Байгууллагынхаа ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жинхэнэ утгаар нь оруулна гэсэн ээлжит нэгэн санаачлагынхаа хүрээнд ёстой жинхэнэ утгаар нь эрүүл мэндийн үзлэгт орсон тухайгаа сийрүүлье юү.
Хэдэн төгрөг ямар хамаатай юм бэ, худлаа оромдож додомдолгүй, жинхэнэ утгаар нь эрүүл мэндийн үзлэг хийлгэнээ гэж зүтгэсэн. Урьд нь Мэргэжлийн өвчин судлалын төв гэдэг улсын эмнэлэгт ёстой нэг үзүүлсэн л болж өнгөрдөг байсан юм билээ. Эмэгтэйчүүд нь бол бүр зүглэдэг ч үгүй байсан гэсэн. Яагаад ч энэ эмнэлгийг сонгосон юм бүү мэд. Улсын эмнэлгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж нь ямар билээ дээ, энд дурьдах нь илүүц биз ээ. Миний бие хүний нөөцийн менежерээ дагуулаад УБ хотын үнэтэй сайн гайгүй гэсэн хэдэн эмнэлгээр баахан явж үзэж танилцаад эцэст нь Интермед дээр тогтов. Тэдний үнэ нилээн өндөр байсан ч бид хамгийн сайныг нь л сонгоё гэж шийдсэн.
Ингээд манай хэдэн ажилчид Интермедийн хамгийн үнэтэй багцыг нь авч үзүүлэхээр болов. Тэднийх Урьдчилан сэргийлэх үзлэгийн хэсэг гээд тусдаа бүр тасагтай юм билээ. Эмнэлгийн орчин, үйлчилгээ, тоног төхөөрөмж бол үнэхээр сайхан байсан. Манайх их үнэтэй багц сонгосон болохоор бид маш олон үзүүлэлтээр маш олон төрлийн шинжилгээ хийлгэсэн. Эндээс би хэдэн зүйл онцолж хэлмээр санагдаад бичиж сууна.
Д витамины дутагдал, хөдөлгөөний дутагдал гэх 2 чимээгүй тахал биднийг нөмөрчихсөн байсныг энэхүү үзлэгээр л олж мэдлээ. Д витаминыг бид нарнаас мөн загасны тосноос авдгийг мэднэ, дутагдвал рахит ясны сийрэгжилт үүсдэг гэдгээс өөр нэг их зүйл мэдэхгүй. Хүүхдүүд бага байхад л харин Д витамин дутагдвал хөлөрдөг, цаашилбал хөл гар нь майга болдог гээд өвлийн улиралд нэмэлтээр уулгадаг байснаас том хүнд ч гэсэн дутагддаг, энэ нь яваандаа үхэлд хүргэдэг маш олон суурь өвчний үндэс болдог гэдгийг огт мэддэггүй байлаа.
Хүний биед Д витамин 20-100 нанограм/миллитр хэмжээтэй байвал хэвийн гэж үздэг юм байна. 20-оос доош бол дутагдалтай гэсэн үг. Манай ажлынхан бүгд 20-с доош, 18,15,13,11 гэх мэт үзүүлэлттэй, харин минийх хамгийн бага 5 гарсан. Тэгээд бүгдээрээ оффисоороо Д витамины дутагдалтай, би бүр архагийн архаг дутагдалтай болцгоов. Намайг тэгээд нэмэлт Д витамин 3 сарын турш өдөр бүр уу, дээрээс нь 11 цагийн наранд аль болох их арьс ил гаргаад шарж бай, лууван, улаан ягаан өнгөтэй жимс ногоо сайн ид, загасны тос уу гэсэн ккк. Тэгэхгүй бол Д витамины дутагдлаас болдог өвчнүүд үүсэх гэж байна, ясны сийрэгжилт явагдаад эхэлчихэж гэсэн. Дөнгөж 30 гаруйхан насандаа ясны сийрэгжилт эхэлчихээр чинь би одоо үлдсэн насаа яаж барах юм байгаан. Тэднийх хийсэн бүх шинжилгээний дүнгээ нэгтгэж өгөөд бас эмч нь бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлаж өгдөг юм билээ. Би болон манай ажлынхан бол өдөржин оффист суудаг, суугаа ажилтай нийгмийн бүлгийн төлөөлөгчид юм л даа. Ер нь манай Монгол улсын нийт хүн амын 95% нь Д витамины дутагдалтай гэдэг судалгаа гарсан байна. Харвардын их сургуульд постдок хийдэг монгол эрдэмтэн бүсгүй асар том төсөл эхлүүлж өргөн цар хүрээтэй судалгаа хийсэн байна лээ. Энэ судалгаагаар хэрвээ бид хангалттай Д витамин авдаг болоод дутагдлаас гарчихвал өнөөдрийн манай нийгмийн гнас баралтыг тэргүүлж байгаа 10 том өвчний 7-гоос нь сэргийлэх боломжтой гэсэн байна. Тэгэхээр энэ Д витамин гэдэг чинь их чухал нөлөөтэй эд байх нь ээ. Хөдөө малчид хүртэл жилийн 4 улирал битүү хувцастай явдаг учраас Д витамины дутагдалд орсон байна гэсэн шүү.
