Tuesday, October 30, 2012

Сонин юмаа

Өнөөдөр чухал пресентацитай түүнийгээ бэлдээд нойр муутай хоноод өглөө сургууль дээр очоод дэн дун амьтан юмаа бичиж байсан чинь нөхөр монголоос залгаад болдоггүй ээ. Шууд ингэж залгана гэдэг чинь чухал онц яаралтай хэрэг гарсан гэсэн үг. Яав аа гэсэн чинь ээж нэг юм яриад байнаа охин хаана байна гэлээ. Гайхаад охин хичээл дээрээ л байгаа шдээ ээж юу гээв гэсэн чинь "Ээжийн сая талийгаач болсон ах нь зүүдэнд нь орж ирээд Наранд охиноо битгий аялалд явуулаарай гэж хэл гээд дахин дахин хэлээд байсан гэнээ, ээж охин чинь ойрд аялал зугаалганд явах уу гэж байна" гэв. Дотор палхийлээ. Би ч уг нь мухар сүсэгтэй хүн биш л дээ. Хэрвээ ямар нэг аялал зугаалганы сураг ажиг байгаа ч үгүй бол би энэ яриаг огт тоохгүй өнгөрөх байлаа. Нас барсан хүмүүс маань гуйгаад зүүдэнд аль орж ирэхийг тэр гэхэв л гэж бодох байлаа /Нас барсан хүн зүүдлэгдэнэ гэдэг нь араас нь маань уншиж өгөөч гэж гуйж байгаа юм гэсэн/. Гэтэл ирэх 11 сарын 16-нд сургуулиас зохион байгуулдаг гадаад оюутнуудын автобустай аялалд би 2 хүүхэдтэйгээ явна гээд дөнгөж өчигдөр бүртгүүлсэн юм. Сонин юмаа. Энэ зүгээр санамсаргүй давхцал уу эсвэл учир жанцантай зүйл үү?
Блогоор энд тэндгүй хүмүүс сүнс сүлд зүүд зөнгийн тухай биччихсэн байх юм.

19 comments:

  1. Iimerhuu uzegdeluud ih boldog. Yalanguya ger buliinhnii zugees helsen bol bur ih dagaj murduh uchirtaig anhaar!!

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. bi neg sunsnii talaar yum bicheheesdee

    ReplyDelete
  4. Nom unshuulah estooi gej bish, buyan hiihe estoi gej yariwal arai deer eumsan

    ReplyDelete
  5. Явуулаагүй нь дээр байхаа. Тэгж их анхааруулж хэлснийг бодоход. Хөөрхий талийгч нар маань нас барсныхаа төлөө хүртэл энд үлдсэн бидэнд санаа зовж байдаг гэхээр

    ReplyDelete
  6. тийм сайхан юмнаас бас хоцроно гэж юу байдын бээ .. хамгаалалт энэтэр байхгүймуу

    ReplyDelete
  7. Hmm, setgeld sevtei ymaa. yawuulaad yaahiin be, yadaj bhd nuguu China kino uzsen sanaand orchihloo.

    ReplyDelete
  8. Битий явуулаарай. Сэтгэлд сэвтэй чи өөрөө шаналж гүйцнэ биз дээ. Ёстой хэрэггүй. Дараа нь зөндөө аялал энэ тэр та нарт таарийш д

    ReplyDelete
  9. setgeld sevtei yumand yavaad yahav dee, enjoy bolj ch chadahgui biz sanaa zovood. daraa zondoo bolomj garah bailgui. ene udaadaa onjson n deer baih. be safe!

    ReplyDelete
  10. хаослог шинж чанар.....

    ReplyDelete
  11. Yamar sonin yum be haa baisan mongold baigaa emee tegj helne gej. Uuniig bi lab zugeer tohioldol gej bodohgui baina, ohinoo yabuulahaa boli boli.

    ReplyDelete
  12. Нас барсан хүний цааш явах зам үйлийн үрээсээ хамаарч хэцүү янз бүр байдаг гэнэ. Хэрэв талийгаач зүүдэнд орвол буян гуйж байгаа нь тэр, бүү санаа зов. Түүний явах замыг гэрэлтүүлэх зулыг харин сайн өргө.

    ReplyDelete
  13. Хэрэв санаа чинь зовж байгаа бол санаа зовж байгаа юмандаа битгий охиноо явуул.
    Иймэрхүү юм чинь хүний өөрийнх нь оюун санаатай их холбоотой юм шүү дээ.

    ReplyDelete
  14. Ер нь зүрх сэтгэлээ сайн чагна. Чи яг яамаар байна. Түүгээр чинь болно гэж сургаал хүртэл байдаг юм байна лээ.

    ReplyDelete
  15. Bi japand bhdaa neg zuud zuudelsen yum. Aaviinhaa tuhai. Tegeed bi zuudendee ih uilj hamag der norson sersen. Margaash n ger luu yarital aav huduu yavah gej bga geheer n dotor paljiigeed zuudnii tuhai yarij bitgii yav, bitgii yav gej ih guilaa. Ene yavdal ungurluu. Aav huduu yavsan bn. Ochih gazraa hurehdee yasan bol gej sanaa ih zovj bailaa. Harin daraa n huduunuus irseniihee daraa nad ruu yariad ingej hellee. Shunu dund yavj bhad mashiniih n urd dugui genet salj unaad... Jolooch n uurgeleed jalgan deeguur ch yum uu harailgasan gesen utgatai yum yarisan.
    Bi huvidaa zuudendee ih ach jolbogdol ugdug.

    ReplyDelete
  16. хэхэ энэ хүмүүсийн сэтгэгдэл эсвэл битгий яв эсвэл яв гэсэн байхын ..
    яамаар ч юмбэдээ...

    ReplyDelete