр компанитайгаа гэрээ хийсэн хүн нь энэ шүү дээ. Тэр гэрээ мэрээнийх нь автор нь энэ" гэж эрүүгээрээ над руу зааснаа "Тэгээд одоо намайг төрийн байгууллагатай очиж уулз гээд байх юм. Би чадахгүй мэдэхгүй, би энэ ажилд оролцмооргүй байна. Энэ л өөрөө учраа олдог юм байгаа биз" гэж авдаг байгаа. Би ёстой гэнэгүй байж байгаад сайн нөхрөөрөө ар нуруу руугаа хутга шаалгах шиг л мэдрэмж төрлөө. Бүр гайхсан гомдсондоо амаа ангайгаад. Хамгийн гол нь намайг ажил хийж чадахгүй байгаа хүн мэтээр даргад ойлгуулсан нь бүр үнэхээр гайхмаар. /For what?/ Өөрөө яах аргагүй надад доод талынхаа хүнийг яам руу явуулаад үз гэчихээд тэр хүнийг маань явуулахгүй болгочихсон байсан, гэрээний загварыг өгсөн хүн нь өөрөө, энэ ажлыг хийлгэх тэр компанийг олж өгсөн хүн нь өөрөө. Тэгээд бүр юу гэж хэлж намайг дагуулж даргын өрөө рүү оров оо.
"Зөө зө, сайхан л туршлага боллоо. Хэнд ч бүү итгэ, хүн чинь гаднаасаа харагдаж хэлж ярьж байгаагаасаа тэс өөр байдаг юм байна. Дотроо бодолтой дороо суурьтай бай" гэж өөрөө өөртөө хэлээд л тайвшрах гээд сууж байна.
10 comments:
ойлгомжтой. өвөө тэр компаниас хувиа авчихсан.одоо ажил нь бүтэхээ
болиод чам руу чихнэ ойлгомжтой. Ийм хүмүүс зөндөө.Би яг ийм байдалтай 2 ч удаа тулгарч байсан. Ана мана үзэлцэх хэрэгтэй.
Turshlagatai buuri suuritai gd itgej bolohgui yum bilee. Ted nar chin amin deeree tulaad ireheer hen ruu ch buhaj medeheer hamgiin itgelgui muu sanaatai humuus zuvhun uuriinhuu bair suuriig hadgalahiin tuld yu ch hiij medeheer yum bilee.
Коммунист нийгэмд жинхэнэ хүмүүсийн нуруу руу хутга шааж явсан олон давхар санаатай дээд боловсролтой этгээдүүд одоо бас үлдчихсэн орчин үеийнхнийг Back Stabbing хийж явдаг боловуу санагддаг. Жишээ нь Содном гэдэг балай МАК-ын өвөө хааяа учиргүй Ленин царайлаад их мэдэгч болохгээд сонингоор гараад байдаг. Өмнөх нийгэмд жинхэнэ системийг бүтээлцсэн толгойтой хүмүүс нь бүгд 90-ээд оны хатуу шуурганаар хамх цохиулаад одоо зөвхөн тэтгэврээ амар авхыг л боддог байх.
Өөрөө жинхэнэ кареерийн Back Stabbing-д орсон санагдлаа. Одоо тэрийг нь шинэлэг залуу мэдлэгтний ухаанаар сайн twisting хийж re-Back Stabbing болгож өөрийгөө хамгаалвал байгальд үлдэх чадвар чинь одоо жинхэнэ харагдах байх. Back Stabbing бол хаа ч бий Монгол, Япон, Баруунд адил.
puuh aimaar ymaa,
Iim bolohoor surguuli soyoliin gazar baraadsii shdee, enuugeer ch bas tiimerhuu ym bdg suragtai. Er n alham burtee bossdoo yuu bolj bgaag shuud tailagnaad bh amar ym shig bna lee.
Setgeleer bitgii unaarai
Yag yu bolsnyg dargadaa ch, ter zaluud ch helsen ni deer. Yamaany mah haluun deeree. Tegehgui bol chinii buruu bolood ungurnu shuu. Nadad ch bas iim yavdal hed heden udaa tohioldson.
Даргынхаа дэргэд өвөөгийн өөдөөс таны олж өгсөн компани шдээ гээд хэлчихгүй ккк. Энэ өвөө шиг хүмүүс хаа сайгүй байх юмаа. Тийм хүмүүсийг хархаар ийм байдалтай өтлөх чинь өрөвдөлтэй шдээ гэж бодогддог.
Өө ямар муухай өвөө вэ. Наад компани нь ч гсн яахаараа юм хумаа бэлэн болгоогүй байж ажил гүйцэтгэнэ гэдэг бнаа. Цаад компанитайгаа л очиж уулзах хэрэгтэй байхдаа. Хүнд итгэхэд үнэн хэцүү болжээ
Өвөөг дарж, дархан цолоо хамгаалахгүй бол, чи л хохирно шүү дээ... Балай хог вэ...
yoo yamar zevuun yum be?
bs ch gj chinii nuden dr dargad chn tegj helj..
uunees iluu dalduur darga nart iimerxuu yum heleed nuuren dre ineegeed yavj bga humuus bdg gheer aimaar shuu
Post a Comment