Хөдөлгөөний дутагдал гэдэг өнөөдрийн манай нийгэмд асар том чимээгүй тахал болчихож. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг гэж яасан үнэн үг вэ гэж бодож сууна. Япон явахаас өмнө гүйх хөдөлгөөн хийх талаар бараг л ойлголтгүй байлаа. Японд очоод бүх хүн өглөө оройд алхаад гүйгээд эрүүл мэнддээ анхаараад спортлог байхаар өөрийн эрхгүй гадаах саадаа тойроод гүйдэг болчихсон. Тэнд тэгээд орчин нь сайхан юм даа. Хаа сайгүй гүйх алхах зам талбай, ногоон саад. Энд ирээд гадуур гүйхээс төвөгшөөгөөд дээрээс нь өдөр тутмын ажилдаа түүртээд гүйхээ ч больсон, ямар нэг спортын дугуйланд ч яваагүй. Одоо тэгээд энэ хөдөлгөөнгүй байдлынхаа горыг амсаж байх шиг байна. Намайг бодисын солилцооны удаашралтай, маш их хөдөлгөөний дутагдалтай гэсэн. Энэ чигээрээ байгаад байвал чихрийн шижин гэх мэт бодисын солилцоо алдагдлын өвчин тусах эрсдэл өндөр байна гэсэн шүү. Намайг бүр эмч нь "Чи маш их хөдөлгөөнтэй спортоор нэн даруй хичээллэ. Аеробикт яв. Гүйж харайх гэх мэт дасгалыг өдөр бүр заавал хий" гэсэн. Тэгэхээр байдал нилээн ноцтой байгаагийн шинж байх. Гэтэл би өөрийгөө Монголын нийгмийн залуу үеийн төлөөлөл, нас залуу цус шингэн, ямар ч өвдөх зовох зүйлгүй гэж бодож явсан гээч.
Өөр нэг юм олж мэдсэн нь, манай ажлын 2 эгч нэг ижил зуршилтай байсан нь найруулдаг кофег найруулдаг кофений сүүтэй уудаг, тэгэхдээ печенд хэдэн секунд халааж заавал уудаг зуршилтай байсан юм. Гэтэл эмч тэр хоёрыг нэн даруй энэ хорт зуршлаа хаяхыг сануулав. Энэ нь хавдар үүсгэх эрсдэлтэй үйлдэл гэнэ. 1-т найруулдаг кофений сүү буюу coffee creamer, нөгөө нь печэнд халаасан хүнс байнга хэрэглэх. Кофений найруулдаг сүү чинь тийм ч байнга хэрэглээд байхаар эд биш гэдгийг найрлагыг нь мэддэг болохоор би хэрэглэх дургүй. Тийм болохоор ажлынхандаа үглэсээр байгаад бүрэн автомат кофений машин аваад үрлэн кофе чанаж шингэн сүү хэрэглэдэг болсон байсан юм. Нөгөө нь, печэнд хоол халаахдаа заавал битүү саванд хийх ёстой бөгөөд задгай таггүй халаасан тохиолдолд хавдар үүсгэх магадлалыг ихэсгэдэг гэсэн судалгаа уншиж байсан юм байна. Мөн хэт халуун юм байнга уух нь улаан хоолойн хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гэх мэт.
