Нөхрийн үеэл дүү япон хүүхэнтэй суусан юм. Тэд нар жилд 2-3 удаа монголд ирдэг юм. Хамгийн сүүлд цагаан сараар уулзснаас хойш монгол хэл нь жигтэйхэн сайжирчихаж. "Чи одоо юу ч ярьсан ойлгох уу?" гэсэн чинь "Аанхан" гээд толгой дохисон чинь эмээ "Өө за, хажууд нь хамаагүй юм ярьж болохоо байчиж" гээд хүмүүсийг инээлгэв. Япон хүүхнүүд нээрэн атаархмаар сайхан туранхай шүү. Балетчин болохоор тэгээд тарган байх ямар ч нөхцөл байхгүй юм дөө. Би тэгсэн чинь өнгөрсөн намар японоос ирснээс хойш бараг 5 кг таргалж байна. Одоо нэг жингээ үздэг электрон жин авсан, чихэрлэг идэх юмаа багасгаж, өөх тостой хоол болгоомжтой идэж жингээ барихгүй бол энэ арай л дэндэж байнаа. Ямар сайндаа "Японд байхад юу ч идээд таргалдаггүй байлаа, Монголд юу ч идсэн таргалаад байна" гэж нөхөртөө гомдоллож байхав.
Өвс ногоо дэлгэрээд мод бут ногоороод нэг мэдсэн гэв гэнэт зун болчихжээ. 2-хон долоо хоногийн өмнө цас орж байсан гээд бод л доо.
Зуслан яг ийм байна лээ одоо. Хаашаа л харна нов ногоон, хичнээн сайхан. |
Жил ирэх тусам хүүхдийн бэлгийн сонголт чихэр жимснээс зайлсхийдэг, ядаж 50%-д нь ямар нэг ном, тоглоом, харандаа будаг гэх мэт хэрэгтэй зүйл хийдэг болчихож. Ажлын газраас өгсөн бэлэг манай 2-т жигтэйхэн их таалагдсан. Хүүд болохоор харвадаг нум сум, охинд шавраар аяга сав суулга хийдэг тоглоом.
5 сарын сүүлийн 2 хоног халуун сайхан байснаа яг 6 сарын 1нд нилээн хүчтэй салхитай сэрүүхэн, оройдоо бүр жигтэйхэн хүйтэн бараг амнаас уур гарах шахуу эрс хүйтэрсэн. Хойноос нэг хүйтэн урсгал манай улсаар дайраад өнгөрсөн бололтой.
Та нар ч гэсэн сайхан баярласан биз дээ. Бүх хөөрхөн бүлтийсэн алаг үрсдээ мөн ээжүүдэд нь "Эх үрсийн баярын мэнд хүргэе!". Тэднийгээ баярлуулах гэж чадлаараа гүйж яваа аавуудад нь ч бас баярлалаа гэж хэлье. Манай хүн найзтайгаа утсаар ингэж ярьж байна шүү 6 сарын 1нд,
- За сайхан баярлуулж байна уу?
-Мэнд ээ, сайхан баярлуулж байна оо. Чи бас сайхан баярлуулж явна уу?
6/1 ugaasaa tsag agaar dandaa sonin bdg te, neg bol buudger uultei, neg bol tsastai geed l,,,
ReplyDeleteногоорчихсон лагэр гоё харагджынөө. гарах юмсан гэсэн хүсэл байвч гарч чадахгүй л сууж бн.
ReplyDeleteнаад жингийн асуудал чинь харин яг тулгараад бнаа. би лав 2-3 сар дотор л 6-7 кг нэмсэн, тэрнэсээ салж чадаагүй жилийн ойтойгоо золгож бна. хаха
Ямар гоё ногоон байнаа
ReplyDelete