Tuesday, July 22, 2014

Ажил дээрээсээ

бичиж байнаа. Ямар сонин юм бэ, ингээд ажлынхаа рс-нээс блог руугаа орох чинь. Манай ажлын рс-нүүд чинь бүгд ямар нэг сошиал медиа худалдааны сайтууд руу ордоггүй, тусгай програмтай эд байгаа юм. Тэгсэн өнөөдөр миний рс нэг л биш, ажлын имэйл про эд нар луугаа орохгүй мөртлөө facebook, youtube, blogspot гэх мэт бүх хориотой сайтууд руу ороод байх юм, нэг юм нь л болохоо байгаад ердийн рс болсон бололтой.
За тэр яахав, зав гарсан дээрээ хэдэн үг бичээдхэе.
Наадмаар лагерь дээрээ өнжлөө. Аваргатосон руу хэд хоног амраад ирсэн наадмын дараа. Хэдэн сайхан зураг дарсан. Гэрийн рс-нээс орохоор гоё зурагтай пост оруулъя /би зурагтай пост оруулна гэж их хулхидаж байгаагаа мэдэж байгаа, түмэнтээ уучил/.
Өсвөрийн хөлбөмбөгчин хүүхдүүд олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна шдээ. Ямар хөөрхөн юм бэ. Бүүр хайр хүрээд байх юм.
Ойрд олон улсын болон дотоодын мэдээ уншихаар дандаа нэг осол аваарын тухай байхаар блогтоо бас муухай юм бичмээргүй санагдаад тэр тухай огт дурсахгүй байгаа шүү. Тэртэй тэргүй их стресстэй нийгэмд амьдарч байж миний блогоос жаахан эерэг энерги авч байвал зүгээр юмуу гэж бодоод байгаа.
Аваргатосон дээр явж байгаад машинаа шаварт суулгаад чирүүлж татуулж байж гарсан шүү. Мотоциклтой нутгийн 2 залуу хажуугаар өнгөрөхдөө зогсоод хараад байлаа, тэгснээ унаагаа тавьчихаад бууж ирээд араас түлхээд өгч байгаа юм даа, нээх хөөрхөн. Тэгэж байтал удалгүй рашаанд явж байгаа баахан машинтай улс ирж зогсоод бүгд машинаасаа гарч ирээд түлхэх нь түлхээд тойрч зогсоод орилолдож сэтгэл санаагаар дэмжих нь дэмжээд, нэг жийптэй хүн нь урт олс гаргаж ирж татаад бүх эрчүүд нь гар бие оролцоод намайг татаж гаргав. Хичнээн их баярлав. Ингэж бөөн адал явдал болж арай гэж хотод ирсэн чинь манай хүн машин дээр нэг зурчихсан байна гэж хэл ам хийгээд би "Шавар дотроос амьд мэнд гараад уулын замаар төөрч үхэлгүй явсаар эсэн мэнд ирж байхад юун тэр ганц зураас манатай л" гэлээ хэхэ. Манай хүн ажил ихтэй яваагүй юм, би 2 хүүхэдтэйгээ машинаа бариад явсан юм.
Нэг хөгжилтэй юм ярих уу. Манай 2 хүүхэд аавыгаа Тоторо гэж дууддаг гэж хэлж байсан даа. Тэр Тоторо чинь ойн савдаг байхгүй юу. Сүүлдээ бүр өхөөрдөөд "Ойн савдаг аа. Савдаг аа" гэж хааяа тоглоомоор дууддаг байхгүй юу. Нэг удаа явж байгаад "... аав нь сандраад түнтэгнээд, бондогоноод..." гээд ярьж байсан чинь охин "Еэ хөөрхий дөө, манай бондгор савдаг бондогоноод ямар өрөвдмөөр байсан бол доо. Еэ хөөрхий дөө. Савдаг аа" гээд аавыгаа өрөвдөөд байхаар нь би барьцаад "Би ч бас сандарсан шдээ. Намайг яагаад хэлэхгүй байгаан" гэсэн чинь охин над руу нэг их том харснаа "Еэ хөөрхий дөө. Савдагийн эхнэр ээ" гэж авдаг юм. Ингээд би савдагийн эхнэр болов оо.
За явлаа. Дараа үргэлжлүүлье.

7 comments:

erhtsas said...

Манайхан ч тэгээд бас цаанаасаа л нэг тусч сэтгэлтэй хүмүүс шүү. Бүгдийнх нь дуу блогоос чинь бол бүүр сонсогдож, машин түрж зогсоо нь нүдэнд харагдах шиг л боллоо :)

Савдагын эхнэр гуай зав чөлөөгөөрөө блогтоо олон зүйлс бичиж байгаарай, хааяа унших юмгүй тиймхэн л байна шүү кккк

Anonymous said...