Дараагийн бас нэг нийтлэг юм нь, шингэн юм буюу ус сайн уухгүй байна гэсэн. Бүх хүн усны буюу шингэний дутагдалтай гарсан. Зарим нэг хүн бүр эсийн түвшиндээ усны дутагдалд орсон байна гэсэн. Шингэний дутагдлаас болоод өтгөн хаталт, арьс үс хуурайших, эрт үрчлээтэх, бодисын солилцоо хямрах өөр юу юу ч билээ элдэв өвчний үүсэх гол шалтгаан болдог юм байна. Тиймээс өдөрт 2 литрээ чадахгүй бол 1 литр цэвэр ус яаж ийж байгаад ууж байгаарай. Нэг дор цүл пал хийтэл нь уух биш, бага багаар байнга уух.
Энэ эрүүл мэндийн үзлэгийн ачаар өнөөдрийн нийгмийн гол төлөөллийн амьдралын ижил хэв маягтай улсад ямар эрүүл мэндийн асуудал тулгараад байгааг олж мэдлээ. Өвчин юунаас болж үүсдэгийг ч ойлголоо. Ерөөсөө л бид өөрөө өөрсдийгөө өвчлүүлдэг юм байна. Хүн бүр эрсдэлтэй үйлдлээ ойлгож, хооллолтын буруу зуршил, өдөр тутмын амьдралын хэв маяг гэх мэт зүйлсээс болж зүгээр байсан бие махбодио өвчлүүлдэг болохоо ойлгоцгоосон маш үр өгөөжтэй эрүүл мэндийн үзлэг болсон.

Usaa sain uuj baya daa..bs bi coffee creamer neeh heregledegguimaa..
ReplyDeleteXodolgoon bol dutatdaj bga bhoo..
Маш хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа. Танай албан газар шиг бас өөр шиг чинь ийм ажилчиддаа санаа зовдог, зөв зүйлд уриалан дууддаг хамт олон маш олон байгаасай бас олон болоосой.
ReplyDeleteД витаминыг хүүхдэд л дутагддаг гэж би ч бас өрөөсгөл бодож явжээ, гэхдээ хадам ээжийн буянд өдөр бүр Д витаминыг бусад амин дэмүүдтэй хамт хэрэглэдэгтээ баярлах шиг.
Харин тэр гэнэт хэт ачаалалтай дасгал хөдөлгөөн хийх талаар мэргэжилийн дасгалжуулагчаас сайн асууж байж эхэлээрэй, гэнэтийн огцом хөдөлгөөнт дасгал хөдөлгөөн нь аминд хүрэх аюултай бөгөөд огт хийж байгаагай хүн бага багаар хийж бие ээ дасгах хэрэгтэйг анхаараарай.
би өглөө оройдоо гэр сургуульруугаа 5н давхар шатаар өгсөхөөс өөр юм арай л хийхгүй байгаа, удахгүй фитнэсдээ явж эхэлнэ дээ.. усыг бол ууж байгаа, орой 7гоос өмнө 1,5 литр ус дундажаар ууж байгаа. печинд халаах чинь харин хэцүү юм байна даа, ойрд сургууль дээрээ хоолоо авчирч идээд байгаа болхоор.. кофе крем уг нь муу гэхдээ их донтуулдаг эд юм байна лээ
ReplyDeleteяасан гоё бичлэг вэ.
ReplyDeleteИнтермэд эмнэлэгт хувиараа ийм цогц шинжилгээнд орход ядаг юм бол
Ene zun ovoo nartai baigaad bi ch harin D vitamin Nar burhnaasaa hurtej avya geed sain hul garaa il gargaj baigaa jaahan borloson baina lee 1gr d vitamin avsan baij magadgui he he.
ReplyDelete