Савдагийн эхнэрийг шинэ пост тавихыг үргэлж хүлээдэг шүү. Танайхан хөөрхөн хөгжилтэй гэж бүл шүү.

Anonymous said...

Shinee

Сайн байна уу. Гол нь васкулит өвчний эмчилгээ гэсэн хайлт хийж байгаад өөрийн чинь блогоор санаандгүй орж үзлээ. Бусдад хэрэгтэй мэдээлэл түгээх гэж цаг заваа гаргаж байдагт чинь талархаж байна. Манай хүү /6 настай/ васкулит өвчнөөр өвдөөд 2 сар гаран болж байгаа юм.Өөрөөс чинь хүүгээ хэрхэн эдгээсэн талаар зөвлөгөө авах гэсэн юм. Уг нь дэглэмээ маш сайн барьж байгаа боловч тууралт нь дахин дахин гараад яаж сайн эмчлүүлэх арга хайгаад л байна. Эх нялхасын эмч нар дэглэмээ л сайн барь гэх юм. Яаж холбогдож болох вэ. Миний утас 96655533

Anonymous said...

Sain bna uu? Mongold irsnees hoish ih zavgui bgaa yumaadaa. Yum bichih ni tsuurluu. Ter zavgui Japand yaj amjuulaad bn hun be? kkk. Busdad heregtei medeelel tugeej tus bolj bdagt tani talarhdag shuu. Ergeed tus ni irnee. Bas chin setgeleesee bichij uzel bodloo huvaaltsdagt tani. Tanai ger buld hamgiin sn shniig husye.

Nogoohon said...

Шинээ-д:
Уучлаарай. Комментийг чинь сая л харлаа. Эмч нарын хэлдэг үнээн. Гол нь дэглэмээ л барих чухал. Би гэхдээ бас Маршал таунд эмнэлэг нь байдаг хүүхдийн эмч хэн билээ дээ одоо нэрийг нь мартчихжээ түүнд үзүүлж байсан юм. Тэгээд нэг дааврын буюу гормоны маш хүчтэй эм бичиж өгч байсан. Түүнийг уусан. Тэр эмч хүүхдийн эмч болохоос зүрх судасны эмч биш, бөөр урологийн ч эмч биш учраас яг энэ өвчний эмчилгээг сайн мэдэхгүй байсан. Гэхдээ тэр эм манай хүүд таараад бас өөрийн тус нэмрийг өгсөн байх гэж боддог юм. Маш их таргалуулдаг эм байсан, аймшигтай ховдог байнга хоол нэхэж байдаг болгочихдог юм билээ. Миний хүү аймаар таргалсан, гэхдээ тууралт нь гарахаа больсны дараа уулгахаа байчихаар буцаад тураад хэвэндээ ордог юм билээ. Санаа зовж шаналж болохгүй шүү. Энэ бүрэн эдгэрдэг өвчин. Гол нь дэглэмээ маш сайн бүр маш сайн барих хэрэгтэй. Хэрвээ тууралт нь дахин дахин гараад байгаа бол хүү чинь ямар нэг байдлаар босч яваад гам алдаад байна л гэсэн үг. Нэг хэсэгтээ би бүр үүрч аваачиж бие засуулдаг байсан. Хөлөөр нь огт гишгүүлж болохгүй, хөлөнд нь ямар нэг ачаалал өгч болохгүй шүү. Тэгээд яаж ийгээд 1 сар гүрийхэд аяндаа тууралт нь гарахаа байгаад шээсний шинжилгээгээр эритроцит гарах нь багасаад ирнэ. Тэр дааврын эмийг тэгэж хамаагүй өгдөггүй л байсан юм билээ. Эмч нараас маш сайн асуугаарай. Нэг биш олон эмчээс асуугаарай.

Nogoohon said...

Аа тийм. Хоолны дэглэм маш чухал шүү. Бодвол идэж болох болохгүй зүйлсийн жагсаалт өгсөн байх. Ер нь нэг үгээр хэлэхэд удаан хадгалах бодис орсон хүнсний зүйл оогт өгч болохгүй. Чихэр боов, шоколад, амтлагч соус, лаазалсан хүнс, халуун ногоо, крем, хиам, печень гэх мэт. Хоол нь бол ямар ч амтлагчгүй зөвхөн давстай гурилтай шөл, бантан, зутан шөл гэх мэт. Ногоо жимснээс харин юу юу идэж болно гэдэг байлаа мартчихаж. Яг тэр идэж болно гэсэн юмыг нь оруулаад ээлжлээд л хоол хийж өгнө шүү дээ. Би бүр эмчийгээ залхтал нь утасдаж энийг идэж болох уу тэрийг идэж болох уу гэж асуудаг байсан.

ббб said...

тийм тэр чиньь шидэт тоторо гэдэг хүүхэлдэйн кихно ш дээ хөөрхөн бамбарууш шиг амьтан гардаг монголд гарч байсан